Top 10 similar words or synonyms for хүнчүүд

цөмөрч    0.866598

бороохороогийн    0.839937

довтлохоор    0.839007

белорусын    0.826137

хой    0.823058

довтолсоор    0.821074

мордов    0.820519

донын    0.818902

зааглагдана    0.817192

доны    0.816893

Top 30 analogous words or synonyms for хүнчүүд

Article Example
Аттила хаан Баруун зүг одсон хүнчүүд баатар гавъяа ихийг байгуулжээ. Гал мэсэн дундуур нүүдэллэн явсаар Ижил хавьд Хүн гүрнээ байгуулан суусан. Дараа нь ахин нүүдэллэж, Дунайн Хүнийг байгуулсан юм. Чингэх замдаа түрэг, иран, угор олон хүн ардыг дагуулан уусгажээ.
Хүн гүрэн IX зуун дуусав. Хятадад Жуо угсааны вангууд хүч чадлаа хэдийн алдаж, Сюань ван үймээн самуун дэгдээх дуртай харьяатнуудынхаа бослого хөдөлгөөнөөс эмээн болгоомжилж байлаа. Энэ үед эртний хүнчүүд анх удаа дэлхий ертөнцөд өөрсдийгөө үзүүлж, тэднийг хятадын яруу найраг нь «тэнгэрийн бардам зантнууд» хэмээн өргөмжлөн эх барьж авсан бол бүдүүлэг хүүрнэл туурвилууд нь «хорт муу хулгай нар» гэж нэрлэсэн байна. Шинэчлэгдсэн, төлөвшсөн, улмаар хүч сайтай болсон хүнчүүдийн тухай яруу найргийн анхны мэдээ мэө 822 онд гарчээ. «Дууны ном»-ын нэгэн магтаалд Хятадад эртний хүнчүүд цөмрөн орж ирснийг дараах санааг багтаасан шүлэг зохиолын хэлбэрээр бичжээ. Тэнд: 6-р cap (өөрөөр хэлбэл 7-р cap, Л .Г.) ямар их будилаан самуунтай байна! Баг бүрт нь дөрвөн сайн морь хөллөсөн байлдааны тэрэг бэлэн болгож, байдгаар нь зэвсэглэв. Хүнчүүд улайран довтолсон тул энд яарах ёстой болов; Нийслэлээ чөлөөлөх аян дайнд мордохыг Хаан (Жоугийн угсааныхны Сюань ван, Л.Г.) тушаав. Аугаа их зориг гаргаж, бид хүн нарыг ялав, хүнчүүд Зинь мөрний хойд бие хүртэл явж Цяо, Ху-г эзлэн, Хао, Фэнь-ийг (Жоу улсын нийслэл, Л.Г.) булаан авснаар алдаа гаргав. Шувуу дүрслэн зурсан манай туг далбаа цагаан үрчлээс гарган намирна. Байлдааны арван мухлаг тэрэг урд хурдлан давхина... Бид Хүн нарыг ялав. Энэ нь арван мянган (өөрөөр хэлбэл, олон, Л.Г.) оронд жишээ болно гэжээ. Эртний хүнчүүдийн довтолгоог үнэн зөвөөр үнэлэхэд энэ мэдээ дэндүү хомсдоно.
Хүннү улс Цагийн аясаар Хүннү дотроо хагаран, өмнөд, умард гэж хуваагдахад Хан улс ар Хүннүгийн Жижиг шаньюйг бутцохисноор баруун Хүнчүүд өрнөд рүү нүүдэллэх эхлэлийг тавьсан байна. Хан гүрэн үүнээс цааш давшаагүй билээ. Эртний Хятадын сонгодог зохиолын нэг алдартай Цай Ванжи гүнжийн “Хүннүгийн модон цуур” 12 шад шүлгийн түүх Өмнөд Хүннү Хан гүрний мэдэлд орсон ч Алтай-Тарвагатайд үлдсэн баруун Хүнчүүд Хөх нуурт бэхэжсэн Хятадын бэхлэлтийг үе үе амжилттай уулгалж байсныг нотолдог юм. Ланжоугийн бэхлэлтийн захирагчийн охиныг нэгэн удаагийн довтолгооноор Хүннүгийн жижиг ноён олзолжээ. Тэр хүүхэн аав нь барьцаа төлж суллатал Хүнчүүдийн дунд 12 жил амьдарсан бөгөөд “Нам гүм шөнөөр идээлсэн арьсны эхүүн үнэртэй хөнжилдөө шурган, ил галын дэргэд цугласан Хүнчүүдийн модон цуур уйтай эгшиглэхийг сонсон өнгөрөөсөн 12 жилийнхээ тухай бичсэн байдаг. Тэр Хүннү ноёнд хоёр хүү төрүүлж өгсөн бөгөөд хүүхдүүд нь ээжтэйгээ бус аавтайгаа үлджээ.
