Top 10 similar words or synonyms for факультет

докторантур    0.879594

бакалавр    0.857597

институтэд    0.855951

тэнхимтэй    0.849229

магистр    0.844053

секторын    0.843087

технологич    0.841795

дипломын    0.838853

сувилахуйн    0.829837

тэнхимийн    0.829434

Top 30 analogous words or synonyms for факультет

Article Example
Химийн Факультет (МУИС) Тус факультет нь 3 тэнхим, нэг төвөөс бүрддэг.
Химийн Факультет (МУИС) Ерөнхий аналитик химийн тэнхимийн эрдэмтэн багш нар химичдийн хийж бүтээсэн эрдэм шинжилгээний ажлууд нь улс эх орондоо анхдагч, одоогийн болоод ирээдүйн агуулга ач холбогдолтой дараах чиглэлүүдээр олон арван жил үргэлжлэн хөгжиж иржээ: Эх орны рашаан, эрдэст нуур, байгалийн баялаг, ус, хөрс, үнэт өнгөт ховор металл, фосфорит, силикатын хими, физик хими, органик биш хими, гетерополи болон металлорганик хими, хүдэр баяжмалаас өнгөт, үнэт металлыг ялгах гидрометаллурги, биометаллурги, химийн дидактик зэрэг чиглэлээр өргөн хүрээтэй судалгааг явуулж, тэнхимийн багш нараас олон эрдэмтэн төрж гарсан юм.
Химийн Факультет (МУИС) ШМХТТөв байгуулагдсанаас хойш цементийн шинэ технологи буюу композит материал , холимог металл, сульфогумин хүчил, золь-гелийн технологи, сорбент, суперпластификатор, силикат шинэ материал-крент зэрэг чиглэлүүдээр ажиллаж ирсэн ба манай улсад эрдэс материалын химич мэргэжилтэнгүүд бэлтгэх үндэслэл шаардлага байгааг харгалзан тус төвийн эрдэмтэд уг "Эрдэс-Материалын Хими" чиглэлийн мэргэжилтэн бэлтгэх Бакалавр, Магистр, Докторын зэргийн шаталсан сургалтын хөтөлбөрийг боловсруулан БСШУЯ-аар батлуулж, дотоодын эрдэс материалын химич мэргэжилтэнгүүд бэлтгэж эхэлснээс хойш өдгөө 10 гаруй жил өнгөрчээ. Дэлхийн шинжлэх ухаан, технологийн дэвшлийн хөгжлийн онцлогоос ажиглахад сүүлийн үед цоо шинэ шинж чанартай шинэ материал гарган авах, шинэ технологи боловсруулахад онцгой анхаарал тавих боллоо. Мөн Монгол улсын шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлд “шинэ материал, шинэ технологи” гэдэг чиглэл албан ёсоор тусгагдсан болно.
Химийн Факультет (МУИС) 1998 оны есдүгээр сард химийн сургалт, эрдэм шинжилгээний ажил хариуцсан нэгжүүдийг нэгдсэн удирдлага, бүтэц, зохион байгуулалттай болгон МУИС-ийн бүрэлдэхүүний нэгж болох Химийн факультет байгуулагдан сургалт, судалгааны ажлаа эхэллээ. Химийн салбар бол МУИС-ийн ууган салбарын нэг юм. 1942 онд МУИС анх байгуулагдсан тэрхүү цагаас эхлэн химийн тэнхим, лабораториуд нь сургалтанд үйлчилж, дунд сургуулийн химийн багш нарыг бэлтгэх, монгол орны эрдсийн баялаг, ус, хөрсний шинжилгээ судалгааны ажил эхэлсэн түүхтэй. Улмаар 1951 оноос хими-биологийн салбар нээгдэж тэнхим нь ерөнхий ба аналитик хими, органик биохимийн тэнхим болон өргөжсөн байна. 1955 оноос химийн ухаанаар дагнан мэрэгжсэн боловсон хүчнийг бэлтгэж эхэлсэн бөгөөд 1959 онд анхны төгсөлт хийснээс хойш 47 жил болж байна. Энэ хугацаанд химийн шинжлэх ухааны төрөл бүрийн салбараар мэргэшсэн, химийн багш мэргэжлээр 1200 орчим хүн төгсөж, анагаах ухаан, хөдөө аж ахуй, барилга, уул уурхайн салбар нэгжид амжилттай ажиллаж байна.
Химийн Факультет (МУИС) Химич, химийн багш мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэх сургалтын хөтөлбөрийг ХФ-ийн ерөнхий, аналитик химийн тэнхим хариуцан хэрэгжүүлдэг бөгөөд 40 гаруй жил сургалт судалгааны ажлыг бусад тэнхимтэй хамтран явуулж нийтдээ 1400 гаруй мэргэжилтэн бэлтгээд байна. Химич, химийн багш мэргэжлээр 46 жил, экологийн химич мэргэжлээр 9 жил, хими-байгаль шинжлэлийн багш мэргэжлээр 5 дахь жилдээ сургалтыг тус тус явуулж хими-байгаль шинжлэлийн багш мэргэжлээр 2006 онд бакалаврын анхны төгсөлтөө хийсэн болно.