Top 10 similar words or synonyms for ятсен

сунь    0.775141

кай    0.755529

нурсултан    0.752562

ельцин    0.748150

зэдун    0.737115

бяог    0.729921

мубарак    0.729629

бин    0.729469

ши    0.727168

шиан    0.723259

Top 30 analogous words or synonyms for ятсен

Article Example
Сунь Ятсен Сун орчин үеийн Хятадын хамгийн аугаа удирдагчдын нэг гэж тооцогддог боловч түүний улс төрийн амьдрал байнгын тэмцэл зөрчил, дүрвэлт дунд өнгөрсөн юм. Хувьсгал амжилт олсны дараа Сун шинэ тулгар Бүгд Найрамдах Хятад Улсын төрийн эрхнээс тун удалгүй бууж, тус улсын ихээхэн хэсгийг хяналтдаа аваад байсан дайтагч бүлгүүдийг эсэргүүцэн хэд хэдэн хувьсгалт засгийн газрыг толгойлжээ. Сун нам нь улс орондоо эрх мэдлээ бэхжүүлэх цагийг үзээгүй юм. Түүний нам коммунистуудтай хэврэг эвслийг байгуулсан бөгөөд түүнийг нас барсны дараа хоёр фракц болон хуваагдсан. Суний гол өв нь "Ард түмний гурван зарчим" хэмээх улс төрийн философи юм (ард түмний харилцаа/холбоо, ард түмний хүч, ард түмний амьжиргаа/сайн сайхан байдал, буюу заримдаа орчуулгаасаа хамааран үндэсний үзэл/бүрэн эрхэт байдал, ардчилал, социализм/популизм/амьжиргаа гэж хэлдэг).
Сунь Ятсен Сун Ятсэн (; ) (1866 оны 11 дүгээр сарын 12-нд төрж, 1925 оны 3 дугаар сарын 12-нд нас барсан) Хятадын хувьсгалч, улс төрийн удирдагч. Сун Хятадын Бүгд Найрамдах Улсын анхны удирдагч байсан тул Үндэсний эцэг гэгддэг. Сун 1911 оны 10 дугаар сард Хятадын сүүлийн эзэнт улс болох Манж Чин Улсыг унагахад гол үүрэг гүйцэтгэсэн. 1912 онд Бүгд Найрамдах Хятад Улс байгуулагдахад анхны түр ерөнхийлөгч болж байсан бөгөөд сүүлд Гоминдан намыг байгуулалцаж анхны дарга нь болж байлаа. Сун эзэнт улсаас хойших Хятад улсыг нэгтгэгч зүтгэлтэн байсан бөгөөд эх газрын Хятад болон Тайваньд хоёуланд нь ихэд шүтэгддэгээрээ XX зууны Хятадын улс төрчдийн дундаа өвөрмөц юм.
Гоминдан -Сун Ятсен засгийн эрхээ Юань Шикайд алдан аргагүйн эрхэнд Японд цагаачлан очиж 1914 оны 6 сарын 8-нд Токиод Чжунхуа гоминдан /Хятадын хувьсгалт нам/ гэдэг улс төрийн нууц нам байгуулав.
Дундад иргэн улс 1911 оны 11 сарын 29-нд түр ерөнхийлөгч болсон Сунь Ятсен өмнөд-умардын тэмцлээс зайлсхийж Бээжинд суугаа Чингийн жанжин асан Юань Шикайд зай тавьж өгсөн бөгөөд Юань Шикай 2 сарын 15-нд ДИУ-ын түр ерөнхийлөгч, 1913 онд ерөнхийлөгч, 1915 онд өөрийгөө «хаан» өргөмжилж олонд буруутгагдаад 1916 онд өвчнөөр өөд болжээ.
Гоминдан -1923 оны 1 сарын 26-нд Сун Ятсен, А.А.Иоффе нарын гарын үсэг зурсан Зөвлөлт-Хятадын хэлэлцээр байгуулагдаж дараахан нь большевик М.М.Бородин тэргүүтэй бүлэг коммунистууд Сун Ятсений нам, улс төрийн зөвлөхөөр нь, 1924 оны 10 сард цэргийн ерөнхий зөвлөхөөр нь иргэний дайны баатар В.Х.Блюхер нар хүрэлцэн ирэв. Уригдаж ирсэн цэрэг, улс төрийн зөвлөхүүд дараах ажлыг хийсэн байна.
Дундад иргэн улс Сунь Ятсен гадаадад гарсан байж байгаад өмнөдийн жанждын дэмжлэгээр Гуандунд ирж 1919 онд Гоминдан (гамин) намыг дахин байгуулж Бээжин дэх Бэйянгийн засгийн газрыг эсэргүүцэх болов. Бэйянгийнхан дотроо эрх мэдлийн төлөө тэмцэлдэж байсан ба Версалийн гэрээнд дорой байсныг нь эсэргүүцэн их жагсаал өрнөж байв.
