Top 10 similar words or synonyms for нөхцөлдсөн

takht    0.861467

ойлгоц    0.851739

сурвалжлагын    0.848462

selenga    0.845025

treefong    0.843330

эргэцүүлэл    0.842709

иогийн    0.839791

discipline    0.839682

куинс    0.839592

rivals    0.839139

Top 30 analogous words or synonyms for нөхцөлдсөн

Article Example
Дархлаа судлал Дархлаа тогтолцоо нь өнөөгийн хөхтөн амьтанд байгаа шиг хоорондоо маш нарийн уялдаа холбоотой, уян хатан зохицуулагатай хамгаалалтын механизмуудын цогцолбор болон хөгжихэд эволюци хөгжилийн 400 сая жил шаардагдсан гэж үздэг. Дархлаа тогтолцоо нь удмын хувьд нөхцөлдсөн дотоод орчны антигений тэнцвэрт байдлыг хангах үүргээ дархлааны хариу урвалын тусламжтай гүйцэтгэдэг. Аливаа дархлааны хариу урвал нь: 1рт эмгэгтөрөгч болон бусад харийн биетийг таних 2рт тэдгээрийг устгах, биеэс зайлуулах гэсэн үндсэн үйлээс бүрдэнэ.
Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл (Средства массовой информации. Mass Media). Олон түмнийг нийтлэл, нэвтрүүлгийн тусламжтайгаар үнэн бодитой мэдээллээр шуурхай, тогтмол хангах зорилго бүхий тогтмол хэвлэл, радио, телевиз, мэдээллийн агентлаг, баримтат кино, цахим хэвлэл зэрэг мэдээллийн сувгийг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл гэж нэрлэдэг. ОНМХ-ийн мэдээлэл нь үнэн бодитой, тогтмол, шуурхай, хүртээмжтэй, багтаамж сайтай, идэвхтэй, ашигтай, чиглэсэн зорилготой байх зэрэг шинжээрээ бусад бүх төрлийн мэдээллээс ялгардаг. Дэлхий дахинд тогтмол хэвлэл 300 жилийн турш олон нийтийн мэдээллийн хэрэгслийн үүргийг дангаараа гүйцэтгэж байсан бөгөөд кино, радио, телевиз бий болсноор ОНМХ-ийн цоо шинэ систем бий болжээ. Орчин үед цахим хэвлэл эрчимтэй хөгжиж, мэдээллийн шинэ орон зай, боломжийг нээж, хэрэглэгчдийн тоо эрс нэмэгдэж байна. Мэдээллийн хэрэгсэл болгон өөрийн гэсэн давуу ба сул талтай. Мэдээллийн хэрэгслүүдийн харилцан нөхцөлдсөн нэгдмэл үйл ажиллагаа нь тэр давуу талыг оновчтой ашиглаж, сул талыг нөхөх замаар сэтгүүл зүйн үйл ажиллагаа жам ёсоор хэвийн явагдах онцлогтой юм. Мэдээллийн хэрэгсэл бүр өөрийн гэсэн онцлог шинж, давуу талын ачаар мэдээллийн зах зээлд орон зайгаа эзэлж, байнгын хүлээн авагчаа бий болгодог, өрсөлдөх шинэ боломжийг эрж хайдаг, нийтлэл, нэвтрүүлгийг агуулга хэлбэр, ур чадвар, арга барилын хувьд үргэлж шинэчилж, хөгжүүлэн баяжуулж байдаг. Энэ нь оршин тогтнох, амьдрах чадварын эх үндэс болдог байна.
