Top 10 similar words or synonyms for үнэмшүүлэх

итгүүлэн    0.970959

ингибитор    0.923340

backward    0.921425

println    0.911628

formation    0.901421

organizations    0.901326

програмчилал    0.899212

mysteries    0.899033

emptive    0.898407

шүүмжлэлт    0.898382

Top 30 analogous words or synonyms for үнэмшүүлэх

Article Example
Баруун хязгаарыг тохинуулахын төлөө байлдаанууд АТЗГ-ын төлөөний түшмэл Дамбадорж нараас хязгаар нутагт орогнож буй гэмин цагаантны байр байршил, тэдний хүчин чадал, нэмэгдэн ирэх цэргийн тухай судлахын хамт Ховдын хязгаарт АТЗГ-ын хяналтыг тогтоох ажлыг голлон анхаарч, баруун хязгаарын олон хошуудыг шинээр байгуулагдах Ардын эрхт Монгол улсад нэгтэх явдлыг чухалчилж байлаа. Ийм учир ухуулж таниулах, итгүүлж үнэмшүүлэх ажлыг өргөнөөр зохиожээ.
Радио сэтгүүл зүйн мэдээллийн бичлэгийн төрлүүд Радио сэтгүүл зүйн мэдээллийн бичлэгийн төрлүүд (Информационные жанры радиожурналистики. Information jеnrеs of Radiojournalism). Радио сэтгүүл зүйн хөгжлийн явцад зөвхөн радио нэвтрүүлгийн онцлогт тохирсон бичлэгийн төрөл зүйл, арга хэлбэр төлөвшин тогтжээ. Радио нэвтрүүлгийн агуулгыг харгалзан радио сэтгүүл зүй, уран сайхны нэвтрүүлэг гэж хоёр том хэсэгт хуваадаг. Радионэвтрүүлгийн энэ хоёр хэсгийн агуулга нь радиогийн уран бүтээлийн өвөрмөц хэлбэр болох бичлэгийн төрөл зүйлүүдээр дамжин сонсогчдод хүрдэг. Бичлэгийн төрлүүд радиогийн практик үйл ажиллагааны явцад үүсч, бүрэлдэн тогтсон байдаг. Бичлэгийн төрлүүдэд оршиж буй нийтлэг зүй тогтлууд сэтгүүлчдийн хэд хэдэн үеийн амьд практикийн явцад бүрэлдэн бий болжээ. Бичлэгийн төрлийн зорилго нь радионэвтрүүлгийн систем дэх түүний эзлэх байрыг тодорхойлж, онцлог шинжийг илэрхийлэхийн хамт гол шинж чанаруудыг бүрдүүлэн төлөвшихөд оршино. Радио сэтгүүл зүйд өгч буй үнэлэлт, дүгнэлтийн хэмжээ, хэл найруулгын яруу хэрэглэрүүд бичлэгийн төрлийг үүсгэх элементүүдийн тоонд багтдаг. Аливаа бичлэгийн төрөл зөвхөн нэг шинжээрээ бус, тухайн бичлэгийн төрлийн дотор харилцаа холбоо, харилцан нөлөөлөлд оршиж буй хэд хэдэн шинж тэмдгээр тодорхойлогдоно. Бичлэгийн төрлүүд янз бүрийн дотоод хэлбэрүүдтэй бөгөөд тэдний гол онцлог нь бичлэгийн төрөл зүйлийн үндсэн шинж тэмдгүүдийг хадгалдаг боловч элементүүдийн хоорондох харьцаа тодорхой хэмжээгээр өөрчлөгдсөн байдаг. Радионэвтрүүлгийн төрөл зүйлийн талаарх мэдлэг бол сэтгүүлч өмнө тавьсан зорилтыг бүрэн шийдвэрлэх, нийтлэлийн үр нөлөөг дээшлүүлэх, агуулга хэлбэрийн нэгдлийг хангахад чухал үүрэгтэй юм. Радио сэтгүүл зүйн мэдээллийн бичлэгийн