Top 10 similar words or synonyms for шолой

убаши    0.918370

омбо    0.910838

гэрсэнз    0.910336

хунтайжийг    0.908220

уваш    0.899091

ноёнтой    0.896950

эрдэнэбаатар    0.896760

гүр    0.894004

алгуй    0.890590

хунтайжын    0.888561

Top 30 analogous words or synonyms for шолой

Article Example
Шолой сэцэн хан Шолой сэцэн хан (1577-1655) бол Халхын дөрвөн аймгийн нэг Сэцэн хан аймгийн бүх засаг ноёдын өвөг юм. 1624 онд Лигдэн хаанаас зугтан ирсан Авга, Сөнид хошуудын ноёд түүнийг Махасамади Гэгээн Сэцэн ханд өргөмжилсөн. Энэ үеэс түүнийг Сэцэн хан гэж нэрлээд түүний захирсан хошуу нь Сэцэн хан аймаг болжээ. 1655 онд түүний 4 дэх хүү Бабу залгамжилсан.
Шолой убаши хунтайж Ингээд хэсэг хугацаанд засварласны дараа 1617 оны 2 сарын 2 - нд Томскийн харьяат Василий Тюмениц, аравны дарга И.Петров нар Оросын хаан Михайл Федоровичийн элчээр Алтан хан руу зарагдаж 18 өдрийн турш хүнд хэцүү замыг туулан Алтан ханы нутгийн захад иржээ. Алтан ханы өргөөнд ойртон очиход хан өөрийн бага хүүг 50 орчим нум сум бүхий морьт цэргийн хамт илгээн идээ ундааны зүйлтэйгээр тосон авчээ. Оросын элчдийн зорилго нь Алтан ханаар Оросын хараат болох тангараг өргүүлэх, тэдний зан байдал, нутаг орныг тандан судлах байв. Алтан хан Оросын элчийг хүлээн авч хэрэг зоригийг асуун бэлэг сэлтийг хүлээн авч дайллага цайллага хийн өнгөн дээрээ Оросын хааныг хүндэтгэн үзэж байгаа мэт боловч үнэн хэрэгтээ өөрийгөө эзэн хааны хэмжээнд тавьж түүнээс цэргийн тусламж авахын зэрэгцээ шаардлага гарвал зохих хэмжээний цэргийг Орос улсад илгээж байж болохыг мэдэгдээд өөрийн элч Даян, Хичээнгүй нарыг дагалдуулан илгээжээ. Ийнхүү Оросын элч нар үндсэн зорилгоо биелүүлээгүй бөгөөд Алтан ханы бурхан тахих ёслолд оролцсоноо “Алтан хан Оросын эзэн хааны харьяат болох тангараг үйлдэв” хэмээн эндүүрэн ойлгож “ Алтан хан Шолой Убашийн өргөө нь Хан Хөхүйн нурууны ойролцоо орших давсархаг Увс нуурын хавиар нүүдэллэн оршдог” ...” нэг газартаа долоо хоногоос удаан байхгүй, уул, усны хооронд өвөл зунгүй нүүдэллэн явна.Хүмүүс нь сайхан зантай. Ойролцоогоор түүний хүмүүс 100 000 орчим харагдсан. Таван хошуу малыг эрхлэх боловч тэд тариаланг мэдэхгүй, учир нь хад чулуу ихтэй уулархаг нутагтай” гэх мэтчилэн мэдээтэй буцжээ.
Шолой убаши хунтайж Хотгойдын Алтан хан эл тулгасан шаардлагыг хүлээн аваагүйгээр үл барам түүнд хорсон Оросын хараат Енисей хавийн болон түрэг аймгуудыг уулгалан довтолж алба татвар хураах болсноор харилцаа нэлээд эвдэрэлцэж иржээ
Шолой убаши хунтайж Хотгойд нь түүний захирагч Гэрсэнз жалайр хунтайжын ахмад хүү Ашихай дархан хунтайжын дэд хүү Түмэндарь дайчингийн удмын хүчирхэг ноён Шолой убаши хунтайж, түүний хүү Омбо – Эрдэнэ /Алтан хан/ нарын үед газар нутаг тэлж, цэрэг,эдийн засгийн хувьд хүчирхэгжиж халхын баруун гарын тэргүүлэгчдийн мэдлээс гарч бие даах бодлого явуулж ирсэн бөгөөд түүний эзэмшил нь баруун тийш Алтайн Урианхай, Красноярск хязгаар, зүүн тийш Сэлэнгэ, Тамирын эхэнд тулж байв. Мөн тэд Орос улстай харилцан элч солилцож худалдаа наймаа хийж байжээ. Иймээс Оросын хаанаас Хотгойдын ноёдод "Алтан хан” цолыг олгож байсан байна.
Шолой убаши хунтайж Ингэж харилцахдаа Оросын цагаан хааны зүгээс дорно зүг хаяа тэлж Сибирь, алс Дорнодод ирсэн тул улмаар Хотгойдын хангуудтай харилцаа тогтоох, цаашлаад өөрийн хил хязгаарыг сахиулах, алба бариулж, түшмэг хараат улс болгох бодлого барьж байсан бол, Хотгойдын Алтан хангуудын зүгээс Ойрадуудтай байлдахад түшиг болгох, худалдаа, эдийн засгийн харилцаа тогтоох, халхад нэр нөлөөгөө ахиулахад Оросыг ашиглах бодлого барьж байлаа. Оросууд Алтан хан Шолой Убашийн тухай анхны мэдээг 1604 онд хүлээж авсан ба Алтан хантай харилцах зорилгоор анхны элчдийг Иван Белоголовоор удирдуулан 1607 онд явуулсан боловч Шолой Убашийн Ойрадтай хийж байсан байлдааны улмаас очиж чадалгүй Киргизийн нутагт хүлээж өвөлжөөд 1609 оны хавар Томск руугаа буцжээ. Энэ үеэс Оросын хаан В.В. Волынский нарын элчийг илгээсэн боловч Шолой Убашид бараалхаж амжаагүй байна.