Top 10 similar words or synonyms for цезарьт

scanned    0.917892

bathing    0.915303

жаклин    0.914384

arturo    0.913317

infected    0.910638

garganey    0.910452

тосч    0.909015

baie    0.909012

satellites    0.908947

curve    0.908740

Top 30 analogous words or synonyms for цезарьт

Article Example
Каррахын тулалдаан Каррахын тулалдаан (Англи хэл:"Carrhae, Battle of") (МЭӨ 53 он) Ромын түрэмгийллийг Месопотамын Парфийчууд зогсоосон тулалдаан. Ромын армийг удирдсан Красс том ялалт байгуулан триумвиратыг хамтран үүсгэсэн Юлий Цезарь, Помпей нартай эн тэнцэхийг хүсч байв. Долоон легионтой (44,000 орчим цэрэгтэй) ч морин цэрэг цөөтэй Красс Парфийн жанжин Сурений командалсан 10,000 морин цэрэгтэй тулалдан ялагдаж, арга буюу хэлэлцээр хийхээр оролдож байхдаа алагджээ. Парфийчууд нь дан морин цэрэгтэй ,шилдэг харваачидтайгаа ашиглан ромын цэргээс Крассын хүүгийн командалсан морин цэргийг таслан бут цохиод дараа нь явган цэрэг бүхий гол хүчийг бүслэн бут цохисон байна. Энэ ялагдал нь Ромын алдар хүндэд сэв суулгасан ба Крассын үхэл Цезарьт эрх мэдлийн төлөө тэмцэл хийхэд түлхээс болжээ.
Кушаны хаант улс Кушаны хаад Август цезарьт элч илгээж байсан гэж Хятадын, Энэтхэгийн түүхчид бичсэн байдаг. Кушанууд тэнгисээр ч тэр, хуурай газраар ч тэр худалдаа хийдэг байв. Энэтхэг, Ромд аваачиж худалддаг зүйлс нь халуун ногоо, тансаг үнэртэн, торго, моосул даавуу, нэхмэл, үнэт эрдэнийн чулуу тэргүүтэн байжээ. Ромын нэрт зохиолч Плитий “Ромын алт Энэтхэг рүү урсаад алга боллоо” хэмээн халаглаж байсан гэдэг. Кушануудын эрхэлдэг гол аж ахуй нь ХАА, газар тариалан, гар урлал, худалдаа наймаа байв. Хотуудыг холбосон зам харилцаа сайн байсан нь армиа нэг чиглэлээс нөгөөд илгээхэд амар, цаг хэмнэхүйц болжээ. Энэтхэг, Иран, Хятадтай хуурай газраар худалдаа хийдэг байсан бол Египет, Ромтой тэнгис далайн замаар аялж худалдаа хийдэг байжээ. Хятадаас Кушанууд торго, даавуу худалдан авдаг байв. Ромчуудаас шилэн эдлэл, үнэт чулуу авдаг байжээ.
Марк Антони Антони, Марк (Англи хэл:"Antony, Mark" Латин хэл:"Marcus Antonius") (МЭӨ 83 он орчимд төрж, МЭӨ 30 оны наймдугаар сард нас барсан.) Ромын жанжин байв. Армид алба хаасныхаа (МЭӨ 57 – МЭӨ 54 он) дараа өөрийн хамаатан Юлий Цезарийн багт оржээ. Тэрээр Цезарьт МЭӨ 49 онд Гней Помпейг Италиас зайлуулахад тусалж, МЭӨ 44 онд хамтдаа консул болжээ. Цезарийн хорлогдсны дараа Октавиан (хожмын Цезарь Аугуст) анхандаа хүлээн зөвшөөрөхгүй байсан ч удалгүй Антони, Лепидус нартай хамт хоёр дахь триумвиратыг байгуулжээ. Антони