Хятад улс 1912 оны 1 сарын 1-нд Дундад иргэн улсыг Сунь Ятсен түр ерөнхийлөгч зарлан тунхаглав. Хятад орон бүгд найрамдах засагт шилжжээ. Удалгүй Чингийн жанжин асан Бээжинд суугаа Юань Шикай ерөнхийлөгч болсон ба Хятадын зүг бүрт жанжид бүлэг үүсгэх ба нэр төдий нэгдмэл, үнэндээ дайн байлдаан ихтэй байв. 1928 онд Гоминдан намын Чай Кайши нэгдсэн удирдлаганд оруулж Наньжинд нийслэлийг шилжүүлэв. Гэвч шинэ өрсөлдөгч буюу ЗХУ-аар дэмжигдсэн коммунист улс байгуулахыг хүсэгчид дайтаж эхэлжээ.
Гоминдан 3. Гоминданы намын шинэ дүрэм зохиож хатуу сахилга баттай, хүчирхэг Зүүний улс төрийн хүч болгох талаар эрчимтэй ажил өрнүүлжээ. Энэ үе бол коминтерн, хятад хоёрын түншлэлийн дээд оргил нь гэж хэлж болохоор үе байлаа. Гэвч хүсэхэд хясна гэгчээр Хятад оронд коминтерний бодлогыг бантан болгож орхисон хэд хэдэн огцом эргэлт гарав. 1925 оны 3 дугаар сард Сун Ятсен нас нөгчиж, удалгүй гоминданы дотор хагарал гарч дараахан нь Хятадын Үндэсний хувьсгалт засгийн газрын цэргийн ерөнхий командлагч Чан Кайши баруун тийш огцом эргэлт хийн гоминданыг коммунистууд болон зүүний элементүүдээс цэвэрлэх ажиллагаа явуулж эхлэв. Яг энэ үед барууны орны сонинуудад “…Хятад улс Азид коммунизмын талбар болон хувирахаар заналхийлж байна гэсэн болгоомжлол их гүрнүүдэд бий. Үүнтэй холбоотойгоор энэ аюулыг устгах талаар арга хэмжээ авах хэлэлцээр байгуулсан” гэж бичиж байлаа. Англи, АНУ, Франц, Япон, Италийн төлөөлөгчид Бээжинд цуглаж өөр өөрийн эрх ашгаа хэрхэн хамгаалах талаар зөвлөлдөж байсан нь үүнийг нотолно. Коммунизмыг тогтооно, коммунизмыг арчина гэдэг хоёр ухагдахуун тухайн үедээ залуухан улаан импери, идэрхэн хар импери хоёрын газар нутаг, эрх ашгийнхаа хүрээг тэлэх гэсэн бодлогынх нь халхавч болж байлаа. Тэдний хэн хэн нь хятадын ядуу тариачин Ван овогтод хайртай байгаагүй юм. Харин хэн хэн нь Ван овогтны хагалж байгаа газар, хариулж яваа гахайнд нь л хайртай байлаа. 1930-аад оны эхэн болж ирэхэд Хятад орон хэд хэдэн хэсэгт хуваагдаж, хөл толгой нь мэдэгдэхгүй байдалд орлоо
Гоминдан 1912 оны 1 сарын 1-нд хятад оронд Манж Чин улсын ноёрхлыг түлхэн унагаж Бүгд Найрамдах Хятад Улс байгуулагдав. 1912 оны 8 сарын 25-нд Бээжинд гоминдан /үндэсний нам/ хэмээх нам зохион байгуулах хурлаа хийж удирдагчаар нь ядуу тариачин гаралтай 45 настай Гонконгод боловсрол эзэмшсэн Сун Ятсенийг сонгов. Энэ нам нь хятадын үндэсний хөдөлгөөний эрх ашгийг хамгаалж байсан бөгөөд бүрэлдэхүүнд нь барууны хүчин зонхилж байлаа. Гэвч Сун Ятсен Зүүний чиг шугамыг хүчтэй баримталж “Ардын гурван зарчим” гэсэн онолоо тууштай хамгаалж байв. Энэ гурван зарчим нь /1. Үндэсний үзлийн зарчим, харь манжийн ноёрхлыг түлхэн унагаж хятадын хан үндэстний байр суурийг бэхжүүлэх, 2. Ардын Засгийн зарчим-Хятадад ардчилсан бүгд найрамдах засаг тогтоох, 3. Ардын жаргалын зарчим-газар тариалангийн шинэтгэл хийх, том аж үйлдвэрийг улсын болгох/ хэрэгжих явцдаа хятадын дотоод дахь үндэсний маргаанаас шалтгаалан ихээхэн бэрхшээлийг хятадуудын дотоод амьдралд бий болгож байв. Хятадад хэдийгээр бүгд найрамдах улс байгуулагдаж дэвшил хөгжлийн зүг тодорхой алхамууд хийж эхэлсэн боловч улс төрийн үзэл баримтлал нь тодорхой биш, өөрсдийгөө тухайн үзлийг хамгаалагч гэж үзсэн олон тооны бүлэглэлүүд бий болж дотоодын гүн гүнзгий хямрал тэмцэлд идэгдэж эхэлсэн. Чухам энэ үеэс их гүрнүүд өөрийн эрх ашгийн үүднээс хятадад нөлөөнийхөө хүрээг өргөжүүлэхийн төлөө идэхтэй өрсөлдөж эхлэв. Энэ үеэс хойшхи түүхэн он дарааллын хуудсыг сөхөн нэг харъя.