Top 10 similar words or synonyms for хөөрөгний

ludum    0.918129

зуусан    0.914707

recommended    0.910149

okrug    0.909723

implications    0.906819

шархдуулж    0.906324

буудалцаж    0.905590

ада    0.905128

conquest    0.904700

infections    0.903980

Top 30 analogous words or synonyms for хөөрөгний

Article Example
Монголын үндэсний түүхийн музей Монгол эрэгтэйчүүд дээлэндээ мөнгө, сувдан товч хадаж, гаанс, тамхины уут, хөөрөг, хөөрөгний даалин, мөнгөн аяга, аяганы уут сэлтээ бүснээсээ зүүн гоёно. Гаансны толгойг мөнгөөр урлаж, их биеийг хаш, пийсүү, ган зэргээр хийнэ. Хөөргийг мана, хаш, гартаам, оюу, усан болор, молор, мод, яс, шаазан гэх мэт үнэт зүйлээр хийдэг байжээ. Хөөрөгний толгойг голдуу шүрээр хийх ба халбагыг нь яс, модоор хийнэ. Хамрын нунтаг тамхи нь хатуу, зөөлөн, гаатай, энгийн зэрэг олон төрөлтэй. Хөөрөгний даалинг гоёмсог торгоор хийж, хатгамал болон зээгт наамлыг урладаг байв. Монгол эрэгтэйчүүд бүснийхээ баруун талд хэт хутгаа зүүдэг. Энэхүү хэт хутгыг улаан мод, ган, яс, арьс, мөнгө зэргээр хийдэг. Хөөрөг солилцох нь уламжлалт мэндчилгээг илэрхийлэх маш чухал ёс заншил юм.
Эр хүний гоёл Монгол эрэгтэйчүүд өөрийн аягаа зориулалтын уутанд хийн бүсэндээ хавчуулан явдаг. Голдуу мөнгөн аяга авч явах ба тухайн хүний бэл бэнчингээс шалтгаалан модон тагш ч авч явах нь бий. Айлд ороод гэрийн эзэнтэй мэндэлж тамхилаад өөрийн аяга, савх, хутгаар хооллож ундалдаг байжээ. Аяганы уут, хөөрөгний даалин зэргийг торгоор хийж, дээр нь гоёмсог хээ угалзыг зүү ороон, саа самнан хатгаж чимэглэсэн байдаг.
Эр хүний гоёл Хөөрөгний хийцний тухайд манж, хятад, түвд, монгол гэсэн 4 хийц голлодог бөгөөд тэдгээрийг өөр хооронд нь ялгах, насыг нь тодорхойлох тийм ч амаргүй ажээ. Хөөрөгний амсар болон мөрийг имэрч үзээд хурц байвал орчин цагийнх, мөлгөр бол эртнийх хэмээн ялгахаас гадна найман мөртэй бол их гарын хөөрөг ажээ. Жинхэнэ хаш чулуун хөөрөг удах тусмаа өнгө орж үнэ цэнэтэйд тооцогддог байна. Хаш чулуу 7 төрөл байдаг бол мана чулуу 36 төрөл бий. Чүнчигноров хөөрөг гэхэд хүний нүдний хорыг өөртөө шингээдэг бол сүйжин хөөрөг хүний биед хэрэгтэй чийгийг өгч байдаг учраас говьд ангаж цангадаггүй гэнэ. Хаш хөөргийг бадамлянхуа цэцэг мэт ариун сэтгэлтэй байх, эр эмийн ариун ёсыг сахих, зүрх сэтгэлийн амар амгаланг олох, догшин авир занг номхотгох утга бэлгэдлээр хэрэглэдэг. Манан хөөргийг ихэвчлэн гэр бүлийн аз жаргалтай амьдралыг бэлгэдэж хэрэглэдэг бөгөөд 30-аад төрлийн мана байдгийн дотор халтар мана нь саа өвчин, үе мөч татах өвчнөөс сэргийлдэг байна. Харин шар мана ухаан санаа самуурахаас сэргийлдэг байна. Шүрэн хөөргийг атаа жөтөө, хар хорын сэтгэлийг зайлуулах, муу бүхнээс хамгаалах утгаар хэрэглэдэг ажээ. Ой тогтоолтыг сайжруулах, аянга цахилгаанаас хамгаалах, шарх сорвийг эдгээх, хоолойны өвчинд тустай гэж үздэг. Номин хөөргийг байнга биедээ авч явбал элдэв яр шарх, идээт үрэвсэл, түлэгдэлт, бэртэл гэмтэл, мэдрэлийн ядаргаа, цус багадалт зэрэг өвчинд өртөхгүй хэмээн үздэг байна. Сүүжин буюу усан молор хөөрөг нь хүмүүст сайн энерги авчирдаг бол сувдан хөөрөг урт удаан нас, эрүүл энхийг бэлгэддэг байна. Оюу хөөрөг нь хэрүүл тэмцлийг номхотгох, атаа хорсол, үзэн ядалтыг зөөлрүүлэх, гэр бүлийн үнэнч хайр дурлалыг бататгах бэлгэ тэмдэг болдог ажээ. Оюу чулуу элбэг дүүрэн амьдрал, амны хишгийг даллан дуудагч гэнэ.
