Top 10 similar words or synonyms for хөрөнгөтнүүдийн

саатуулж    0.852217

ромчуудад    0.847902

эрүүдэн    0.845721

хогийг    0.841449

барьцалдан    0.839005

ялагдаад    0.832515

амлалтаа    0.831970

оросуудыг    0.830536

erdenet    0.828091

viral    0.826008

Top 30 analogous words or synonyms for хөрөнгөтнүүдийн

Article Example
Таван замын байлдаан зөвшөөрчээ. Мөн Оросын хөрөнгөтнүүдийн капиталыг Монголд татваргүй чөлөөтэй нэвтрэх бололцоог олсон байна.
Данте Алигери Данте нь Флоренц хотод хөрөнгө бэл муутай боловч эртний удам судартай тайжийн гэр бүлд мэндэлжээ. Дантегийн төрж өссөн Флоренц хот Өрнө Дорнын худалдаа, харилцааны гол зам дайрч гардаг Газрын дундад тэнгисийн хамгийн аятай байрлалд орших учир шинэ соргог юм бүхэн хамгийн түрүүнд дэлгэрч, үйлдвэр худалдаа хөгжсөн Италийн төдийгүй Европын нэг чухал төв байв. Бас энд хуучин тайж, язгууртан ба шинээр төрж байсан хөрөнгөтнүүдийн хооронд улс төрийн хурц тэмцэл өрнөж байлаа. Чухам энэхүү түүхэн нөхцөл Дантегийн амьдрал, уран бүтээлд гүнзгий ул мөрөө үлдээсэн юм.
Коммунист намын тунхаг Коммунист номлолын өөр нэг томоохон хэсэг болох пролетарийн диктатурын тухай сургаалыг В.И.Ленин гүнзгийрүүлэн авч үзсэн. Аливаа оронд социалист хувьсгал ялсны дараа капитализмаас социализмд шилжих шилжилтийн бүхэл бүтэн үе үргэлжлэх бөгөөд тэр нь эсрэг тэсрэг ангиудыг бүрэн устгах хүртэл үргэлжилдэг. Энэ үе дуусаагүй цагт мөлжигчид хуучныг сэргээх гэж зайлшгүй горьдсоор байдаг, тэгээд энэ горьдлого нь сэргээх гэсэн оролдлого болж хувирдаг. Иймд социалист хувьсгалын ололтыг хамгаалахын тулд пролетари нар өөрийн диктатур, засаглалаа тогтоохоос өөр аргагүй. Энэ диктатурын тусламжтайгаар хөрөнгөтнүүдийн хуучин ноёрхлоо сэргээх гэсэн сонирхол, оролдлогыг няцаах ёстой. Гэхдээ пролетарийн диктатур нь энэхүү хүчирхийллийн үүргээс гадна гол нь шинэ нийгэм байгуулах үүрэг гүйцэтгэх ёстой. ”Диктатур гэдэг нь шууд хүчирхийлэл дээр тулгуурласан ямар ч хуулиар баригдахгүй эрх мэдэл юм. Пролетари ангийн хувьсгалт диктатур нь байлдан олсон ажилчин ангийн хөрөнгөтнүүдэд үзүүлэх хүчирхийллээр дэмжигдсэн ямар ч хуулиар холбогдоогүй эрх мэдэл юм”[4]. хэмээн В.И.Ленин зааж байжээ. Үүний хамт социализмын талаарх В.И.Лениний баримтлал Орос орны эдийн засаг нийгэм улс төрийн амьдралын өөрчлөлтийн явцад ихээхэн өөрчлөгдөж ирсэн байна. Тэрээр 1920-иод оны үеэс социализмын талаарх өмнөх төсөөлөл, онолын үндэслэлээсээ татгалзаж асуудлыг шинээр авч үзэж эхэлсэн юм. Тухайлбал, 1920-1924 онд бичсэн бүтээлүүдээ Орос орны хувьд хөгжлийн түвшин доогуур, тариачны сэтгэл зүй давамгайлж байгаа тул социализмыг шууд бүтээн бий болгох боломжгүй байна. Иймд социалист үзэл санааг хэрэгжүүлэх хөрс дэвсгэрийг капиталист харилцааг сэргээх замаар бий болгох хэрэгтэй бөгөөд энэ утгаараа социализмыг гагцхүү нийгмийн хөгжлийн өндөр түвшинтэй холбож үзэхээс өөр бололцоогүй юм гэдгийг тэмдэглэж байжээ. Гэвч уг санаагаа бүхэл бүтэн цэгцтэй үзэл баримтлал болгон хөгжүүлж амжаагүй байна.
