Top 10 similar words or synonyms for хүчү

дэлгэрбуха    0.949571

хүдэн    0.946464

галсантөмөр    0.943815

одсүрэнгийн    0.942729

ширэги    0.941792

ярослав    0.941513

фриш    0.940266

редьярд    0.938865

хэйтинга    0.938294

микаэла    0.937701

Top 30 analogous words or synonyms for хүчү

Article Example
Жүрхин Өэлүн эх, мэргидийн олж авсан Хүчү нэрт хөвүүн ба тайчуудын бэсүдийн нутгаас олж авсан Хөхөчү, Татаарын нутгаас олж авсан Шигихутуг, Жүрхиний нутгаас олж авсан Борохул энэ дөрвөн хөвүүнийг гэр дотроо асарч байв. Өэлүн эх хөвүүддээ өгүүрүүн: “Эднийг өдөр үзэх нүд, шөнө сонсох чих болгоё” гэв.
Өгэдэй хаан Сүн улстай Хатан голын орчим хийж байгаа байлдаан ер зогсохгүй байсан тул Сүн улсыг мохоох зорилгоор 1235 оны их хуралдайгаас гарсан шийдвэрийн дагуу Монголын цэрэг Сүн улс руу гурван замаар довтлон оров. Баруун замын цэргийг Өгэдэй хааны гуравдугаар хүү Хүдэн болон Тахай жанжин нар удирдаж Сычуань муж руу, гол замын цэргийг Өгэдэй хааны дөрөвдүгээр хүү Хүчү болон Томудай жанжин нар удирдаж Хубэй мужийн Ханьшуй мөрний сав нутаг руу, зүүн замын цэргийг Бэлгүдэй ноёны хүү Бухагүн болон Цагаан ноён нар удирдаж Хэнань мужийн Хөх мөрний хөндий рүү тус тус давшихаар болжээ. Эдгээр цэрэг нь шинээр дайчлагдсан Монгол, Хидан, Зүрчид, Хятад цэргүүдээс бүрдсэн байлдааны туршлага муутай цэргүүд байв. Баруун замын манлай анги түрүүлэн давшиж, Хозяньфуд довтлон ороход хотыг сахиж байсан жанжин Ван Ши Сянь бууж өгчээ. Баруун замын цэргийн манлай анги Ван Ши Сянь жанжны цэрэгтэй хамтран давшиж, Даань гацааг бүслэн байлдаж байтал Личжоу хотын Цао Юй Вэй жанжны цэрэг өмгөөлөөр ирээд Монголын цэргийг байлдаж ухраав. Монголын манлай анги Сяньчжэнгуань боомтонд хүрч суугаад Ван Ши Сянь жанжнаар Мяньчжоу хотыг байлдуулж байтал Цао Юй Вэй жанжин бас өмгөөлөөр ирж цохин ухруулжээ. 1236 оны 5-р сард Монголын гол замын цэрэг Хэнань мужид цөмрөн орж, улмаар Хубэй мужийн гүн рүү давшихад замд тааралдсан хотуудын цэрэг бослого гарган хотоо галдаж, ар араасаа бууж өгцгөөж байсан тул тэдгээр хотуудын эд хөрөнгө, хоол хүнс, зэр зэвсэг Монголчуудын гарт оржээ. Монголын цэрэг давшилтаа үргэлжлүүлэн 8-р сард Гуаньчжоу, Цзаоянь, Дэаньфу хотуудыг эзлэн авав. Баруун замын цэрэг 1236 оны 10-р сард Сычуаньд цөмрөн Яньпингуань боомтонд давшин хүрч, Цао Юй Вэй жанжны цэрэгтэй тулалдан ялж, Личжоу, Тунчуань, Чэньду орчмын олон хот, гацааг эзлэн авсанаар Сычуань мужийн гуравны хоёр хэсэг нь Монголын цэргийн захиргаанд орлоо. Улмаар Вэйчжоу хотыг бүслэн байлдаж буулган авч байхад Хүдэн жанжны дүү Хүчү тулалдаанд эрсэдсэн мэдээ ирсэн тул Хүдэн цэргээ хураан Шэньси мужид гарч очив. 1236 оны 12-р сард Томудай жанжин Хубэй мужийн Цзинь Линь хотыг бүслэн цохилоо. Хотод туслахаар Сүн улсын Мэн Хун жанжин ирж байлдаад Монголчуудын эрхшээсэн 24 цайз, 20000 иргэнийг буцаан авав. Монголын зүүн замын цэрэг 1237 оны намар Чжиньчжоуг довтлоод эзэлж чадалгүй буцав. Мөн Бухагүн Хэнаньд цөмөрч, Суйчжоу, Цичжоуг аваад Аньфэнь хотыг дайрсан боловч амжилт ололгүй гэдрэг эргэв. Энэ дайн төдийлөн амжилт олоогүй шалтгаан нь Их Монгол Улс баруун хил дээрээ аян дайн хийж, цэргийн ихээхэн хүч тийшээ шилжсэнтэй холбоотой байв. Эцсийн эцэст дайнд тамирдсан Сүн улс найрамдлын гэрээ байгуулах санал тавьжээ. Монголын эрх баригчид Сүн улсын саналыг хүлээн авч, 1238 оны 4-р сард Сүн улсын нийслэл хотод хоёр улс хэлэлцээр хийж, түр найрамджээ. Энэ хэлэлцээрийн ёсоор Сүн улс Монгол улсад жил бүр 200000 лан мөнгө, 200000 хуй торго төлөх үүрэг хүлээлээ.