Top 10 similar words or synonyms for нөлөөлөхөд

чадавхийг    0.903755

оношилгоо    0.900851

дээшлүүлнэ    0.897744

хурдасгах    0.889635

сэжмийн    0.885128

бууруулахад    0.883747

дэмжихэд    0.879223

саармагжуулах    0.878945

өөрчлөгдсөнөөр    0.877783

зарцуулалтын    0.872750

Top 30 analogous words or synonyms for нөлөөлөхөд

Article Example
Улсын төсөв 1. Төсвийн зарлагыг хорогдуулах замаар алдагдлыг нөхөх. Онолын хувьд энэ аргаар төсвийн алдагдлыг нөхөж болохоор боловч практик амьдрал дээр хэрэгжүүлэхэд ихээхэн хүндрэлтэй тулгардаг. Төсвийн зарлагыг хорогдуулах нь олон түмний зүгээс эсэргүүцэлтэй тулгарч нийгэмд тогтворгүй байдал бий болгоход хүргэх талтайгаас гадна төсвийн зарлагыг хорогдуулах нь нийт эрэлтийг бууруулж. улмаар үйлдвэрлэлийн өсөлтөд сөргөөр нөлөөлөхөд хүргэнэ.
Ажиглалт Ажиглалт гэдэг нь объектыг идэвхтэй, системтэй, чиглэсэн зорилготой, тодорхой төлөвлөгөөтэй ойлгоход чиглэгдсэн судалгааны арга бөгөөд судалж буй объектын гадаад дүр төрх, шинж тэмдэг, харилцааны талаар мэдээлэл олж авах зорилготой юм. Ажиглалт ажиглагч, ажиглалтын объект, ажиглалтын хэрэгсэл гэсэн элементүүдээс бүрддэг. Орчин үед ажиглалтын нэлээд хөгжингүй хэлбэр болгон хүмүүсийн мэдрэмж, идэвхийг сайжруулах, объектэд нөлөөлөхөд чиглэгдсэн багаж хэрэгслүүдийг ашигладаг. Энэ нь ажиглалтыг туршилтын үйл ажиллагааны бүрэлдэхүүн хэсэг болгон хувиргадаг давуу талтай юм. Ажиглалтанд дараах арга зүйн шаардлагууд тавигддаг. Үүнд:
Зар сурталчилгаа Орчин үед зар сурталчилгааны ач холбогдол эрс өсөн нэмэгдэж байна. Сурталчилгааны ач холбогдол нь бараа бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэх, үйлдвэрийн нэр хүндийг дээшлүүлэх, худалдаа үйлчилгээний соёл, чанарыг сайжруулж, бүтээмжийг дээшлүүлэх, оновчтой зохион байгуулах, бараа бүтээгдэхүүнийг хэрэглэх, үйлчлүүлэх арга барилд сургах, оновчтой сонгох, үйлчлэгч, үйлчлүүлэгчдийн хооронд зөв зохицтой харьцаа бий болгох, өргөн олон түмнийг өөртөө татах, шинэ техник, технологи нэвтрүүлэх, бараа бүтээгдэхүүний талаар мэдээлэл хуримтлуулах, хэрэглэгчдийн цагийг хэмнэх, хөдөлмөрийг хөнгөвчлөх, чөлөөт цагийг үр ашигтай ашиглахад нөлөөлөхөд оршдог. Зар сурталчилгаа барааг тодорхойлох, түүний онцлог шинж, ялгааг нээж харуулах, хаана худалдаж буйг мэдээлэх, шинэ зүйлийг туршаад ятгах, дахин хэрэглэхийг зөвлөх, зуучлагчдыг өдөөх, барааны хэрэглээг нэмэгдүүлэх, таних тэмдгийг эрхэмлэн нүдлүүлэх, түүнд үнэнч ханддаг болгох зэрэг үүргийг гүйцэтгэдэг.