бүгд найрамдахчуудын хүчийг Филиппид ялахад туслаж, Ромын зүүн мужийг удирдах болжээ. Тэрээр Клеопатрагийн үнэнч эсэхийг асуухаар Египетэд томилогдон очоод түүний амраг (МЭӨ 41 – МЭӨ 40 он) болсон байна. МЭӨ 40 онд зүүн мужийг захирагч Антони Италид буцаж ирэхдээ Октавианаас өөр байр суурьтай болсон байна. Тэрээр өөрийн байр сууриа хүчтэй болгохын тулд Октавианы эгч Октавиатай гэрлэхийг зөвшөөрчээ. Октавиантай хамааралтай болсон ч харилцаа дахин муудахад Антони Сири рүү явж, Клеопатрагаас тусламж хүсчээ. Октавиан эгчийгээ түүн рүү илгээхэд Антони Октавиаг Ром руу буцаасан нь хөнөөлт зөрчлийн үүдийг нээжээ. МЭӨ 32 онд Триумвират төгсгөл болж, Ромд цөөн дэмжигчтэй Антони орхин явав. Антони Октавиагаас салахад Овтавиан Клеопатрад дайн зарлав. Актиумын тулалдаанд Антони ялагдаж, Клеопатрагийн хамтаар Египет рүү зугтахад Октавиан тэднийг мөрдөн хөөсөн байна. Эсэргүүцэл үзүүлэхээр оролдсон нь бүтэлгүйтэж, тэд амиа хорлон нас баржээ.
Август Цезарь Август, Цезарь "буюу" Октавиан (Англи хэл:"Augustus, Caesar or Octavian orig. Gaius Octavius later Gaius Julius Caesar Octavianus") (МЭӨ 63 оны есдүгээр сарын 23-нд төрж, МЭ 14 оны наймдугаар сарын 19-нд Наполийн ойролцоох Нолад нас барсан.) Ромын анхны эзэн хаан. Баян чинээлэг гэр бүлд төрсөн Август 18 настай байхдаа өөрийн авга ах Юлий Цезарьт өргөгдөн, түүний залгамжлагчаар нэрлэгдэх болжээ. Цезарийн аллагын дараа (МЭӨ 44 он) эрх мэдлийн төлөө тэмцэлд оролцож, хэд хэдэн тулалдааны дараа өөрийн өрсөлдөгч Лепиди, Марк Антони нарын хамтаар хоёр дахь триумвиратыг байгуулав. МЭӨ 32 онд Лепидийг, МЭӨ 31 онд Актиумын тулалдаанд Марк Антонийг (Клеопатратай хамтарсан) ялж, төрийн эрхийг ганцаараа барих болсон байна. Август принсепс цол хүртэн Ром эзэнт гүрэн хэмээн нэрлэгдэх болов. Эхэндээ бүгд найрамдах засаглалыг дэмжиж, улс орноо консул шиг удирдаж байсан ч МЭӨ 27 онд Аугуст цол хүртэж, дөрвөн жилийн дараа хэмжээгүй эрхэт эзэн хаан болжээ. Түүний засаглалын үед (МЭӨ 31 – МЭ 14 он) Ромчуудын амьдралын хэв маяг өөрчлөгдөж, Грек - Ромын ертөнц хөгжин цэцэглэж байв. Август эзэнт гүрний алслагдсан мужуудыг хамгаалах, зам тавих болон бусад олон нийтийн ажил эхлүүлэн, Пакс Романын үндсийг тавьж, урлаг соёлыг хөхиүлэн дэмжиж байв. Тэрээр Ромын ёс суртахууны сургаалиудыг засварлах алхамуудыг хийж, өөрийн охин Жулиаг садар самуун явдалтай хэмээн цөллөгт явуулж байв. Түүнийг нас барах үед эзэнт гүрэн нь Ибериэс Каппадоки хүртэл, Галлаас Египет хүртэл өргөн уудам болсон байв. Түүнийг нас барсны дараа бурханчлан шүтэх болжээ.