Дархлаа судлал Бидний хүрээлэн буй орчин тоо томшгүй олон эмгэгтөрөгчдийг \вирус, бактери, мөөгөнцөр, эгэл биетэн, шимэгчид\ агуулж байдаг. Эмгэгтөрөгч биед халдварлах, өвчлүүлэх эсэх нь түүний эсрэг тэмцэж буй дархлаа тогтолцооны идэвхээс шууд шалтгаална. Эмгэгтөрөгчид янз бүрийн замаар биед нэвтрэх ба халдвар тус бүрт тохирсон дархлааны урвал өрнөх шаардлагатай болдог. Хүний биеийг гадна дотор талаас нь битүү хучиж байдаг арьс, салст нь ихэнх халдварын эсрэг үр дүнтэй хориг болдог ба зарим нянгууд гэмтээгүй арьсаар нэвтэрч чаддаг байна. Хэдий тийм боловч ихэнх нянгууд хоол боловсруулах ба шээс бэлгийн замын салст бүрхэвчээр дамжин халдварладаг. Зарим нь хамар , залгиур , уушгийг халдварлуулах ба зарим төрлийн бактери, вирус тухайлбал: ХДХВ \\ , хумхаа \\, гепатитын\\ вирус нь цусаар халдварлана.Дархлаа тогтолцооны язгуур үүрэг нь эмгэгтөрөгчийг биеэс зайлуулах , ингэснээр бие махбодид учруулж болзошгүй хөнөөлийг бууруулахад чиглэгдэнэ. Хүний бие махбодын бүтцийн гол бүрдэл нь полипептид буюу уураг байдаг. Ихэнх уургийн амин хүчлийн дараалал бодгаль бүрд ялгаатай байх бөгөөд энэ ялгааг тухайн хүний эсийн бөөмд байх хромосомын үндсэн бодис болох полимер бүтэцтэй нүклейн хүчлийн \ДНК-ийн\ дараалал нөхцөлдүүлж өгнө. Дархлаа тогтолцоо нь энэ ялгааг танин мэдрэх гайхамшигт чанартай бөгөөд өөрийн уургийн эсрэг үл үйлчлэх , харь уургийг \жишээлбэл: бактери, вирус\ таньж зайлуулдаг юм.Мөн биемахбодийн эд эс мөнх амьдардаггүй өөрийн удмын материалд программчлагдсан мэдээллийн дагуу тодорхой хугацааны дараа үхэхээр \апоптозод өртөхөөр\ бүтээгдсэн байдаг. Ингэж үхсэн эд эсийг бие махбодоос зайлуулах үүргийг мөн л дархлаа тогтолцоо хийж гүйцэтгэдэг. Өөрөөр хэлбэл , дархлаа тогтолцоо нь бие махбодийн оршин тогтнохын үндэс болсон удмын хувьд нөхцөлдсөн дотоод орчны антигений тэнцвэрт байдлыг хангадаг.
Зохиомж Зохиомж (Композиция. Literary form. Composition). Латины compositio – “бүтэц, бүрэлдэхүүн”, compono – “бүрэлдэхүүн, нэгдэл” гэсэн үгнээс гаралтай нэр томъёо. Зохиомжийг өргөн утгаар нь авч үзвэл уран сайхны болон нийтлэлийн бүтээлийн байгууламж, тухайн бүтээлд тусгасан амьдралын үйл явцыг тодорхойлдог дүрүүдийн зохион байгуулалт, тэдний харилцаа холбоог нээж өгөх хэрэгслүүдийн систем мөн. Зохиомж агуулжсан хэлбэр болохын хувьд тусгаж буй бодит байдлын зүй тогтол, зохиогчийн ертөнцийг үзэх үзэл, уран сайхны арга, үзэл санаа – гоо зүйн болон бичлэгийн төрөл зүйлтэй холбоотой зорилтуудаас шууд шалтгаалдаг. Аливаа үзэгдэл юмсыг яаж харах, тэдний бодит харилцаа холбоог яаж ойлгох нь тухайн бүтээлийг бүтээх арга барил ба зарчмуудыг тодорхойлдог. Өөрөөр хэлбэл, зохиогч амьдралыг яаж хүлээн авч, яаж ойлгоно, түүнийг өөрийнхөө бүтээлд тэр хэмжээгээр тусгах, харуулах болно. Уран зохиол бол хоорондоо нягт уялдаа холбоо бүхий асуудал, зан чанар, үйл явдал, үзэгдлийн нэгдмэл цогцоос бүрддэг. Утга зохиол, сэтгүүл зүйн аливаа урсгал, чиглэлд зохиомжийн зөвхөн түүнд тохирсон зарчмуудыг баримталдаг нь түгээмэл юм. Мөн тийм урсгал, чиглэлийн төлөөлөгчдэд нийтлэг онцлог шинжээс гадна зөвхөн тухайн зохиогчид байдаг зохиомж, бичлэгийн арга барилын онцлог байдаг. Хэрэв Гоголь баатрын ямар нэгэн гол шинжийг гүнзгийрүүлэх замаар түүний дотоод ертөнцийг гаргадаг бол (“Амьгүй албат”-ын Собакевич, Манилов), А.