төрөлд радиомэдээ, радиосурвалжлага, радиосурвалжилсан тэмдэглэл, радиоярилцлага багтдаг. Радиомэдээ гэдэг бол сонсогчдын олонхийн болон тодорхой хэсэг, бүлгийн сонирхлыг татахуйц нийгмийн чухал ач холбогдол бүхий баримт, үйл явдал, үзэгдлийн талаар шинэлэг мэдээлэл агуулсан мэдээллийн бичлэгийн шуурхай зүйл мөн. Радиомэдээний гол тусгах объект нь ямагт бодит байдлын шинэлэг баримт, үйл явдал байдаг. Гол онцлог нь шуурхай, сонсогчдын бүх давхаргад хандсан, дээд зэргээр үнэн бодитой, мэдээний үндсэн асуултанд бүрэн хариулт өгсөн, лид нь маш тодорхой, товч, энгийн ойлгомжтой, гол зүйлийг оновчтой аргаар дахин давтсан (энэ нь тогтмол хэвлэлийн мэдээнээс ялгагдах гол онцлог болно), идэвхтэй үгээр богино өгүүлбэрээр бичигдсэн, логик холбоо сайтай, үйл явдлын баримтат шинжийг хадгалсан байх явдал юм. Болж байгаа (эсвэл болж өнгөрсөн) үйл явдлын шинж чанар, онцлог, утга учрыг дэлгэрэнгүй тайлбарлаж, түүнд үнэлэлт өгч, дүгнэлт хийсэн мэдээллийн бичлэгийн төрлийн бие даасан зүйлийг радиосурвалжилсан тэмдэглэл гэнэ. Сурвалжилсан тэмдэглэл хамрах хүрээ, хэмжээ, үнэлэлт дүгнэлтийн төвшний хувьд харьцангуй өргөн, дэлгэрэнгүй байдаг шинжээрээ радиомэдээнээс эрс ялгаатай юм. Мөн сурвалжилсан тэмдэглэлийг гол төлөв зохиогч өөрөө уншдаг нь түүний нөлөөлөх чанар, итгүүлэн үнэмшүүлэх чадварыг дээшлүүлдэг. Сурвалжилсан тэмдэглэл хэлбэрийн хувьд тайлбарласан мэдээтэй нэлээд төстэй юм. Тайлбарласан мэдээ бол үйл явдлын гол зүйлийг мэдээлэхийн хамт түүнд үнэлэлт өгсөн мэдээллийн багавтар материал бөгөөд баримтын талаарх мэдээллээс гадна зохиогчийн санаа бодлыг агуулсан байдаг. Сурвалжилсан тэмдэглэлийн энэ төрөл нь радиогийн мэдээллийн албаны хувьд чухал үүрэгтэй. Учир нь баримтын талаарх мэдээлэл дуусмагц түүний ач холбогдлыг тайлбарлаж, сонсогчид баримтын мөн чанарыг ойлгох, бусад үйл явдал, баримтын дотор эзлэх байр, ач холбогдлыг тодорхойлоход тусалдаг. Радио сэтгүүл зүйн гол бичлэгийн төрөл бол сурвалжлага юм. Болж байгаа үйл явдлыг тухайн цаг мөчид амьд яриа, дуу чимээ, хөгжмийн тусламжтайгаар хөгжил, хөдөлгөөн дундаа дүрслэн харуулах зорилго бүхий мэдээллийн бичлэгийн төрлийг радио сурвалжлага гэж нэрлэдэг. Амьд яриа, дуу чимээ бол сурвалжлагын итгүүлэн үнэмшүүлэх, сонсогчдын сэтгэл зүйд нөлөөлөх хамгийн гол элемент байдаг. Радио сэтгүүл зүйд шууд сурвалжлага онцгой байр эзэлдэг. Түүний нөлөөлөх, итгүүлэн үнэмшүүлэх, танин мэдүүлэх чадвар нь ямагт өндөр байдаг. Радиосурвалжлагын гол онцлог нь тухайн цаг мөчийн мэдрэмж, зохиогчийн үйл явдлын гэрч, ажиглагч, оролцогч