Top 10 similar words or synonyms for тоорил

уваш    0.908758

гүр    0.898852

хантай    0.895840

зүчи    0.891166

тайшийн    0.890518

хунтайжийг    0.885882

дува    0.883661

түшээт    0.883350

хайду    0.881172

ханд    0.872779

Top 30 analogous words or synonyms for тоорил

Article Example
Тоорил хан Тоорил хан (? - 1203) 12-р зууны үед Монголын тал нутагт Туул голын сав газраар нүүдэллэн суурьшиж байсан хүчирхэг Хэрэйд аймгийн удирдагч байжээ. Тоорил хан нь Чингис хааны эцэг Есүхэй баатарын тангараг тавьсан анд байсан бөгөөд сүүлд Есүхэйн ууган хүү Тэмүжиний (сүүлд Чингис хаан) хуурай эцэг, холбоотон нь болжээ. 12-р зууны сүүлээр Мэргид, Тайчууд, Татар, Найман аймгуудын эсрэг аян дайнуудыг амжилттай хийж байсан. 1203 онд Тэмүжинг устгахаар дайсагнасны дүнд ялагдал хүлээн баруун зүг зугтаж яваад Найман аймгийн харуулын цэргүүдэд алагджээ. Несторын христийн шашинтай байсан гэж үздэг. Түүний дүү Жаха Хамбугийн охин Сорхогтани Бэхи нь Чингис хааны бага хүү Толуйн их хатан бөгөөд Мөнх хаан, Хулагу хаан, Хубилай хаан, Аригбөх нарын эх байжээ.
Тоорил хан 1203 онд Жамуха, хүү Сэнгүм болон бусад ноёдын хатгалгаар Тэмүжинг гэнэдүүлэн довтолж устгах төлөвлөгөө боловсруулан Сэнгүмийн охин Чаур Бэхийг Зүчид буулган өгөхөөр дууджээ. Энэ хуйвалдааныг Бадай, Хишилиг хэмээх хоёр адуучин Тэмүжинд хүрч дуулгасанд зүүн зүг зугтааснаар Муу өндөр хэмээх газар хориглон тулалджээ. Тоорил хаан ба Жамухын цэргийн хүч давуу байсан боловч Тэмүжиний харьяанд байсан урууд, мангудууд эрэлхэг зоригтой байлдсан, Сэнгүм шархадсан зэргээс хамааран бүрэн ялалт байгуулж чадаагүй байна. Удалгүй Тэмүжин Тоорил ханыг гэнэдүүлэн довтолж ялалт байгуулснаар Хэрэйд аймаг мөхжээ. Зугтаж явсан Тоорил ханыг Найманы харуул Хорису Бэчи үл танин алсан байна.
Буур хээрийн тулалдаан Уг тулалдаанаас өмнө Гурван мэргид цэрэглэн ирж өмнө Мэргидийн Их Чилэдү эхнэр Өэлүнийг Есүхэй баатарт булаалган алдсаны өшөөг авахаар ирэн Бөртэ үжинийг булаан авсанд Тэмүжин Хэрэйдийн Тоорил ханд очиж тусламж хүссэнд Тоорил хан Нууц товчоонд бичсэнээр:
Хэрээд Тоорил тийнхүү Хэрээдийн эрхийг булаан авах замд орсон байх бөгөөд түүнээс хойш Тоорил аян шалтаг олж, зарим дүү нараа алж, заримыг хөөж, эцгийн суурийг эзэлжээ. Энэ нь XII зууны дундуур үед болсон хэрэг явдал ажээ.
Чингис хаан XII зууны эцсээр Алтан улсын Вангин Чансан жанжин Татарын Мэгүжин сүүлтийг хөөн Улз гол руу шахаж байх үед урьдын өшөөт Татарыг дарах боломжийг ашиглан Чингис хаан, Тоорил хан нар хүч хавсран байлдаж Улз голын Хусуту шитүэн, Нарату шитүэн гэдэг газар Мэгүжин сүүлтийг дарж устгажээ. Үүний дараа Вангин чансан Тоорил ханд "Ван ", Чингис хаанд "Чаутхури" гэдэг цол олгожээ. Үүнээс хойш Тоорил ханыг Ван хан хэмээх болжээ.