Top 10 similar words or synonyms for новгородын

пруссийн    0.800406

цөлжээ    0.777884

антиохын    0.773929

кипчакын    0.769183

ромоос    0.769116

парфийн    0.763733

спартын    0.763514

найрамдаж    0.762762

конкуйстадор    0.760645

сербиудыг    0.759410

Top 30 analogous words or synonyms for новгородын

Article Example
Ленинград муж 12-р зуунд Новгород хот улс төрийн хувьд бие даасан байдалтай болоход Финляндын булангийн орчмын нутаг дэвсгэр Новгородын вант улсын мэдэлд оров. 13-14-р зуунд тэрхүү нутагт эрх мэдэл олж авахын тулд Ливони, Швед улсууд өрсөлдөж байв. Тэр үед хил хязгаараа хамгаалахын тулд Новгородын вант улс хэд хэдэн цайз барьж байгуулсан байна.
Невийн Александр Невийн Александр () 1221 онд төрж, 1263 нас барсан. Алтан Ордын үеийн Новгородын ван, Киевийн ба Владимирын их ван. Лев Гумилёвын тэмдэглэснээр Невийн Александр нь Сартаг хантай цусан тангараг тавьж ах дүү бололцсон ба Бат ханы өргөмөл хүү болжээ.
Уралын нуруу Уралын нуруу нь Эртний Грект Геродотын үед мэдэгдэж байсан бөгөөд Евразиар аялсан Арабын аялагчид Уралын нурууны тухай тэмдэглэж үлдээсэн байдаг. Оросууд Уралын нурууг судалж эхэлсэн нь Новгородын вант улсын худалдаачид ангийн арьсны төлөө Уралын нурууг давсан 11-р зуунаас эхтэй бөгөөд тэд Уралын нурууны баруун хойд хэсгээс эх аваг урсах Вычегда гол зэргийг өгсч Угро-Фин угсааны үндэстнүүдтэй наймаа хийж байжээ.
Легницийн тулалдаан Зарим эх сурвалжид дурдсанаар бол Легниц дахь тулалдаанд европчууд нийт 40 мянган цэргээ алдсан гэсэн нь бий. Зөвхөн Тамплиерийн бүлэг л 500 рыцарь алдсан нь маш их тоо байлаа. (Харьцуулж хэлэхэд 1242 оны Чудын нуурын мөсөн дээр болсон тулалдаанд Новгородын ван Александр Ливоны бүлгийн цэргийг бут цохиход 50 рыцарь алагдсан байна). Легниц дахь тулалдааны үеэр монголчууд байлдааны түүхэнд анх удаа хорт хийний нэг төрлийг ашигласан гэж судлаачид үздэг. Тулалдааны эхэнд талбар дээр гашуун утаа амтагдаж байсан талаар европчууд ярьсан тухай судар бичгүүдэд тэмдэглэсэн нь бий. Европчууд салхины өөдөөс харж байрлалаа эзэлсэн байдаг. Лууны толгойгоор чимсэн тусгай хоолойнуудын тусламжтайгаар монголчуудын цацсан утаа салхинд туугдан Генрих вангийн цэрэгт хүрч байв. Тэрхүү хоолойнуудыг европчууд анхандаа дохио өгдөг молцог байна гэж андуурсан аж. Он тооллын бичээч Ян Длугошийн тэмдэглэснээр тэдгээр молцгуудаас «гэнэт үүл мэт маш их хэмжээний өмхий үнэртэй утаа гарч, байлдааны талбайг битүү хучсан. Холбоотны цэргүүдийн толгой эргэж, байлдах чадвараа алдаж байлаа. Монголчуудын хэрэглэсэн утааг судар бичгүүдэд хэрхэн дүрсэлнийг эрдэмтэд судлаад, сэтгэл мэдрэлд нөлөөлж, тамирдуулах үйлчилгээтэй хийний нэг төрөл байжээ гэсэн дүгнэлтэд хүрсэн байдаг. Легниц дахь тулалдаанд Европтоо шилдэгт тооцогддог герман рыцарууд хиар цохиулсан нь Буурал Европыг монголчууд байлдан дагуулах бүрэн чадвартай, тэдэнд эсэргүүцэл үзүүлж, довтолгооныг нь зогсоож чадах хүч үгүй болохыг бэлхнээ харуулсан юм. Хожим немц рыцариуд монголчуудыг хуурамчаар зугтсаныг цэрэг ёсонд нийцэхгүй үйлдэл хийхээс цээрлэдэг гэсэн яриа гаргасан юм. Гэтэл Легниц дахь тулалдаанаас 1600 гаруй жилийн өмнө Эртний Грекийн дайчин улс Спартын хаан 2-р Агесилай: «Дайснаа хуурч мэхлэх нь шударга төдийгүй, таатай» гэж хэлсэн байдаг нь нэгийг өгүүлнэ.
Оросын Холбооны Улс Орос орон өргөн уудам болохоор түүхийг олон янзаар дурдаж болно. Эрт үед Каспи, Хар тэнгисийн эрэг, нам доор газраар Скиф, Авар, Хүн гэх мэт нүүдэлчин соёл оршин байв. Гэвч Орос улсын түүхийн бат суурь нь өрнө захын Орос нутгаас эхэлнэ. 860 онд Новгородын эзэн (гүн) Рюрик гэгч викинг хүн Хазар Түргүүдийг ухраан эзэмшлээ өргөтгөсөн нь Волхов гол, Днепр мөрний хөндийн худалдааны замын эзэрхсэн, Зүүн Славуудын түүхэн дэх анхны төрт улс Киевийн Русь болжээ. Викинг хүний байгуулсан улс боловч 10-р зууны эцэст хүн амын олонх нь Слав угсаатан байжээ. Энэ үед Визант (Грек)-аас худалдаа, шашин, соёлыг идээшүүлэн хүртэж байв. Киевийн Русь 988 оноос албан ёсоор Христосын шашныг дагаж, аажмаар энд Үнэн алдартны шашин салбарлан хөгжжээ. 11-р зууны Цэцэн Ярославын үед Орост (өнөөгийнхөөр Орос орны өрнө захаар) эдийн засаг, уран зохиол, барилга урлал мэдэгдэхүйц сайн дэлгэрэв. Бурангуй нийгэм (феодализм)-ийн зүй тогтол ёсоор олон ноёд хооронд байлдаан тэмцэл тасарч байгаагүй. 1237-1240 онд Монголчууд Владимир, Киевийг довтолсноор Зүчийн улсад 1480 он хүртэл захирагджээ. Түлхэгдсэн Оросын төв Новгород болж, 1240 онд Нева голд Шведийг дарсан зэрэг байлдаанаар умар зүгт нутаг тэлжээ. Үүнээс Монгол-Алтан Ордыг сөрөх Москва, Доод Новгород, Тверь зэрэг хот суурин босч байв. Шашныхантайгаа хамжиж тархай ноёдыг цуглуулсан Доны Дмитрий 1380 оны шийдвэрлэх Куликовын тулалдаанаар Мамайн цэргийг цохижээ.