П.Чехов нийгмийн хэв шинжит чанар болон хувийн онцлог шинжийн хоорондох зөрчлөөр дамжуулан (“Интоорын цэцэрлэг”-ийн Лопахин, Раневская) үзүүлдэг байна. Зохиогчид баатрын дотоод ертөнцийг үзүүлэхдээ зохиогчийн тодорхойлолт, дотоод үгүүлэл, харилцан тодорхойлолт, гадаад үйлдэл, өөрийн үг яриа, харилцан яриа, сэтгэлийн хөдлөл, өдрийн тэмдэглэл, захидлыг ашиглах зэрэг янз бүрийн арга барилыг хэрэглэдэг юм. Баатрын гадаад дүр төрх нь дотоод ертөнцтэй тохирсон, эсвэл түүнтэй зөрчилдсөн байдлаар, хошин шог эсвэл сэтгэл зүйн өнгө аясаар, маш тодорхой эсвэл товчхон, шууд эсвэл дам байдлаар илэрхийлэгдсэн байдаг. Зохиогчид бүтээлийн зохиомжийг эхлэл, өрнөл, туйл, тайлал, төгсгөл зэрэг янз бүрийн элемент, зүйлийг ашиглах замаар бүтээдэг. Сэтгүүл зүйд ийм элемент, хэсгүүдийг нийтлэл – уран сайхны бичлэгийн томоохон зүйл болох найруулал, шог найруулал, аян замын тэмдэглэл, улс төрийн шог зэрэг бичлэгүүдэд түгээмэл хэрэглэдэг. Доктор Д.Галбаатар “Зохиомж гэдэг бодит байдлаар нөхцөлдсөн зохиолчийн ертөнцийг үзэх үзэл, уран бүтээлийн ерөнхий арга хийгээд дүрслэх аргын систем, зохиол ба зохиолчийн үзэл санаа, гоо зүйн зорилготой уялдаж, уран зохиолын төрөл, зүйл бүрд өвөрмөц байдлаар илэрдэг тийм зүйл юм. Зохиомжид агуулга ба хэлбэрийн диалектик, бүтэц байгуулалт, өгүүлэгдэхүүн дарааллыг ч хамруулан үзэх нь зүтэй юм” (14. 119) гэж тэмдэглэснийг сэтгүүл зүйн бүтээлтэй ч хамааруулан үзвэл зохино. Зохиомж олон зүйл, элемент, хэсгээс бүрддэг бөгөөд тэр нь зохиол, нийтлэл бүрд харилцан адилгүй харьцаатай байдаг дүрслэлийн хэсгүүд юм. Тиймээс тухайн бүтээлийг бүрдүүлж буй нэгжүүдээр нь дамжуулан зохиомжийг тодорхойлох боломжтой байдаг. Тухайлбал, Л.Түдэвийн “Одос урамдах хязгаар” аян замын тэмдэглэлийн зохиомжийн гол зүйл нь ёс заншлын сурвалжлага хэлбэрээр бичигдсэн олон хэсэг байхад “Эзнээ алдсан захидал” улс төрийн шогийн зохиомжийн гол зүйл нь захидал хэлбэртэй юм. Тиймээс аливаа бүтээлд гарч буй баатрын зан төрх, хэв шинж, уран дүрийн бүтэц, дүрслэх аргын бүтэц-байгуулалтын тогтолцоог бүхэлд нь зохиомж гэж ойлгож болно.
Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ОНМХ-ийн систем (Система СМИ. System of Mass Media). Олон нийтийн мэдээллийн тогтмол хэвлэл (сонин, сэтгүүл), радио, телевиз, мэдээллийн агентлаг, баримтат кино зэрэг үндсэн хэрэгслүүд бүрэлдэн тогтож, мэдээллийн бие даасан салбарын хэмжээнд төлөвшиж, харилцан нөхцөлдсөн нэгдмэл үйл ажиллагаа явуулах тогтолцоог ОНМХ-ийн систем гэж нэрлэдэг. Ямар ч хүн энгийн, ойлгомжтой мэдээллийг олон нийтийн мэдээллийн аль ч хэрэгслээс тогтмол хүлээн авч, оюуны хэрэгцээ шаардлагыг хангаж чадах нь сэтгүүл зүйн мэдээллийн гол зорилго юм. Харин энэ зорилгыг амжилттай биелүүлэх нь тухайн оронд үйл ажиллагаа явуулж буй ОНМХ-ийн систем, түүний бүтэц, зохион байгуулалт, харилцан нөлөөлөл, уялдаа холбоо нь ямар төвшинд байгаагаас шууд шалтгаална. Манай орны үндэсний анхны тогтмол хэвлэл болох “Шинэ толь хэмээх бичиг” сонин 1913 оны 3 дугаар сарын 6-нд Өргөөд хэвлэгдэн гарч сэтгүүл зүйн эх үндсийг тавьсан. 1920-иод оны үед хувьсгалт хэвлэл (1920 оны 11 дүгээр сарын 10-нд Эрхүү хотод “Монголын үнэн”), мэдээллийн агентлаг (1921 оны 7 дугаар сарын 19-нд МонТА), 1930-аад онд радио (1934 онд монголын радио), баримтат кино 1935-1936 онд, 1940-өөд онд орон нутгийн сонин (1941 онд Баян-Өлгий аймагт “Жана өмир” сонин), 1960-аад онд хотын сонин (1964 онд Дархан хотын “Найрамдлын Дархан” сонин), 1970-аад онд телевиз (1967 оны 9 дүгээр сарын 27-нд Монгол телевиз) бий болсноор 1970-аад оны эхээр Монголын ОНМХ-ийн систем бүрэлдэн тогтжээ. ОНМХ-ийн системийн бүрэлдэн тогтох онцлог шинж нь: • Дэлхийн социалист гэгдэж байсан бусад орнуудтай харьцуулахад ОНМХ-ийн систем орой бүрэлдэн тогтсон. • ОНМХ-үүдийн үүссэн цаг хугацаа нь харилцан адилгүй хоорондоо нэлээд зайтай бий болсон. • Аль ч мэдээллийн хэрэгсэл бий болохдоо гадаад орны материал техник, боловсон хүчний тусламжтайгаар байгуулагдсан. • Мэдээллийн хэрэгслийн ихэнх нь нийслэл хотод бий болж, хотод төвлөрсөн шинжтэй байсан бөгөөд орон нутгийн хүн амыг мэдээллээр хангах явц нэлээд хоцронгуй байдалд байсан. Энэ байдал өнөөдөр хүртэл үргэлжилсэн хэвээр байна. • ОНМХ-үүдийн дотроос тогтмол хэвлэл идэвхтэй хөгжиж, түүний дотоод систем нь түрүүлж бүрэлдэн тогтсон. • ОНМХ-ийн чухал төрөл болох баримтат киног мэдээллийн хэрэгслийн хувьд биш урлагийн бүтээлийн хувьд үнэлэх үзэл бодол давамгайлж ирсэн бөгөөд баримтат киноны хөгжил харьцангуй сул байгаа зэрэг болно. 1990 онд өрнөсөн ардчилсан хувьсгал нийгмийн амьдралын бүх хүрээ, салбар өөрчлөн шинэчлэгдэж, хөгжлийн цоо шинэ замаар замнах, үйл ажиллагааг бүхэлдээ шинээр зохион байгуулахад хүргэсэн нь Монголын сэтгүүл зүйн системд томоохон өөрчлөлт гарахад нөлөөлсөн юм. Нэг намын тогтолцоо задарч, олон намын тогтолцоо бүхий ардчилсан хүмүүнлэг нийгэм байгуулах үйл явц эхэлсэн нь захиргаадалтын систем бүхэлдээ нурж, ОНМХ-д тавих бүх төрлийн хяналтыг халж, бие даасан чөлөөт сэтгүүл зүйн эх суурийг тавьж, нийтлэл, нэвтрүүлгийн агуулга, ур чадварт чанарын шинэ ахиц өөрчлөлт гарчээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоо нэмэгдэж, шинэ хэв маяг бий болж, олон хэвшилт мэдээллийн хэрэгслүүдийн үе эхэлсэн юм. Интернет, цахим хэвлэл үүсч, сэтгүүл зүйн хамрах хүрээ ч орон зай, цаг хугацааны хувьд эрс өргөжиж, дэлхийн сэтгүүл зүйн жишигт хүрэх шинэ боломж нээгдсэн билээ. 