Top 10 similar words or synonyms for тосгүй

цант    0.934603

divided    0.926915

гэмтээнэ    0.926087

аарц    0.925874

шархалж    0.925209

хайрулла    0.925055

феррит    0.924572

улай    0.923051

намнаа    0.922958

кальцит    0.922695

Top 30 analogous words or synonyms for тосгүй

Article Example
Айраг 1960-1981 он хүртэл Давидов 1965, Хрисаноровна 1965, Хр.Чомаков 1966, Р.Балдорж 1964-70, Ц.Намсрай 1974 нар гүүний айраг, үнээний тосгүй сүүний айрагнаас сүү хүчлийн бактерийг цэврээр ялгаж судалжээ. Үнээний тостой ба тосгүй сүүнд гаргаж авсан. Ардын уламжлалт аргаар бэлдсэн айрагнаас 40-41 С градуст 60 цагт 290-310 Т хүчиллэг, 20-25 С градуст 220-280 С хүчиллэг үүсгэж байгаа нь спиртгүй сүүн ундаа бэлтгэх боломж бий болж байна. Цаашид сүүн хүчлийн савханцрын лактоза задалж сүүний хүчил үүсгэлтийг тодорхойлох асуудал, онол, практикийн хувьд чухал ач холбогдолтой байдаг. Монгол гүүний саамаар бэлдсэн айргийн хөрөнгөний сүүн хүчлийн савханцар эс ба колоны хэлбэр зүй, физиологи-биохимийн шинжүүдэд Богданова 1962, Квасников 1975, Хор.Чомаков 1966, Королев 1966, Цион 1948 нарын тодорхойлсон лактобактерум булгарикумтай тохирч байгаа тул омгийн хувьд Лактобактерум булгарисум Мон-75 гэж тодорхойллоо.
Айраг Манай улсад айргийн хөрөнгөний цэвэр ба Симбиоз микроорганизмын үндэсний сан хадгалж, шаардлагатай үед хэрэглэсээр байна. Ардын уламжлалт аргаар бэлдсэн айрагнаас проф. Р.Балдорж 1962-1970 онуудад Булганы Сайхан, Архангайн Хайрхан, Өвөрхангайн Хужирт, Дундговийн Адаацаг, Эрдэнэдалай, Төв аймгийн Баянжаргалан, Борнуур, Жаргалантийн сангийн аж ахуй, айрагнаас микробиологийн сонгомол нийцүүлсэн аргуудаар сүүн хүчлийн бактер, савханцар, стрептококкокууд, спиртийн эсэлтийн лактоза эсгэдэг ба эсгэдэггүй дрожжуудын цэвэр өсгөвөрүүдийг ялгаж хэлбэр зүй, физиологи-биохимийн гол шинжүүдийг судалсан. Айргийн хөрөнгөний микроорганизмыг Биль 1881 он, Сорокин 1883, Григириев 1885, Архипов 1930, Соловьев 1963, Воткевич 1934, Марков-Осоргин 1941, Халин 1938, Оспанова 1973, Чумаков 1958, Гриценко 1964, Р.Балдорж 1962-1974 онуудад судалж, 1881-1981 он хүртэл 100 гаруй жил судлагдаж эцэст нь гүүний айраг, үнээний тосгүй сүүний айраг болон эсэглэн сүүн ундааны хөрөнгөний микроорганизмын дүр зүйлийн хувьд нэгдсэн дүгнэлтэнд хүрсэн.
Айраг Стрептококкийн үнээний тосгүй сүүнд үржих үеийн ерөнхий хүчиллэг үүсгэлт, эсийн тоог үржлийн 4 үе шатуудаар үзэхэд тэг цагт эсийн тоо 353 сая /мл, ерөнхий хүчиллэг 28.8 Т, 6 цагийн дараа эсийн тоо 531 сая/мл хүчиллэг 38.5 Т, 24 цагийн дараа эсийн тоо дээд цэгтээ 580 сая/мл, хүчиллэг 90.2 С, 48 цагт эсийн тоо 350 сая/мл, ерөнхий хүчиллэг 120 Т болж байсан. Айрагнаас ялгасан сүүн хүчлийн стрептококкийн лактоз задлах, сүүний хүчил үүсгэлт, 0-48 цаг, 28-30 С-т өсгөвөрлөх үеийн эсийн тооны хөдлөл