Манж-го Түүхэндээ 19 дүгээр зууны сүүл үеэс Манж чин улс доройтох болсон цаг хугацаа хүртэл энэ бүс нутагт хятад хан үндэстэн нарыг суурьшихыг хориглодог байсан авч XIX зууны сүүлийн хагаст Ази тивийн асар өргөн уудам нутаг дэвсгэр, олон арван үндэстэн угсаатныг хүчээр нэгтгэсэн, хөгжлөөр (сул дорой Манж Чин упс нь империалист гүрнүүдийн ашиг сонирхлын өрсөлдөөний талбар болж, нутаг дэвсгэрт нь ноёрхол нөлөөгөө тогтоохын төлөө шинэ шинэ тэмцлийг өрнүүлэв. Хүчирхэг гүрнүүдийн өмнө хүчин мөхөсдсөн Манж Чин улс удаа дараа эрх тэгш бус гэрээг хүлээсээр эцэст нь хагас колони улс болон хувирав. Үүнд, 1984-1985 онд Францтай, 1894-1895 онд Японтой хийсэн дайнд ялагдаж, 1899-1901 онд Хойд Хятадад өрнөсөн Ихэтауны бослогыг дарах далимаар Япон, Герман, Англи, АНУ, Франц, Хаант Орос, Итали, Австри-Унгарын цэргийн хамтарсан хүчин Бээжинг эзлэн авч, тэгш бус гэрээнүүд тулган хүлээлгэж, дайны төлбөрт дөрвөн сая 500 мянган лан мөнгө төлөх үүрэг хүлээсэн нь шийдвэрлэх нөлөө үзүүлж, империалист гүрнүүдийн түрэмгийлэл, Манжийн төрийн үхээнц дорой байдалд дургүйцэх олон нийтийн дургүйцэл эрс хурцдаж, дотоодод нь "шинэчлэлийн" үзэл санаа дэлгэрэх нөхцлийг бүрдүүлэв. Манжийн төр дэх хятад түшмэдийн нөлөө шахалт, хятадын шинээр төрж байсан хөрөнгөтнүүдийн ашиг сонирхлыг арга буюу харгалзан Монгол дахь хятад худалдаачид, тариачид, цагаачдын талаар гаргасан хориг хязгаарлалтаа цуцалж, 1880 онд Манжуур, Монголын нутагт хятад тариачид, хэрмэл цагаачдыг бөөнөөр нь зохион байгуулалттай оруулах албан ёсны шийдвэр гарч, уг ажлыг эрхэлсэн тусгай товчоо байгуулсан2, түүний мөрөөр хятад иргэдийг монголд олноор нүүлгэн суурьшуулж атар газрыг хагалбарлан тариалуулах болсон нь хожим манж, монгол нутагт хэрэгжүүлэхийг оролдсон шинэ засгийн бодлогын гол үндсэн чиглэл бол лавшран гүнзгийрснээр тайлбарлагдана. Гэвч тийн үзэх нь Манж Чин гүрний хэмжээнд явагдсан шинэ засгийн бодлогоос өмнө тэрхүү арга хэмжээ манж, монголд хэрэгжиж эхэлсэн мэт ташаа ойлголт төрүүлж, Монголд хэрэгжүүлэхийг оролдсон шинэ засгийн бодлогын мөн чанар, түүний олон талт арга хэмжээ, Манж Чин улсын аажмаар хувьсаж байсан төрийн бодлого болон шинэ засгийн бодлогын ялгамжийг бүрхэгдүүлэх талтай байна.Чухамхүү 1880 онд тэрхүү хоригийг халсанаар энэхүү бүс нутагт хятадууд бөөнөөр суурьших болжээ.1931 онд 30 сая хүнтэй байсан бол 1941 онд 50 сая хүнтэй болсон. 1934 оны үед хүн амын 96 хувь хятад-манж (үүнд хятад илт давамгай), 2 хувь япон, 2 хувь солонгос, 1 хувиас бага орос, монгол гэх мэт байв. 80 хувь нь хөдөө амьдардаг.
Владимир Ильич Ленин Оросын хувьсгальч Владимир Ильич Ульянов (Ленин) Симбирск хотод 1870 оны 4 сарын22 нд мэндэлсэн байна. Түүний эцэг Илья Николаевичнь Самара мужийн ардын боловсролын газрын шинжээчээр ажилладаг байв. Харин ээж Мария нь гэртээ боловсрол эзэмшсэн, хэд хэдэн гадаад хэл мэддэг нэгэн байв. Эцэг Илья Николаевичийн эх нь Христийн шашинд орсон халимаг гаралтай хүн байжээ. Энэ тухай зохиолч М.Э.Шагинян бичсэн байдаг. Владимираас гадна тэдний гэр бүлд өөр таван хүүхэд байжээ. 