1990-ээд оноос хойшхи үеийн ОНМХ-ийн системийг төр засгийн, улс төрийн хүчнүүдийн, олон нийтийн байгууллагын, салбарын, пүүс компани, аж ахуйн нэгжийн, хувийн, хамтарсан, гадаадын, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл бүрдүүлж байна. ОНМХ-үүдийн систе-мийн бүтэц (Структура системы СМИ. Structure of Mass Media system). ОНМХ-ийн бүтэц нь харьцангуй бүрэн төгс шинжтэй, түүний бүтэц нь тогтвортой, нэлээд өндөр төвшинд бүрэлдэн тогтсон гэж үздэг. ОНМХ-ийн систем бүрэлдэн тогтоход нөлөөлдөг гол хөдөлгөгч хүч нь дараах гурван хүчин зүйл байдаг. Нэг дэх нь мэдээллийн хэрэгслүүдийн нийтлэл, нэвтрүүлгийн нийлбэр нь тусгаж буй бодит байдлын дүр зургийг дээд зэргээр бүрэн дүүрэн, өргөн хүрээтэй, олон талын, төгс төгөлдөр харуулсан байх ёстой. Тиймээс сэтгүүл зүйд олон төрлийн сонин хэвлэл, радио, телевизийн хөтөлбөр, нэвтрүүлэг бий болж, түүний дотор бодит байдлын янз бүрийн хүрээ, асуудалд хандсан булан, нүүр, боолт, булангийн нэвтрүүлгүүд байдаг. ОНМХ-ийн системийн бүтэц нь бүрэлдэн тогтоход нөлөөлдөг хоёр дахь гол хүчин зүйл бол нийгмийн хөгжлийн тухайн үе шатанд боломж бүхий нийгмийн бүх байр суурийг сэтгүүл зүйд тусгах явдал юм. Бүх төрлийн төрийн, төрийн бус, олон нийтийн байгууллага, нам, эвсэл холбоо, нийгэмлэг, хувь хүн нийгмийн тухайн үеийн байдал болон ирээдүйд хүрэх арга замын талаарх үзэл бодол, үнэлэлт дүгнэлтийг илэрхийлэх, хамгаалах боломжтой байх ёстой. Зөвхөн тийм тохиолдолд олон түмэн, нийгмийн удирдлага оршиж буй бүх хүчний үзэл бодлыг сонсох, олон ургальч үзэл бодлын “өрсөлдөөний” үндсэн дээр хамгийн зөв шийдвэр гаргах боломжтой юм. Тиймээс ОНМХ-ийг эрхлэн гаргагчид нь хамгийн олон төрлийн хүчин байх төдийгүй, түүнд тийм олон янзын хүчний төлөөлөгчид зайлшгүй оролцдог. Гурав дахь хүчин зүйл бол хүлээн авагчдын нийгмийн байр суурь, улс төр-үзэл суртлын чиг баримжаа, мэдээллийн хэрэгцээ шаардлага, боловсролын төвшин, шинж чанар, хүн ам зүйн шинж тэмдэг (нас, хүйс, мэргэжил г.