Top 10 similar words or synonyms for убаши

гэрсэнз    0.926627

хунтайжийн    0.923175

уваш    0.920419

шолой    0.918370

эрдэнэбаатар    0.917884

жонон    0.917617

хунтайжийг    0.905788

жалайр    0.903174

ноёнтой    0.901080

хайсан    0.899291

Top 30 analogous words or synonyms for убаши

Article Example
Убаши Убаши нь 1762-1771 оны хооронд Халимагийг удирдаж байсан сүүлчийн хан юм. 1771 онд Торгуудын 5 айимгийн нийт 250000 хүнийг авч эх нутаг Зүүнгарын зүг хөдөлсөн урт аянаа эхлүүлсэн бөгөөд нутагтаа ирээд ердөө 20000 хүрэхгүй хүнтэй үлдэж, улмаар Манжид дагаар орсон.
Шолой убаши хунтайж Алтан ханы элч нарын гол зорилго нь Ойрадын Хар хултай байлдахад тусламж үзүүлэх, дарь хийх, галт зэвсэг үйлдэх дархан илгээх, Сибирын хотод худалдаа хийлгэхийг гуйжээ. Оросын хаан мөн л найрсаг харилцаа тогтоохыг хүсэн буйгаа илэрхийлэн дайлж цайлаад тавьсан саналуудад нь тодорхой хариу өгөөгүй бөгөөд 1617 оны 8 сард Монголын элчдийн хамт өөрийн элч Иван Петлинээр удирдуулсан 11 хүнтэй багийг Монголоор дайруулан Хятадад очуулахаар буцаасан байна. Алтан хан Оросын талын хүссэнээр И.Петлин нарыг Хятадад хүргэхийн тулд агт мориор хангаж Билэгт, Дархан хэмээх хоёр ламаар газарчлуулжээ. 1618 онд Алтан хан И.Петлинийг буцахад түүнийг дагалдуулан өөрийн элчээр дотны хүн Дархан ламыг Москвад илгээжээ. Дархан лам 1620 оны эхээр Москвад хүрэлцэн очиж Оросын эзэн хаан Михайл Федоровичид бараалхан Алтан ханы бичсэн жуух бичгийг гардуулжээ. Элчийн зорилго нь Орос улсад амласан амлалтаа сахиж буй дүр үзүүлэх, Ойрадтай хийх тэмцэлдээ Орос улсаас цэрэг, зэвсгийн тусламж хүсэх, Сибирь хотод худалдаа хийхийг зөвшөөрүүлэх, өндөр цол хэргэм хүсэх зэрэг байсан бөгөөд Оросын хаанаас асуудалд ихэд болгоомжтой хандан элчийг жил орчим байлгаж байгаад “Алтан ханыг Их эзэн хааны ивээлд орвол түүнийг дайснаас хамгаалах болно“ гэсэн хариутайгаар буцаажээ. Мөн дахин Алтан ханы элчийг хүлээж авахгүй, тэдэнтэй ямар нэгэн хэлбэрээр харилцахгүй байхыг Сибирийн хотуудын захирагч нарт тушаасан байна.
Шолой убаши хунтайж Энэ үеэс тэдгээрийн хоорондын харилцаа муудаж эхэлсэн бөгөөд Шолой Убаши ч Ойрадын Хар хул хаантай байлдаж эхэлсэн учраас харилцаа нэг хэсэгтээ тасарчээ. 
Шолой убаши хунтайж Удалгүй 17 – р зууны 20 – иод онд Шолой Убаши нас барж түүний оронд Омбо – Эрдэнэ /1627-1657/ хан ширээнд суужээ. 
Шолой убаши хунтайж Ингээд хэсэг хугацаанд засварласны дараа 1617 оны 2 сарын 2 - нд Томскийн харьяат Василий Тюмениц, аравны дарга И.Петров нар Оросын хаан Михайл Федоровичийн элчээр Алтан хан руу зарагдаж 18 өдрийн турш хүнд хэцүү замыг туулан Алтан ханы нутгийн захад иржээ. Алтан ханы өргөөнд ойртон очиход хан өөрийн бага хүүг 50 орчим нум сум бүхий морьт цэргийн хамт илгээн идээ ундааны зүйлтэйгээр тосон авчээ. Оросын элчдийн зорилго нь Алтан ханаар Оросын хараат болох тангараг өргүүлэх, тэдний зан байдал, нутаг орныг тандан судлах байв. Алтан хан Оросын элчийг хүлээн авч хэрэг зоригийг асуун бэлэг сэлтийг хүлээн авч дайллага цайллага хийн өнгөн дээрээ Оросын хааныг хүндэтгэн үзэж байгаа мэт боловч үнэн хэрэгтээ өөрийгөө эзэн хааны хэмжээнд тавьж түүнээс цэргийн тусламж авахын зэрэгцээ шаардлага гарвал зохих хэмжээний цэргийг Орос улсад илгээж байж болохыг мэдэгдээд өөрийн элч Даян, Хичээнгүй нарыг дагалдуулан илгээжээ. Ийнхүү Оросын элч нар үндсэн зорилгоо биелүүлээгүй бөгөөд Алтан ханы бурхан тахих ёслолд оролцсоноо “Алтан хан Оросын эзэн хааны харьяат болох тангараг үйлдэв” хэмээн эндүүрэн ойлгож “ Алтан хан Шолой Убашийн өргөө нь Хан Хөхүйн нурууны ойролцоо орших давсархаг Увс нуурын хавиар нүүдэллэн оршдог” ...” нэг газартаа долоо хоногоос удаан байхгүй, уул, усны хооронд өвөл зунгүй нүүдэллэн явна.Хүмүүс нь сайхан зантай. Ойролцоогоор түүний хүмүүс 100 000 орчим харагдсан. Таван хошуу малыг эрхлэх боловч тэд тариаланг мэдэхгүй, учир нь хад чулуу ихтэй уулархаг нутагтай” гэх мэтчилэн мэдээтэй буцжээ.