нь байх, “би” баатрын идэвхтэй үүрэг, үйл явдлыг хөгжил хөдөлгөөн дунд үзүүлэх явдал юм. Радиосурвалжлага сэдвийн зорилго, шалтгаан, үйл явдлын ач холбогдлыг тайлбарласан болон үйл явдал болж байгаа газрын “дүр зургийг” үзүүлсэн оршил хэсэг, зохиогчийн тайлбар, оролцогчдын яриа, сэтгэгдлийг тусгасан үндсэн хэсэг, зохиогч болж өнгөрсөн үйл явдалд үнэлэлт дүгнэлт өгч, өгүүлсэн зүйлийг нэгтгэн дүгнэсэн төгсгөл хэсгээс бүрддэг. Сурвалжлага үйл явдлын, үйл явдлын бус байж болно. Үйл явдлын сурвалжлагын зохиомж болж байгаа үйл явдлаас шалтгаалах бол үйл явдлын бус сурвалжлагын зохиомж нь сэтгүүлчийн ур чадвараас шалтгаалдаг. Радиосурвалжлага бол болж байгаа үйл явдлыг шууд тусгал төдий зүйл бус, тодорхой хэмжээгээр нийтлэлийн шинжтэй учраас үйл явдлыг дүрслэн харуулахын хамт зохиогчийн үнэлэлт, дүгнэлтийг зайлшгүй агуулдаг онцлогтой. Радиосэтгүүл зүйн хамгийн түгээмэл, чухал төрөл зүйлийн нэг бол радиоярилцлага юм. Сонсогчдод ямар нэгэн баримт, үйл явдал, үзэгдлийн талаар мэдээлэл өгөх зорилгоор сэтгүүлч ярилцагч хоёрын хоорондох яриаг радиоярилцлага гэж нэрлэнэ. Энд сэтгүүлч мэдээлэл олж авагч, ярилцагч нь мэдээллийн эх сурвалж, мэдээлэл зөөгчийн үүргийг гүйцэтгэдэг. Ярилцагчийн дуу хоолой, ярианы өнгө төрх, тухайн цаг мөчийн мэдрэмж зэргийг тэр чигээр нь тусгадгаараа сонины ярилцлагаас эрс ялгаатай бөгөөд энэ нь түүний итгүүлэн үнэмшүүлэх, хүртээмжтэй, багтаамжтай байх чанарт нөлөөлдөг. Тогтмол хэвлэлд байдаг янз бүрийн нэмэлт тайлбар, уянгын халил радиоярилцлагад маш хязгаарлагдмал байдаг. Мөн ярилцлага сурвалжлага, сурвалжилсан тэмдэглэл, найруулал зэрэг бусад бичлэгийн зохиомжийн чухал элементийн үүргийг гүйцэтгэдэг тохиолдол бий. Энэ тохиолдолд бие даасан бичлэгийн төрлийн үүргийг гүйцэтгэдэггүй, зөвхөн нэмэлт мэдээлэл өгөх, итгүүлэн үнэмшүүлэх чадварыг дээшлүүлэхэд нөлөөлдөг. Үүнийг ярилцлага – ишлэл гэж нэрлэдэг. Бие даасан ярилцлага өөрийн гэсэн зохиомж, утга санаа бүхий агуулга хэлбэрийн нэгдэл байдаг. Радиоярилцлага эхлэл, үндсэн хэсэг, төгсгөл гэсэн үндсэн гурван хэсгээс бүрддэг. Эхлэл буюу хөтөч нь ярилцлага хийх болсон шалтгаан, зорилго, хариулт авах асуултуудын ерөнхий хүрээг тодорхойлж, ярилцагчийн талаар товч мэдээлэл өгдөг бол үндсэн хэсэг нь ярилцлагын гол мэдээллийг багтаасан агуулгыг бүрдүүлдэг. Төгсгөл хэсэг нь гол төлөв ярилцлагын явцад хийгдсэн дүгнэлтүүдийг дахин давтдаг, эсвэл ярилцагч бие дааж товч дүгнэлт хийдэг.