м.), түүний дотор тодорхой тохиолдолд нийтлэл, нэвтрүүлгийн бодолгын хувьд чухал үүрэг бүхий үндэсний, шашны, нутаг дэвсгэрийн хэрэгцээ, шаардлага, онцлогтой холбоотой юм. Энэхүү олон төрлийн шинж чанар болон хүлээн авагчдын хэрэгцээ шаардлагаас шалтгаалан тэдний тодорхой хэсэг, бүлэгт зориулагдсан асар их хэмжээний төрөлжсөн сонин хэвлэл, хөтөлбөр, нэвтрүүлэг бий болдог. ОНМХ-ийн систем нь уншигч, үзэгч, сонсогч бүр олон нийтийн мэдээллийн хүрээнээс өөрийнхөө хүсэн хүлээсэн оюуны эрэлт хэрэгцээ, сонирхлыг хангасан мэдээллийг олж авах боломжтой сонин хэвлэл, нийтлэл, нэвтрүүлгийн нийлбэр цогцыг бүрдүүлж чадсан тохиолдолд оновчтой болсон гэж үзэх үндэслэлтэй юм. Сэтгүүлч гагцхүү хүлээн авагчийн бүрэн хангагдсан хэрэгцээ, сонирхолд тулгуурласан тохиолдолд амьдралын бодит дүр зургийг бүрэн илэрхийлэх, өөрийнхөө өгч буй үнэлэлт, дүгнэлт, санал зөвлөмж, хандлага нь зөв гэдэгт итгүүлэн үнэмшүүлэх болно. ОНМХ-ийг бүрдүүлэх дээрх гурван гол хүчин зүйл харилцан уялдаа холбоотой, нэгдмэл шинжтэй үйлчилдэг. Хөдөөгийн хөдөлмөрчдөд зориулсан сэтгүүл гаргалаа гэхэд (тухайлбал, “Шинэ хөдөө”) нарийн тодорхойлсон нийтлэлийн бодлогогүйгээр шаардлагатай, хүсэн хүлээсэн, боломж бүхий хүлээн авагчдыг бүрдүүлж чадахгүй. Мөн эсрэгээр хэрэв гаргах гэж байгаа мэдээллийн хэрэгслийн хүлээн авагч, үйлчлэх “хүрээ” нь тодорхойгүй байхад таамаглал, урсгал шинжтэй бодлого, хөтөлбөр боловсруулах нь ямар ч амжилтанд хүргэхгүй юм. ОНМХ-ийн систем янз бүрийн замаар бүрэлдэн тогтдог. Түүхэн хөгжлийн үүднээс авч үзвэл эхлээд өргөн олон түмэнд зориулсан сонин хэвлэл, дараа нь ОНМХ-ийн хөгжлийн явцад сэдэв чиглэлээр, хүлээн авагчийн чиг баримжаа, онцлог шинжээр төрөлжсөн шинэ сонин, сэтгүүл, радио, телевизийн нэвтрүүлэг, хөтөлбөрүүд бий болжээ. Ингээд аажим аажмаар тодорхой дэс дарааллаар ОНМХ-үүд төрөлжиж эхэлсэн юм. Тоталитар буюу нэг үзэл суртал ноёрхсон үед тийм жам ёсны үйл явц зохиомлоор явагдаж, мэдээллийн “зах зээлд” нэгэн зэрэг олон сонин хэвлэл гарах болжээ. Хэрэв нэг дэх тохиолдолд эрхлэн гаргагчид болон сэтгүүлчид мэдээллийн хэрэгцээ шаардлагыг тодорхой хэмжээгээр мэдэрч, үйлчлэх болон нөлөөлөх хүрээг оновчтой тодорхойлох боломжтой бол хоёр дахь тохиолдолд ХМХ-ийн тархалт алаг цоог, нэг хот, аймагт хэт их хэмжээгээр гардаг, өөр газарт маш цөөхөн тооны сонин хэвлэл ногдох болно. Гэхдээ сэтгүүлчид сэтгүүл зүйн үйл ажиллагаанд ОНМХ-ийн системийн үүднээс хандаж, түүний зүй тогтлыг зөв ойлгож, идэвхтэй ажилласан тохиолдолд дээрх хувилбарын алинд ч сэтгүүл зүй хэвийн, оновчтой явагдах боломжтой юм. Зарим нэг мэдээллийн хэрэгсэл шинээр үүсч, хоёр дахь хэсэг нь зах зээлийн шалгуураар алга болж, гурав дахь нь оршин тогтнох, олон түмэнд нөлөөлөхийн тулд тэмцэж, бусад нь хоорондоо нэгдэн нийлж, бодлого чиглэлээ өөрчлөх үйл явц жам ёсоор явагдах болно. Зөвхөн өөрийнхөө мэдээллийн “хэрэгцээ, шаардлагыг” зөв тодорхойлж, олж чадсан, түүнийг амьдралд бүтээлчээр хэрэгжүүлж, ХМХ-ийн хэв маягийг оновчтой тодорхойлсон сонин хэвлэл, радио, телевиз л зах зээлийн шалгуурыг дааж, удаан амьдрах чадвартай болдог.