Өнөөдөр (сонин) 2002 оны шилдэг сонин, 2003 оны шилдэг брэнд шагналыг хүртэж байсан. 1991 оноос гарч байсан "Ардын эрх" сониныг "Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай" хуулийн дагуу өөрчлөн шинэчилж, 1996 оны 9 дүгээр сараас "Өнөөдөр" нэртэй гаргаж эхэлсэн. Эрхлэн гаргагч нь хэвлэл мэдээллийн "Монгол ньюс" ХХК. Үүсгэн байгуулагч нь нэрт сэтгүүлч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор Цэрэндоржийн Балдорж. Нэг удаагийн дугаарын хэвлэгдэх хувь нь 14000 юм. Долоо хоногт 8-32 нүүрээр хэвлэгдэн гардаг. Өөрийн хэвлэх үйлдвэртэй. Бүтэц зохион байгуулалтын хувьд албадын зохион байгуулалтаар үйл ажиллагаа явуулдаг. Улс төрийн мэдээллийн, Эдийн засаг, бизнес мэдээллийн, Нийгмийн мэдээллийн, Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн, Залуучууд, чөлөөт цагийн мэдээллийн, Гадаад мэдээллийн, Гэрэл зургийн, Зар мэдээ, захиалга борлуулалтын, Реклам сурталчилгааны, Санхүүгийн, Аж ахуйн зэрэг 10 алба, Фотостуди, Хэвлэлийн эх бэлтгэх лаборатори, Компьютерийн төв зэрэг үндсэн нэгжтэй. Амралт чөлөөт цагийн “Weekend” хавсралт сонинтой. Монголд анх удаа хамгийн олон нүүрээр буюу 32 нүүрээр гарсан сонин. “Улс төр”, “Танин мэдэхүй”, “Монголын хаяг-Улаанбаатар”, “Хүмүүс”, “Урлаг”, “Нийгэм”, “Ертөнц”, “Уран зохиол”, “Сониуч”, “Үйл явдлын мөрөөр”, “Спорт” зэрэг байнгын нүүр, булантай. Сонины нийт материалын 40 орчим хувийг реклам, сурталчилгаа эзэлдэг. Нийгмийн бүхий л хүрээг хамарсан сэдэв, асуудлыг тусгаж, цаг үеэ мэдэрсэн өргөн цар хүрээтэй, үнэн бодитой мэдээ мэдээллийг олон түмэнд бичлэгийн янз бүрийн төрөл зүйл, арга хэлбэрээр шуурхай хүргэхийг зорилгоо болгодог. Төр засгийн шууд дуу хоолой нь биш боловч ямар нэг хэмжээгээр түүнийг тусгахын хамт аль болох ард түмний дуу хоолой болохыг чухалчилж, нийтлэлээрээ төрийн удирдлага, бодлого чиглэлд нь нөлөөлөх, аль нэг салбар, байгууллагын эрх ашгийг илүү хөндөхгүй, давуу тал үүсгэхгүй байх замаар тэнцвэрт байдлыг хадгалсан мэдээлэл хүргэхийг нийтлэлийн бодлогын салшгүй хэсэг гэж үздэг. Олон түмний анхаарлыг татсан чухал сэдвүүдээр тогтмол хэлэлцүүлэг явуулж, “Хөндүүр сэдэв” цуврал нийтлэлээрээ оршиж буй дутагдал, доголдлыг илрүүлэх, шийдвэрлэхэд нөлөөлөхөд чиглэгдсэн асуудал хөндсөн, шүүмжлэлт материалыг нийтэлдэг онцлогтой. Материалуудыг сэдэвчилсэн нүүр, байнгын булан, боолтоор төрөлжүүлж өгдөг. Ерөнхий эрхлэгч нь Б.Нандинтүшиг.