Редакторлах зүй Редакторлах зүй (Редактирование. Editing). Редакторлах гэдэг үг латин хэлний redigo, redactum – “засах, залруулах” гэсэн үгнээс гаралтай нэр томъёо бөгөөд хожим “цэгцлэх, үнэмшүүлэх, ойртуулах, хүргэх” гэсэн утгыг давхар агуулах болжээ. Орчин үед редакторлах ажлыг төрөл бүрийн бичмэл утга зохиолын эхтэй ажиллах явдал гэж ойлгож болно. Редакторлах зүйг толь бичгүүдэд: “Зохиогчийн гар бичмэлийг хэвлэлд бэлтгэх ажлыг редакторлах зүй гэнэ. Редакторлах зүй нь бүтээлийн агуулга, түүний бүтэц, арга барилд гарсан алдаа мадгийг арилгахад чиглэгдэнэ. Түүнчлэн сонин, сэтгүүл, уран зохиолын цомирлог зэрэг тогтмол хэвлэлийг удирдах үйл ажиллагааг редакторлах зүй хэмээнэ” (211.5) гэж тодорхойлсон байдаг. Дээрх тодорхойлолтыг үндэслэн ном, тогтмол хэвлэлийн үйл ажиллагааг удирдах, бүтэц зохион байгуулалт, агуулга чанарыг сайжруулах, хянан найруулж, хэвлэлд бэлтгэх зорилго бүхий утга зохиолын ажлын тодорхой нэг салбарыг редакторлах зүй гэж нэрлэж болно. Редакторлах зүйн зорилго нь олон нийтэд зориулж буй утга зохиол, сэтгүүл зүйн аливаа бүтээлийн агуулга хэлбэрийн нэгдлийг хангах, онол уран сайхны өндөр төвшинд байлгах, үг үсэг, хэл найруулгын ямар ч алдаа мадаггүй гаргах, ном хэвлэлийг нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн удирдах, уран бүтээлчдэд сайн чанартай бүтээл туурвихад туслахад оршино. Редакторлах зүйн судлах зүйл нь утга зохиол, сэтгүүл зүйн бүтээлийн эхийг хэвлэлд бэлтгэх, зохиогчийн гар бичмэл дээр хийх хянан найруулах ажил, хэвлэлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн гаргах, хянах арга технологи, ном, хэвлэл мэдээллийн газрын бүтээлч ажлыг удирдах, төлөвлөх арга барил зэрэг болно.
Зөвлөмж Зөвлөмж (Рекомендация. Recommendation). Сонин хэвлэлд зөвлөмж (зөвлөгөө) нэртэй материал тогтмол гардаг. Практикт тулгарч буй аливаа асуудлыг шийдвэрлэхэд чиглэгдсэн зөвлөмжийг агуулсан эх бичвэрүүд хүлээн авагчдын мэдээллийн эрэлт хэрэгцээ, хүсэл сонирхолтой холбоотой бий болжээ. Хэрэв зөвлөмж, зөвлөгөөний агуулгыг бүрдүүлж буй мэдээллийг хэв маяг, төрлийн хувьд авч үзвэл энэ нь ихэнх тохиолдолд хөтөлбөрийн шинжтэй мэдээлэл болдог. Тусгаж буй асуудлын үндэслэл, учир шалтгаан, үнэлэлт дүгнэлт, хэтийн төлөв зэргийг тусгадаг шинжээрээ зөвлөмж шинжлэлт бичлэгийн төрлийн олон шинж чанарыг өөртөө агуулдаг. Мөн баримтуудад дүн шинжилгээ хийж, харьцуулан үзүүлэх замаар хүлээн авагчдыг итгүүлэх үнэмшүүлэх зорилго тавьдаг. Зөвлөмжийг мэдээлсэн, шинжлэлт, тодруулах шинжтэй гэж ангилж болно. Манай тогтмол хэвлэл, радио, телевизд гарч буй зөвлөмжийн ихэнх нь сонгож авсан сэдвийг тайлбарлах, сурталчлах, анхны мэдэгдэхүүн