Top 10 similar words or synonyms for тверийн

татаруудад    0.868603

миран    0.865838

молдавид    0.865761

хада    0.865501

василькович    0.864684

эдигугийн    0.863775

садун    0.861685

портос    0.861475

урус    0.860905

төмөрхүтлүг    0.859438

Top 30 analogous words or synonyms for тверийн

Article Example
Өзбег Орос дахь улс төрийн хувьд Өзбег Москвагийн эхэн үеийн вангууд болох өөрийн хадам ах Москвагийн Юрий, Юрийн залгамжлагч Иван Калита нарыг дэмжиж, өрнийг түшиглэж байсан Тверийн вангуудыг дарж байлаа. Тверийн гурван ван, тухайлбал Тверийн Михаил, түүний хүү Александр, ач Теодор нарыг Өзбегийн зарлигаар Сарайд цаазалж байлаа. Ордын эсрэг Тверийн бослогыг 1327 онд Москва, Татарын нэгдсэн хүч цус урсган дарсан юм.
Гэлэгдоржийн Дэмид 1926-1929 онд (26-29 нас) ЗХУ-д Тверийн морин цэргийн сургуульд сурсан. 1928 онд (28нас) Намын дотор баруун зүүнтний нугалаа тэмцэл ихэсч эх орондоо дуудуулсан. 1930 онд (30нас) МАХН-ын VIII Их хурлаас Намын төв хорооны гишүүн, тэргүүлэгч гишүүнээр сонгогдсон. 1930 онд (31 нас) 4 сараас 1931 оны 1 сар хүртэл 50 гаруй хууль дүрэм боловсруулахад биечлэн оржээ. 1936 онд (36) Монгол улсын маршал цолоор шагнуулсан 1937 онд ЗХУ-ын Кемеров мужийн Тайга өртөөнд бусдад хорлогдон идэр жавхаа бүрдсэн гучин долоон насандаа цогтой Монголын хүүгийн цохилох зүрх зогсчээ. Хууль завхруулахын эсрэг тэмцэж байсан цөөн зүтгэлтний нэг. ДЯЯ хууль ёсыг ноцтой зөрчиж, хилс хэрэгт олон зуун хүнийг хэлмэгдүүлж байгааг эхнээс нь зоригтой шүүмжилсэн монголын хуруу дарам цөөн удирдагчын нэгэн. Мал ахуйг өсгөх, цэргийн хүчин чадлыг дээшлүулэх, лам нарын хэрэг, хэлмэгдлийн үнэн зөв байдлыг олох талаар тууштай тэмцсэн. Нэр хүнд нь ард түмний дунд асар хүчтэй өсөж байжээ. Эхнэр Навчаа нь жирэмсэн байхдаа Японы тагнуул гэсэн зүйл ангиар 1938 онд буудуулсан.
Куликовын тулалдаан Энэхүү тулалдааны дараа дахин хүчээ зузаатгаж эргэн тулалдахаар шийдсэн Мамайг нутаг буцаж очсон хойно нь хаан Тохтамыш түүн рүү цэрэглэн довтолжээ. Тулалдаан эхлэхийн өмнө Мамайн цэргүүд Тохтамышд бууж өгсөн ба гэхдээ өөрсдийн удирдагч Мамайгаас урван дайсанд нь барьж өгөлгүй (Монголын нууц товчоонд ч ийм түүх гардаг. Монгол цэргүүд удирдагчаа дайсанд нь барьж өгдөггүй уламжлалтай) түүнийг зугтаалгасан байна. Крым руу зугтсан Мамай тэнд өөрийн холбоотон Генуэчүүдэд алагджээ. Мамайн хүү Мансур Литов руу зугтсан ба түүний удмынхан нэртэй язгууртнууд болсон бөгөөд ван хэргэмээр шагнагдсан Глинский вангийн гүнж Елена Москвагийн Их ван Василий III-тай гэрлэж нэгэн хүү төрүүлсэн нь оросын