Нейромаркетинг Бизнесийн хамгийн гол зорилго бол хэрэглэгчийг бий болгох явдал. Бизнесийн байгууллага зах зээлд өөрийн байр суурийг эзэлж, түүнийгээ хадгалж, амжилтад хүрэхийн тулд дээд зэргийн бараа үйлчилгээгээр хангах замаар хэрэглэгчдийг анхаарлынхаа төвд байлгахад байнга санаа тавих ёстой. Янз бүрийн хэв шинж бүхий хэрэглэгчдийн зан үйлд хамгийн үр ашигтайгаар нөлөөлөхөд маркетингийн хүчин зүйлүүдийн харьцааг оновчтой бүрдүүлэх хэрэгтэй. Иймээс хэрэглэгчдийн зан үйлийг судалж, түүний онцлогт тохируулан бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэснээр бүтээгдэхүүний үнэт чанар бүрэн дүүрэн илэрнэ. Хэрэглэгчдийн зан үйлийг судалснаар хэрэглэгчийг илүү нарийн ойлгон таньж мэдэх боломж бүрдэнэ. Сүүлийн жилүүдэд хэрэглэгчдийн бараа бүтээгдэхүүн худалдан авах тухай шийдвэр гаргах, худалдаж авах үйл явцад уран сэтгэмж, сэтгэл санааны нөлөөлөл, мэдрэмж гэх мэт сэтгэл зүйн хүчин зүйлүүд хэрхэн нөлөөлж байгаа талаарх судалгааны шинэ чиглэлүүд гарч ирж байна. Жишээлбэл, гүзээлзгэнэ, шоколадны үнэртэй хүүхдийн гутлыг дэлхий дээр Чилийн Сантьяго хотын Galzados Dolphitos хэмээх ганцхан үйлдвэр үйлдвэрлэсэн ба түүний борлуулалт 2 дахин өсөөд зогсохгүй, одоо хэрэгцээ нь борлуулалтаасаа даваад байна. Хэрэглэгчийн бараа бүтээгдэхүүн худалдан авах зан үйл гол төлөв ухамсарт шинж чанартай. Хүний хэрэгцээ нь дур сонирхол, бодит байдал хоёрын хооронд тодорхой зааг бий болсон тохиолдолд идэвхжиж мэдрэгддэг. Сэтгэл зүйн энэ байдал хүчтэй мэдрэгдэж эхлэхийг хэрэгцээ гэдэг. Хүн хүсэлд автагдах тусам хэрэгцээгээ хангах хэрэгтэй болдог. Ухамсарлагдсан хэрэгцээг барааг худалдаанаас олох ашиг, эсвэл яаж хэрэглэхээс шалтгаалж нэгд хэрэглээнии, хоерд гедонист буюу туршлага дээр үндэслэсэн гэсэн шинжээр нь хувааж болно. Хэрэглээний хэрэгцээ нь барааны шинж чанар, барааг хэрэглэх журам, давуу талуудтай холбоотой. Гедонист хэрэгцээ нь хүний сэтгэл санааны байдал, ёс зүйн талуудтай холбоотой субъектив мэдрэмж юм. Худалдан авагч сайхан сэтгэгдэлтэй, төлөв сайхан ааштай үедээ юманд эерэгээр ханддаг. Тухайлбал, хүн сэтгэл хангалуун, сЗйхан ааштай байхдаа хичнээн завгүй байсан ч барааны сонголт хийх, яаж хэрэглэх, ашиглах талаар мэдээлэл авахдаа тээршаадаггүй, худалдагчтай эерэг харилцан үйлчлэлд орж чаддаг. Харин ямар нэгэн юманд яарсан, цагаа хэмнэхийг гол зорилго болгосон хэрэглэгч сонголт хийлгүй хэрэгцээтэй зүйлээ аль болохоор түргэн, гарт тааралдсанаа худалдан авах эрмэлзэл давамгайлдаг. Иймээс бизнесийн байгууллагууд хэрэглэгчдэд үйлчлэхдээ сэтгэл санааны таатай сэтгэгдэл төрүүлэх зорилгоор нейромаркетингийн зарчмуудыг өргөн хэрэглэх шаардлагатай.