Хүн гүрэн Хүнчүүдийн түүхийн нэн эртний үеийг судлахад Сибирь, түүний сав газарт өнө эртнээс оршин суугчдын тухай асуудал чухал учир холбогдолтой юм. Эртний хүнчүүд анх удаа мэө YIII зуунд хятадын түүх бичлэгт дурдагдсан гэдгийг түрүүн бид хэлсэн билээ. Тэдний тухай дараагийн мэдээ мэө 882, 304 онуудад дурдагддаг. Тийнхүү, хүнчүүдийн өвөг дээдсийн түүх бараг 1500 жилийн хугацаагаар бүдгэрчихдэг юм. Энэ үеийг нэлээд тодруулахын тулд бид Сибирийн археологи рүү хандах ёстой...
Аттила хаан Тэнгэрийн ташуур гэгдсэн агуу байлдан дагуулагч Аттила хаан Европын улс төрд багагүй нэр нөлөөтэй байв. Ордны хуйвалдаанаас болж, Византид цөлөгдсөн, Ромын Хонория гүнж өөрийг нь чөлөөлбөл хатан нь болохоо илэрхийлж асан. Хэрэв Хонория гүнжтэй гэрлэвэл, Ром, Византид ноёрхох боломж нээгдэх байлаа. Энэ асуудлаас болж, Аттила Ромтой эвдрэлцэж, их дайнд мордох аян шалтаг болов. Зарим түүхэнд өгүүлсэнээр хэрэв хүнчүүдийн дунд өвчин гараагүй бол ялах байжээ. Юутай урьд дээрхи овог аймгууд өөр хооронын дайсагналаа зогсоон, Хүн нарын эсрэг нэгдэн Атилла хааныг одоогийн Бельгийн зүүн нутагт бут цохисон ажээ. Ромын пап тэргүүтэй төлөөлөгчид ирж хүндлэл үзүүлснээр, найрамдлын гэрээ тогтоогдож асан. Дунайн хүнчүүд Францын нутагт ч цөмрөн орж байв.
Хүн гүрэн Өмнөд Хүн гүрэн цэцэглэн мандаж байв. Хятадтай худалдаа наймаа идэвхтэй хийж мал сүргээ өсгөж чадсан нь үүнд нөлөөлжээ. Нүүдэлчдийн дунд дэг ёс тогтож, хулгай дээрэм, замбараагүй явдал арилав; хүн амын тоо өслөө. Хойд Хүн улсад 10 жилийн (73-83 он) дотор базаахгүй тал руугаа хандсан өөрчлөлт гарч байв; үүнийг дам шинжүүдээр нь таамаглаж болно. Ахлагч Гилюс хэмээгч Хятадад урвав; тэрээр 38 мянган хүн, олон тооны мал сүрэг авч оджээ. Баруун хязгаарынхан хойд Хүн улсын эсрэг цэргийн холбоо байгуулах тухай Хятадтай хэлэлцээ хийж эхлэв. Хүнчүүд болон динлинчүүдийн хоорондын харилцаа муудаж, сяньбичүүд хятадуудтай төгс холбоо тогтоов. Бүс бараагаар гачигдах болсон тул хойд шанью 84 онд Хятадад хандаж худалдаа наймаа хийх хүсэлт тавив. Энд чөлөөт худалдааны тухай яриа байсангүй, хүнчүүд бүс барааг ямар ч хамаагүй үнээр худалдан авахыг хүсэж байсан тул хятадын засгийн газрын монополийг хүлээн зөвшөөрөхөө мэдэгджээ. Энэ санал хятадуудад ихээхэн ашиг орлого өгөх байсан тул тэд нүд ирмэхийн зуур зөвшөөрсөн байна. Их зюйкюй Имоги ван олон тооны үхэр, адуу зарахаар тууж явтал замаас нь өмнөд хүн-чүүдийн хөнгөн морин цэрэг дайрч, мал сүргийг нь булааж авав. Худалдаа наймаа бүтсэнгүй.