1887 онд Владимирийн том ах Александр эзэн хааны амь насанд халдахаар зэхэж байсан нь илэрч ялын дээд хэмжээ авсан байна. Том ах нь цаазаар авахуулсан нь Владимирыг гүн цочролд оруулж, хаант засаглалыг үзэн ядах болжээ. 1887 онд Владимир Казань их сургуулийн хуулийн ангид элсэн оржээ. Гэвч хууль бус оюутны хөдөлгөөнд оролцсон тул их сургуулиасаа хөөгджээ. Нэгэн үе Владимир цагдаагийн хараа хяналт доор амьдарч байлаа. 1888 оны намар Ульяновыг Казань хотод эргэж ирэхийг нь эрх баригчид зөвшөөрчээ. Казаньд ирээд Ульянов марксист дугуйланд элсэн орсон байна. Н.Е. Федосеевийн удирдан зохион байгуулсан энэ дугуйланд К.Маркс, Ф.Энгельс, Г.В.Плеханов нарын бүтээлийг судалдаг байлаа. Самарад байхдаа Владимир газар тариалан эрхлэх гэж оролдож байжээ. 1891 онд Петербургийн их сургуульд элсэн оров. 1892-1893 онд марксист үзэл, онолыг сурталчилах зорилготой дугуйлан байгуулжээ. 1895 онд хилийн чанад руу явж оросын цагаач Георгий Плехановтай танилцжээ. Тухайн үед “Хөдөлмөрийн эрх чөлөө” гэдэг бүлэглэлийг удирдаж байсан юм. Владимир 1895 онд Москвад ирээд “Ажилчин ангийн эрхийг хамгаалах холбоо” байгуулжээ. Хууль бус байгууллага нээсэн тул түүнийг эрх баригчид баривчилж хэсэг хугацаанд шоронд хорьж байгаад дараа нь Сибирь руу цөлжээ. 1895 онд Владимир “Орос дахь капитализмийн хөгжил” ном бичжээ. Тэрээр энэ бүтээлдээ хөрөнгөтнүүд бол мөнгө хүүлэгчид, хаант засаглал бол дарангуйлагч дэглэм гэж нотлохыг оролдсон байдаг. Тэр жилдээ Владимир баривчлагдан, нутаг заагдан амьдарсан байна. 1898 онд Владимир Шушен-Енисейн губернд цөллөгт байхдаа тэрээр байхдаа Н.К.Крупская гэдэг бүсгүйтэй гэрлэсэн байна. 1898 онд Минск хотод байхдаа Оросын социал демократ намыг байгуулжээ. Гэвч энэ намын үйл ажиллагааг эрх баригчид хориглосон байна. 1900 онд Владимир Ульянов эх орноо орхин Герман руу явжээ. Гадаадад цагаачлан амьдарч байхдаа “Искра” сонинг эрхлэн гаргаж байлаа. “Искра” сонингоороо дамжуулан Владимир марксист үзэл сурталыг дэлгэрүүлэхийг чармайж байв. Сонин эрхлэн гаргах болсон нь хууль бус бүлэглэл Оросын эзэнт гүрний нутаг дэвсгэрт үүсгэн байгуулахад нь тус болж байлаа. Энэ үеэс тэр Ленин гэдэг нууц нэрийг ашиглах болжээ. 1902 онд тэрээр “Юуг хийх вэ?” номоо бичлээ. Энэ номонд нь ажилчин ангийнхан хувьсгал хийж, хөрөнгөтнүүдийн эсрэг тэмцэл хийх хэрэгтэй гэдэг үзэл санааг тусгажээ. 1903 онд Лондон хотодОросын социал демократ намын 2-р их хурал болж Ленин өөрийн хөтөлбөрөө танилцуулжээ. Ленин орос оронд эхлээд хаант засгийг унагааж, үндсэн хуульт бүгд найрамдах улс байгуулах, дараа нь хамжлагат ёсыг халж, өдөрт 8 цаг ажилладаг хөдөлмөрийн хуваарьт шилжих,эцэст нь социалист хувьсгал хийж пролетарийн дарангуйлал тогтоох хэрэгтэй гэж хөтөлбөртөө тусгажээ. Намын зарим нөхөд Лениний боловсруулсан хөтөлбөрийг дэмжсэнгүй. Эндээс большевик буюу олонхи, меньшевик буюу цөөнх гэсэн ойлголт гарсан байна. 1905 оны хувьсгалийн үеэр Ленин орост аж төрж байв. Харин ерөнхий сайдаар Столыпин томилогдсоны дараа Ленин дахин цагаачилжээ. 1912 онд “Правда” сониныг эрхлэн гаргаж байлаа. Дэлхийн 1-р дайны үел эхлээд Австри, хожим Швейцарь улсад очсон байна. 