зүйг судлаж, цаашид судлагдсан сүүн хүчлийн стрептококкийн дүрс, зүйл омгийг тодорхойлох зорилготой сүүн хүчлийн бактери судлагч нэрт эрдэмтэн Богданов 1962, Королева 1966, Берджийн түлхүүр бичигтэй харьцуулж эс ба колоны хэлбэр зүй хөдөлгөөн, нүүрс ус эсгэх чадвар, граммаар будагдах, хүчил үүсгэлтийн дээд хязгаар антогнист чанар, температурын хязгаар, индикатортой цуг ангижруулах, ээдүүлэх зэрэг шинж чанарыг судалсан үзүүлэлттэй харьцуулж, судалж буй стрептококкийг стрептококк Лактисийн дүрс омог нь Стрептококк лактис-Мон-75 гэж тодорхойлжээ.
Шар буурцаг Soybean (U.S. English) болон soya bean (UK English) гэж нэрлэдэг шар буурцаг нь 5000 гаруй жилийн тэртээгээс эртний Хятадад тариалж, хүнсэнд өргөнөөр хэрэглэж ирсэн түүхтэй. Англи хэлээр "soy" гэж нэршсэн нь Японы shōyu (醤油, しょうゆ) буюу цуу гэсэн үгийг анх Голландчууд Soya Sauce гэж өөрсдийн хэлэнд буулгаж авсантай холбоотой юм. Soya Sauce буюу цууг мөн шар буурцагнаас гаргаж авдаг тул буурцгийг нь Soy bean гэх болжээ. Шар буурцгийг европ зүгийнхэн 1690-ээд оноос л судлаачдын түвшинд мэдэх болж, 1740 онд Францаар дамжин шар буурцаг анхлан Европод нэвтэрсэн боловч бодитой тариалж эхэлсэн нь 1885 он юм. АНУ-ын хувьд 1898 оноос аж ахуйн зорилгоор шар буурцгийг тариалах болжээ. 2009 оны байдлаар, дэлхий дээр шар буурцгийн тариалалт, нийлүүлэлтийг АНУ (32%), Бразил (28%), Аргентин (21%), Хятад (7%) болон Энэтхэг (4%) голлон хангадаг байна. Шар буурцаг бол дэлхий даяар өргөн тархсан, хүнсэнд маш олон төрлөөр өргөн хэрэглэдэг, шим тэжээлтэй, олон талын ашиг тустай, тэгсэн хэрнээ амтлаг бүтээгдэхүүн билээ. Нэг Га газар тариалсан шар буурцагнаас гаргаж авах уураг, протейний хэмжээ бусад буудай, хүнсний ногооноос дор хаяж 2 дахин их, үнээний ферм тэр газар ажиллуулж сүү гаргаж авснаас 5-аас 10 дахин их, мөн яг тэр газар мал аж ахуй эрхэлж гаргаж авах махны уурагнаас 15 дахин их байж чадах юм. Иймд, шар буурцагны шим тэжээл, ургамлын гаралтай уургийн баялаг агууламж нь юугаар ч орлуулашгүй хүнсний зүйл, үнэт баялаг юм. Шар буурцгийг янз бүрээр боловсруулж, амталж, маш олон нэр төрлийн хоол, хоолны хачир гаргаж авдаг. Нийтлэг, олны мэдэхээс жишээлбэл: шар буурцагны сүү - шар буурцгийг дэвтээж, нухаж, устай чанаж, шүүж гаргаж авна шар буурцагны гурил - шар буурцгийг тээрэмдэж хийсэн гурил мисо - исгэсэн буурцагнаас гаргаж авсан нухаш, мисогоор японы алдартай мисо шөл хийдэг натто - урьдчилан чанаж болгосон, бутлаагүй буурцагийг исгэж бэлдэнэ. Амтлаг боловч исч, зунгааралдсан хэлбэрээс нь зарим хүн сэжиглэж, дургүй байх тохиолдол байдаг. шар буурцагны тос - ургамлын тосны нэг хэлбэр буурцагны мах - шар буурцагны тосгүй гурилыг хэлбэржүүлж хийнэ. Төрх, бүтцээрээ махтай төстэй. цуу - исгэсэн шар буурцагнаас гаргаж авсан хоолны шингэн амтлагч юба - шар буурцагны сүүний өрөм.