Хүн гүрэн Энэ номд хүчирхэг дайчин чанар, аж төрөх байдлаараа Евразийн хувь заяанд асар их нөлөө үзүүлсэн хүн зоны амьдралыг нэн сонирхолтойгоор туурвин гаргажээ. Модун шаньюй нутаг дэвсгэр бол төр улсын үндэс гэсэн үзэл баримтлал тогтоон мөрдөж, хүн бүр цэргийн алба хаах, даргадаа үг дуугүй захирагдах хийгээд албан тушаалын тогтолцоо буй болгосон нь цоо шинэ этносыг бүрдүүлсэн юм. Тиймдээ ч мөхөж сөнөх гэж байсан эртний хүнчүүд Модуны шинэчлэлтийн үр дүнд хүчирхэг цэргийн гүрэн болж бэхжсэн аж. Энэ мэтчилэн нүүдэлчдийн анхны төрт улс болох Хүн гүрэн /Хүннү/-ийг байгуулагчдын өвөг дээдэс, газар нутаг, хүчирхэгжиж байсан үе, зөрчил тэмцэл, мөхөл зэргийг маш тодорхой, сонирхолтой байдлаар бичсэн энэхүү ном нь монголчууд өөрсдийн үүх түүхээ сайтар ойлгоход ихээхэн тус болох юм.
Хүннү улс Хятадууд эсвэл нүүдэлчид Хөх нуурт нэг л бэхэжсэн бол баруун талаа алс бэхэлж чаддаг нь геополитикийн хувьд нотлогдсон билээ. Тан гүрний үеийн гайхамшигт яруу найрагч Ли Байн их алдаршсан “Хөх нуурын эрэгт сар харан гиюүрч, дайнд явсан эргэж ирэхгүй нөхрөө хүлээсэн бүсгүйн тухай” уянгын шүлэг бий.Өрөмчөөс 120 орчим километр зайтай Турфаны хөндийд байдаг одоо Жаохэ гэж нэрлэсэн жижиг голын шар шавраар бүтсэн аралд байсан 3500 цэрэг гаргах чадалтай Гүши хэмээх жижигхэн улсыг эрхшээлдээ авахын тулд Хан гүрэн, Хүннү гүрэнтэй хоёр зуун жил өрсөлдсөн юм. Хятадын арми давшихад Хүнчүүд цөл дундуур усгүй газар руу дагуулан ухраад бүслэн хяддаг байжээ. Хүнчүүд гардан тулаанд оролгүй алсуур бүслэн давхих зуур хол тусгалтай нумаар харван цөөрүүлсээр туйлдуулан ялдаг байв. Хан гүрний цэрэг хүнс, усаа бараад Хүнчүүдийн харвасан сумыг эргүүлэн харвах ба морьд эзэнгүй хулжин одох нь олон ч эцэстээ Хятадууд үхэж дуусдаг байв.Энэ тактик 1455 онд Түмогийн хөндийд Мин улсын Инзун хааныг олзлоход хүртэл үр дүнтэй хэрэгжиж байсан. Хаан монгол эхнэр авч, тав гэзэг тавьж, хонь хариулдаг байв. Хонь хариулах гэснээс Хүннүчүүдэд хууртан мөрдөн хөөсөөр усгүй цөлд бүслэгдсэн Хятадын По ну жанжин өөрөө ус хайж яваад Хүнчүүдэд олзлогдож, харин шаньюй түүнийг алсангүй, авъяас чадвартай жанжныг Хакасын захирагчаар томилсон байдаг. Харин түүний ах сул эр байжээ, Хүннүд олзлогдоод хонь хариулан ядарч явахдаа шувуу тэжээж дүүдээ захиа илгээхийг оролддог байсан ч Хүнчүүд тагнав хэмээн хардаж, захиаг нь олзлохын тулд шувуудыг нь харваад алчихдаг байсан гунигт түүхийг өгүүлсэн шүлэг мөн л Хятадын сонгодог зохиолд гардаг.Олон зууны тулаанд эцэстээ Хятадууд ялжээ, Пону Хүннүд үнэнч байж, зоригт хягас (хакас, киргизийн өвөг) дагуулан Хан гүрний эсрэг тулалдаад дахин ялагдсан юм. Хятадууд Гүши хаант улсын Чеши хэмээн нэрлэжээ. Үүний дараа Хятадууд стратегийн ашигтай байршил олж авчээ. Дорнын Геродот гэгддэг алдарт аялагч Сыма Цянь Хүн гүрний баруун этгээдэд байрладаг хүчирхэг гүрнийг хайх гэж гараад Хүнчүүдэд олзлогдон 12 жил болсон юм. Тэгээд оргож Ром хүртэл аялахдаа газрын зураг үйлдсэн нь орчин үеийн газрын зурагтай тун ойролцоо байдаг. Нангиадууд 3000 жил оршин тогтнохдоо хязгаарлагдмал орон зайд л түр хүчирхэгжих чадалтайгаа харуулжээ.