анхны хаан бөгөөд түүхэнд догшин Иван гэж нэрлэгдсэн хаан билээ. Москвагийн ван Киевийн үнэн алдартны шашны тэргүүнийг урьсаныг Суздалийнхан Москва Литовчуудын хуйвалдаан болж буй мэтээр мэдээлжээ. Үнэндээ бол оросын вангуудын зөрчилдөөн гүнзгийрч Алтан ордын хаанд ая тал засан нэр хүнд олж авах гэж нэгийгээ матсан хэрэг байжээ. Тэр үеийн Алтан ордын хааны зөвшөөрсөн ван л Оросын их вангаар томилогддог байжээ. Үүнд дургүйцсэн Тохтамыш Москваг сургаж өгөхөөр хөдөллөө. 1382 оны 8-р сарын 12-нд татаарын цэргүүд Москвад ойртон ирэхэд Тохтамышын сургаар Москвагийн ван яаралтай хотоо орхин явав. Уг нь Москвагийн ван Оросын бусад вангуудаас тусламж хүссэн боловч түүний төлөө монголчуудтай байлдах зоригтон олдсонгүй. Энэ нь ч үнэндээ Дмитрий Тохтамыш хоёрын зэрэг чансааг харуулж буй баримт бөгөөд эзэн хаандаа тэрслэгчийг дэмжих Орос ван байсангүй. Тохтамыш нэгэнт эзэн нь орхин явсан хотыг бүслэн хаагаад харин гадагшаа гарч явагсдад саад хийсэнгүй. Москвагийн вангаас ял асуухаар ирсэн болохоос ард иргэд нь бол гэмгүй, угаасаа өөрсдийн нь харьяаны албат иргэд болохоор алж хядаад байх шаардлагагүй гэж нийгүүлсэнгүйгээр үздэг байсан юм. Хотод архидан зугаалж байсан Москвачууд татаартай найрамдахаар шийдэж хотын хэрэмний хаалгаа онгойл­гохдоо найдвартай хамгаалалт тавихаа мартжээ. Ингээд тэд хотод нэвтрэн орж Москваг эзлэн авч тоножээ. Дмитрийгийн орыг залгамжлахаар Тверийн ван Михайл Александрович санаархсан боловч Тохтамыш хүлээн зөвшөөрсөнгүй. Ингээд Дмитрий ичгүүртэйгээр өөрийн хүү Василийг Тохтамышт явуулснаар түүний Их вангийн эрхийг сэргээн, Василий нь Тохтамышийн дэргэд барьцаанд байх болжээ. Үнэндээ бол Москвагийн ван Дмитрий Ивановичийн суу алдар, түүний Донский гэдэг цол нь энэхүү тулалдаанаас бүр хожим 16-17-р зуунд л гарч иржээ. Тухайн үеийн түүхэн бичигт энэ тулааны тухай нэг их бичдэггүй байжээ. Бүх оросын анхны хаан Иван III-т улсыг нэгтгэн зангидах нэр хүнд хэрэгтэй болжээ. Үүнийгээ ч оллоо. 1480 онд Их ван татаруудтай эцсийн тооцоо бодохоор хөдлөхийн өмнө Ростовын Их ламтан Вассиан „өвөг эцэг Дмитрийгийн алдрын замаар ... гайтай „чонон Мамайн" эсрэг хэмээн бичжээ. Чухам энэ үеэс Мамайн тулалдааны тухай домог үүсчээ. Тэр үеийн оросын оршин суугчдын тоо, тулалдаан болсон газар нутгийг харьцуулж үзэхэд хэдэн зуун мянган цэрэг гаргах ч боломжгүй, гаргалаа гэхэд тэнд байлдах талбай ч байхгүй ажээ. Ер нь тэнд гучаад мянган цэрэг л хоёр талаас байлдсан гэж таамагладаг. Яг үнэндээ нөгөө алдарт отоонд байсан хороо хаана байрлаж байсныг одоо ч тогтоож чадаагүй л байгаа гэнэ.