1915 онд Циммервальде, 1916 онд Кинтальд болсон хурлын үеэр империалист дайныг иргэний дайн болгон хувиргах хэрэгтэй гэж тайлбарлаж, Орост социалист хувьсгал ялах боломжтой гэж нотлож байлаа. 1917 оны 2-р сарын хувьсгалийн дараа Ленин орост ирж “Түр засгийн газрыг дэмжихгүй” гэсэн уриа дэвшүүлжээ. 2-р сард болсон хөрөнгөтний ардчилсан хувьсгалаас социалист чиг баримжаатай болох хэрэгтэй гэж Ленин өөрийн илтгэлдээ онцлон тэмдэглэж байлаа.1917 оны 10 сард Ленин өөрийн дэмжигчдэд хандан зэвсэг барин бослого гаргах хэрэгтэй гэж ятгаж дөнгөв. Ингээд Петроград хотод болсон бослогыг Ленин гардан зохион байгуулжээ. Зөвлөлүүдийн 2-р их хурлаар Ленинг Ардын комиссарын дарга, Зөвлөлтийн ажилчин тариачны намын даргаар сонгожээ. Брестийн энхийн гэрээ байгуулахад Ленин чухал үүрэг гүйцэтгэжээ. Тэрээр “цэргийн коммунизм”, “улаан террор”-ын бодлого явуулж байв. Мөн сөрөг хүчний намын үйл ажиллагааг таслан зогсоож, сэхээтнүүдийг баривчилж цөллөгт явуулж байлаа. 1918 оны 8 сарын 30-нд Фанни Каплан гэдэг эмэгтэй Лениний амь насыг хороох зорилгоор халдлага хийж байлаа. Бууны сум түүний амин тус газраас нь хол байсан тул Ленин амьд үлджээ. Социалист улс болсон Оросын шинэ эрх баригчид Европын бусал орнуудыг ч ийм зам сонгох хэрэгтэй гэж суртал ухуулга хийж эхэлжээ. Улмаар дэлхийн социалист системийг үүсгэхийг мөрөөдөж байлаа. 1920-оод оны эхэн үеийн “цэргийн коммунизм” нь алдаатай бодлого гэдгийг Ленин Орост иргэний дайн болсоны дараа ойлгожээ. Ингээд шинэ эргэлтийн бодлого хэрэгжүүлж эхэлсэн байна. Орост иргэний дайн дууссаны дараа Лениний явуулсан гадаад бодлого нь амжилт муутай байв. Дэлхийн их гүрнүүдээс зөвхөн Герман улс ЗХУ-тай дипломат харилцаа тогтоожээ. Орос улс 1920 онд Финланд, Эстони, 1921 онд Польш, Турк, Иран, Монгол улстай дипломат харилцаа тогтоожээ.1920 оны 10 сард Москвад Монголын төлөөлөгчид ирж тусгаар тогтнолоо Орос улсаар хүлээн зөвшөөрүүлэх асуудлыг тавьжээ. Ленин Монголын төлөөлөгчдийн хүсэлтийг нааштайгаар хүлээн авч заавал социалист тогтолцоог сонгох хэрэгтэй гэдэг болзол тулгасан байна. Ленин 1920 оноос хойш Орос орныг цахилгаан эрчим хүчээр хангах төлөвлөгөө баталсан байна. 1918 онд буудуулж шархадсан нь Лениний эрүүл мэндэд муугаар нөлөөлжээ. 1922 оноос Лениний эрүүл мэнд муудаж эхэлсэн байна. 1922 оны 12 –р сард эмнэлэгт хэвтэж, улс төрөөс холджээ. 1923 оны 3 сард тархинд нь цус харважээ.Түүнийг эмчлэхээр Германаас мэдрэлийн эмч дууджээ. Лениний эмчлэгч эмчээр 1922 оноос 1924 онд нас барах хүртэл нь Отфрид Фёрстер ажилласан байна. 1923 оноос Ленин Москвагийн дагуул хот Горкид амьдрах болов. Москвад хамгийн сүүлийн удаа 1923 оны 10 сарын 19-нд байжээ. 1924 оны 1 сард Лениний бие эрс муудаж, хэвтэрт орлоо. 1924 оны 1 сарын 21-нд 18 цаг 50 минутад Ленин амьсгал хураажээ. Лениний цогцост задлан шинжилгээ хийсэн эмч нар түүний тархиний судас нарийсаж, тархиний цусан хангамж алдагдсан гэж дүгнэсэн байдаг. Түүний цогцосыг занданшуулж Москва хотын төв талбайд барьсан бунханд байрлуулжээ.