Турфанд бэхэжсэн Хятадууд Хүнчүүдийн баруун зүгийн улсуудтай харилцах замыг тасалжээ. Нангиадын хаадын он удаан жил үргэлжилсэн хутган үймүүлэх бодлогын үр дүнд дотоодын зөрчлөөс болж МЭӨ I зуун гэхэд Хүннүчүүд ихэд сульдсан байлаа. Ар Хүннүгийн Жижиг шаньюйд туслуулахаар Парфянчууд баруун зүгт хийсэн дайныхаа явцад Крассын гурвын холбооноос олзолсон легионыг илгээсэн байдаг юм.Үүнийг батлах эх сурвалжийн мэдээ нь Хань-шу-д ийн тэмдэглэгджээ “ Хүннүчүүдтэй хийсэн тулалдаанд тэдний цэргийн бүрэлдэхүүнд Өндөр хамар, хонгор шаргал үстэй харь хүмүүс өндөр бамбайгаараа загасны хайрс, яст мэлхийн хэлбэр гарган тулалдаж байсан” Энэ явдал нь МЭӨ 30 онд болжээ. Жижиг шаньюйн бэхлэлтийг хамгаалж байсан ромчууд том дөрвөлжин бамбайгаа өргөн, богино жадаа сунган довтолоход Хятадууд өвөр Хүннү нартай хүч хавсран хатуу холхивч нумаар нягт жагсаалыг нь сарниулаад морин цэргээр хядчихсан байдаг юм. Жижиг шаньюй бууж өгөлгүй тулалдсаар алуулсан ба хүннү нар Дундад азийн гүн рүү ухран зугтсан байна.
Хүн гүрэн Юй шанью хүчтэй, хурц ухаантай хүн байв. Тэрээр Ханчуудын хүчирхэг эзэнт улсыг сэргээхийн тулд Ван Маныг унагахад тусалсан юм биш. Тэрээр шинэ эзэн хаан Гэнши- г дэмжихээс нэн даруй татгалзаж «улаан хөмсөгтнүүдтэй» холбоо байгуулан тэр хааныг мөхөөв. Алагдсан хааны ах Лю Сю босогчдын толгойлогч Лю-Пэн-зыг дармагц шанью шинэ өрсөлдөгч Лу Фанийг дэвшүүлэн гаргаж ирэв. Лу Фан авьяаслаг балмад этгээд байсан бололтой. Тэрээр Ван Маны эсрэг хилийн хэсэг нүүдэлчдийн жижиг бослогыг толгойлж, тэдэнтэйгээ хүн-чүүдийн захиргаанд иржээ. Тэрээр хүн-чүүдтэй хамт нэлээд хэдэн жил амьдрав, тэгэхдээ өөрийгөө Лю ургаас гаралтай ван, өөрөөр хэлбэл хааны дээхний төрөл садан гэж ойлгуулсаар байв. «Улаан хөмсөгтнүүд» ялагдсан тул шанью хятадын хэрэгт оролцох шинэ шалтаг эрж хайх болов, гэтэл энд Лу Фан яг тохирчээ. Тэрээр ч хятадын хаан суудалд үзэлцэхэд бэлэн хэмээн зөвшөөрчээ. Шанью түүнд Хятадаас дэмжлэг олж өгөв, жанжин Ли Хин өрсөлдөгчийн талд орохоор болж л дээ. Удалгүй Лу Фан хүн-чүүдийн морин цэргийн дэмжлэгтэйгээр Хятадын хойд талд үлэмж нутаг дэвсгэрийг эзлэн авав. Хятадын хаан Гуан У-ди (Лю Сю) 30 онд шаньютай хэлэлцээр хийх гэж дахин оролджээ, гэвч шанью түүний саналыг эсэргүүцэн няцааж Хүн гүрнийг Хятад улстай эн чацуу хэмээн хүлээн зөвшөөрөхийг шаардсан байна. Хэлэлцээр хийх гэж жилээс жилд оролдсоор, дайн болдгоороо болсоор. 33 онд хятадын цэрэг хүн-чүүдийн эсрэг хөдөлсөн боловч бүрэн цохигдов. Хүнчүүд довтлохоо нэмэгдүүлэв. 37 онд тэд хилээр цөмрөн орж хятад цэргийг цайз руу нь хөөж оруулав.