өгөх шинжтэй мэдээлсэн болон тодруулсан зөвлөмжүүд юм. Зөвлөмжийн өөр нэг онцлог шинж нь тэдний зохиогч нь тодорхой салбар, чиглэлийн мэргэжилтнүүд байдаг явдал мөн. Шинжлэлт зөвлөмжийг цуврал маягаар тогтмол өгдөг тохиолдол түгээмэл ажиглагддаг. Гол төлөв сурган хүмүүжүүлэгч, сэтгэл судлаач, эмч, хуульч зэрэг мэргэжлийн хүмүүсийн бичсэн номын хэсгээс цуврал болгон нийтэлдэг. Зөвлөмж нь мэдээллийн багтаамж, танин мэдүүлэх ач холбогдол сайтай, олон нийтийн сэтгэл зүйд нөлөөлөх чадвар нь өндөр байдаг онцлогтой юм. Сүүлийн үед дан зөвлөмжийн шинжтэй материалуудаас бүрдсэн, төрөлжсөн сонин, сэтгүүлийн тоо нэмэгддэг хандлагатай байна.
Жа ламын толгой Алс бөглүү Хатгалаас Бурдуков өөрийнхөө мэдэж байгаа бүхнийг Жа ламд бичин, шинэ Монголын төрийн тэргүүн нь Богд гэгээн хэвээр үлдэж, Жалханз гэгээн засгийн газрын Ерөнхий сайд болсон мэтээр итгүүлэхийг хичээж байсан нь Өргөө хотноо болж буй үйл явдлаас ихээхэн зөрүүтэй бөгөөд олон түмэн ардуудад үнэмшүүлэх гэж эрмэлзэж байсан тэрхүү зүйл байсан аж. Бүр 1921 оны намар батлагдсан “Тангарагийн гэрээ” ёсоор Ардын намын удирдагчид засаг төрийн эрх мэдлийг гартаа авангуутаа Богд хааны эрх мэдлийг бараг үгүй болгосон бөгөөд тэрээр зөвхөн Ардын Засгийн газрын тогтоол, шийдвэрүүдийг батлан, “дотоодын самуун дэгдэх буюу төр улсын оршин тогтнолд аюул занал учирсан тохиолдолд” Богдын зөвшөөрлийг ч авалгүйгээр тогтоол, шийдвэр гаргаж байх болсон байлаа. Төр улсаа удирдах эрхгүй болсон Богд хаан зөвхөн шашны хэргээ эрхлэн шийтгэж байх болж, Ерөнхий сайдын албыг жил орчим хашсан Бодоогийн оронд Жалханз хутагт томилогдоод байв. Түүнийг энэ албанд томилсон нь “Ардын засгаас шашин шүтлэгийг хавчих болно гэсэн хувьсгалын эсэргүү цуу яриа ард олны дунд ихээхэн тархаад байсныг няцаах”95 зорилготой байлаа гэж Б.Ширэндэв бичсэн байдаг. Хутагт ламтан 1923 онд таалал төгсөөгүйсэн бол “ардын дайсан” гэсэн хаяг зүүж, бусдынхаа хувь тавиланг хуваалцах байсан байх гэж надад бодогддог. Зохиомлоор бүрдүүлсэн “хуйвалдаан” гэгчийн анхных нь оролцогчид хэмээгдсэн Бодоо, Да лам Пунцагдорж, Тогтох гүн (түүний штабын дарга асан Баяр гүнийг барон Унгерний талд орсон хэмээн урьд нь буудаж алсан байсан бөгөөд Ардын засгийг хүлээн зөвшөөрсөн Тогтох тайж ч “хуйвалдаанд” оролцсон хэргээр буудуулсан байна) болон бусад хүмүүс засгийн газрын мэдээнд дурдсанчлан “Улсын дотоодыг хамгаалахын идэвхтэй үйл ажиллагааны ачаар” хэргээ хүлээж “Дамбийжанцан (буюу Жа ламаар)-гаар дамжуулан холбоо барьж хятад цэргүүдийг авчрах бодолтой байснаа” илчилсэн байна.