Top 10 similar words or synonyms for нэйл

хедира    0.982449

уэлс    0.981094

кану    0.980276

перрон    0.978690

уче    0.978172

кэссиди    0.978022

кори    0.977291

бастиан    0.977050

жейми    0.976356

диоп    0.975849

Top 30 analogous words or synonyms for нэйл

Article Example
Дэвид Бекхэм 10 дугаарын өмсгөлтэйгээр "1996-97" оны улирлын Примиер лигийн эхний тоглолт 1996 оны наймдугаар сарын 17-нд Лондон хотын Уимболдон клубтэй хийв. Юнайтедийн давамгайллаар сонирхолтой болж өнгөрсөн уг тоглолтонд олны танил болж эхэлж буй Бекхэм эсрэг багийн [[хаалгач]] Нэйл Сулливаны хаалга руу талбайн голоос хүчтэй цохин гоёмсог гоолыг хийв. Хожим уг гоол 2002 онд Английн Чанел 4 телевизээс бэлтгэн дамжуулсан Спортын агуу 100 агшин санал асуулгад 18-рт жагсагдсан байдаг байна. 1996-97 оны улирлын туршид Юнайтедийн гарааны бүрэлдэхүүнд байж хангалттай тоглолт үзүүлсэн Бекхэм Английн Хөлбөмбөгийн холбооны оны Шилдэг залуу тоглогч болсон юм. 1997 оны тавдугаар сарын 18-нд Юнайтедийн домогт тамирчин Эрик Кантона зодог тайлж бүхий л цаг үеийн туршид онцлог байсан 7 дугаарын өмсгөл эзэнгүй болж залгамжлах эзэн "Тедди Шерингхэм үү, Бекхэм үү" гэсэн асуудал үүсчээ. Харин Бекхэм 7 дугаарын, Шерингхэм 10 дугаарын өмсгөлтэй болцгоов. Примиер лигийн "1997-98" оны улиралыг Юнайтед хэвийн эхлүүлсэн ч улиралын хоёрдугаар хагаст замбараагүй тоглолт үзүүлсээр улиралын төгсгөлд [[Арсенал клуб|Арсенал клубт]] тэргүүн байраа алдлаа. "1998-99" оны улиралыг Юнайтед Примиер лиг, Холбооны цомын аварга, Аваргуудын лиг зэрэг тивийн гурван тэмцээнд түрүүлж, трибэлдэж дуусгав. Примиер лигт ээлжит цомоо авахын тулд Юнайтед улиралын сүүлчийн тоглолтоо Тоттенхэймийн талбай дээр хийж 1 гоол алдчихаад байх мөчид тэргүүлэгчийн араас нэхэж байсан Арсенал хожил авсанаар хүснэгтийн нэгдүгээрт бичигдэж түрүүлэхэд ойрхон байв. Харин Бекхэм гоол оруулж тоглолт тэнцээгээр өндөрлөж Юнайтед Арсеналаас 1 онооны илүү 78 оноогоор түрүүлсэн түүхтэй. Юнайтедийн дасгалжуулагч Алекс Фергюсон болон тоглогч Бекхэм нарын хоорондын харилцаанд [[2000]] онд таарамжгүй байдал үүсэв. Тэр жил Бекхэмийн хүү Бруклиний ходоод, нарийн гэдэс үрэвссэнээс шалтгаалж Фергюсон бэлтгэлээс чөлөөлсөн байна. Харин энэ үед Фергюсон Лондонд загварын долоо хоногийн үйл ажиллагаанд зураг авалттай байсан Викториа Бекхэмтэй таарч хэд хэдэн сургамжийн үг чулуудсанаас болж дээрх байдал үүссэн учиртай. Гэхдээ дасгалжуулагчтай таарамжгүй байдал үүсгэсэн нь тэгсгээд өнгөрч "1999-2000" оны улиралд гар нийлсэн Юнайтедийнхан Примиер лигт итгэл төгс түрүүлэв. Примиер лигийн "2000-01" оны улиралд найман гоол оруулсан Бекхэм Манчестер Юнайтедийн түлхүүр тоглогчийн хувиар клубтэйгээ дөрвөн хаврыг үдэхдээ гурав дараалан лигийн түрүү авч буй нь энэ байлаа. 2002 оны дөрөвдүгээр сарын 10-нд Аваргуудын лигийн тэмцээнд [[Испани|Испанийн]] Депортиво Ла-Корунья клубтэй тоглосон тоглолтонд зүүн хөлний мэхэрхий ясаа гэмтээв. Санаатай үйлдэл болох нь бичлэгээр илэрсэн хэдий ч Аргентиний шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан Депортиво Ла-Корунья клубын хагас хамгаалагч Альдо Дюшертэй [[2002 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн|ДАШТ-2002 тэмцээний]]-ий хэсгийн [[Аргентин хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг|Аргентин]], Английн шигшээ багийн тоглолтын үеэр уулзаж байв. "2001-02" оны улирлын туршид нийт 42 тоглолтонд оролцож 16 гоол оруулснаас лигийн 28 тоглолтонд оролцож 11 гоолдож амжилттай сайн тоглож хувийн амжилтаа ахиулсан хэдий ч түүний бэртлээс шалтгаалж тухайн улиралын Примиер лигийн түрүүгээ Юнайтед Арсенал клубт алдсан түүхтэй. Тухайн оны тавдугаар сард клубтэйгээ гурван жилийн гэрээг шинэчлэн байгуулсан ч дараа сардаа дахин хэлэлцээр хийсний үр дүнд Бекхэм цалингаа нэмүүлж амжив. Бекхэм бэртлээс болж "2002-03" оны улирлын туршид тоглосонгүй. Юнайтедэд түүний оронд "хүүхэд төрхт алуурчин" хочит [[Норвеги|Норвегийн]] Уль Гуннар Сульшер тоглож гавъяа байгуулав. 2003 оны хоёрдугаар сарын 15-нд Английн Хөлбөмбөгийн Холбооны цомын аваргын тав дахь шатны тоглолтонд Юнайтед Арсеналд 0-2 харьцаагаар хожигдсон ба хувцас солих өрөөнд уурандаа шатсан дасгалжуулагч Фергюсон Бекхэмийг цохиж гэмтэл учруулж бөөн хэрэг манджээ. Хоёр дахь удаагаа дасгалжуулагчтайгаа таарамж муудсанаас клубтээ цааш үргэлжлүүлэн тоглох эсэх нь эргэлзээтэй болж эхэлсэн юм.