Цагаан сар Шинийн нэгэнд нар мандахтай уралдан босож, шинэ дээл хувцасаа өмсөн, цайгаа чанан цай идээний дээжээ нар, байгаль дэлхийдээ өргөн, гэрийн тэргүүнтэй гэр бүлийн гишүүд эхэлж золгоно. Голдуу ахмад хүмүүс хадагны амсарыг золгож байгаа хүн рүү харуулан барьж золгоно. Ахмад хүнтэй золгохдоо хоёр гараа тохойг нь түшин “Та амар мэнд байна уу?” гэж золгож хоёр хацраа үнсүүлнэ. Золгож байгаа ахмад хүн хариуд нь “Амар мэндээ“ гэнэ. Зочин ширээнд сууж байрласнаар нөхөрсөг дотно сэтгэлээр “ Та сар шинэдээ сайхан шинэлж байна уу?” гэж ахмад хүндээ хөөрөгний тагийг суллан хөөрөг барина. Хариуд нь “Сайхан сайхан” гэнэ. Хөөрөг бие биендээ барьснаар монголчуудын хооронд бат бэх холбоог үүсгэн ах дүү найз нөхдийн дотно харилцааг бэхжүүлдэг. Хоёр нас чацуу хүмүүс гар гарын бугуйгаар зөрүүлэн золгоно. Гэрийн эзэн гэргийтэйгээ золгодоггүй, учир нь хань гэргий хоёрын бие сэтгэл нэгэн ертөнц гэдэг. Хоёр давхар биетэй хүмүүс хоорондоо золгодогүй нь тээж байгаа үрийн хүйс солигдоно гэж цээрлэдэг байна.
Батын Цэрмаа ЦЭРМАА Батын /1927/. Дундговь аймгийн Эрдэнэдалай сум. Урчуудын артелийн хатгамалчин байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн /1970-06-04. №102/. Эмэгтэй.Орон нутагтаа, ээжийгээ дагалдан дайлан, аяганы уут, тамхины сав дээр зүү ороож, монгол үндэсний хээ угалз хатгах, оймсны хараа шаглах, ширдэг ширэх зэрэг гэр ахуйн гар урлалын ажилд сонирхон суралцаж уран хатгамлын анхны мэдэгдэхүүнтэй болсон байна. 1945 онд Улаанбаатар хотод шилжин суурьшиж гэр орноороо хатгамалч сүлжмэлийн ажил хийж байгаад “Маршал Чойбалсангийн хөрөг”, Маркс, Энгельс, Ленин, Сталины дүрийг оёж, эдгээр бүтээлээрээ улсын уралдаанд нэгдүгээр байр, 1949 онд И.В.Сталины 70 насны ойн үзэсгэлэнгээс тусгай шагнал, 1951 онд Ардын хувьсгалын 30 жилийн ойд зориулсан уран бүтээлийн уралдаанд хоёрдугаар байр эзэлж байжээ. 1952 оноос үйлдвэрлэл хоршооллын харьяа урчуудын артельд ажилд орж нормт ажлаа хийхийн хажуугаар тэндхийн уран бүтээлчдийн нөлөөгөөр жил бүр дотоод, гадаадад нээсэн үзэсгэлэнгүүдэд бүтээлээрээ амжилттай оролцож “Манай эх орон”, “Ленин Разливт”, “Монгол-Зөвлөлтийн дайчин нөхөд”, “Домогт гурван жанжин” /Д.Сүхбаатар, С.Магсаржав, П.Щетинкин/, “Төлчин”, “Бэлчээр”, “Хөдөлмөрчин эмэгтэйчүүд”, “Янгир ямаа хаданд” гэх мэт олон бүтээл туурвисан байна. Эдгээрээс “Манай эх орон” зээгт наамал нь Монгол ардын хувьсгалын 50 жилийн ойн нэрэмжит уран бүтээлийн уралдааны тусгай шагнал хүртэж, Ардын хувьсгалын 50 жилийн ойн уран бүтээлийн үзэсгэлэнг Европын социалист орнуудад байгуулахад болон Парист байгуулсан олон улсын ЮНЕСКО-гийн үзэсгэлэн, 1976 онд ЗХУ-д зохиосон Монголын соёлын өдрүүдийн үзэсгэлэнд тавигджээ. Д.Сүхбаатар, Ю.Цэдэнбал, Ж.Гүррагчаа, Ленин, Брежнев, Косыгин, Плиев, Жуков, Фидель Кастро гэх мэт түүхт дотоод, гадаадын нэр цуутай олон хүний хөргийг хатган бүтээсний гадна хөөрөгний дайлан, тамхины уут, тоорцог малгай зэрэг үндэсний гоёмсог хээ угалзыг өнгө уусган мэтгэсэн бэлэг дурсгалын олон арван зүйл урласан байна.