Top 10 similar words or synonyms for нейтири

жэйк    0.930465

рю    0.927794

сельта    0.923701

himalayas    0.922901

taemin    0.920141

infected    0.919850

appears    0.918711

ре    0.918190

scraped    0.917259

северус    0.916955

Top 30 analogous words or synonyms for нейтири

Article Example
Аватар (2009 оны кино) Оматикай овгийн шинэ удирдагч Цутэй, Жэйк нар хөрш овгийнхонтой нэгдэн мянга мянган Нави дайчдаар Паркер Селфриж, Куоритч нарын түрэмгий хүчийн эсрэг тэмцэх болно. Тулалдаанд Цутэй болон Труди нар амь эрсдэх ба хүч тэнцвэргүй байдалд автан хүчин мөхөсдөхийн үест Навичууд болон Жэйк тэргүүтэй аватаруудад Пандора гаригийн хүчирхэг араатан, ан амьтад тусладаг. Сүнснүүдийн модыг сүйтгэхээр авч явсан тэсрэх бөмбөгтэй Куоритчийн онгоцыг Жэйк зогсооно. Куоритч «AMP өмсгөлөөр» хуяглан Жэйкийн аватар биеийг зогсоохын тулд Пандора гариг дээр буун Жэйкийн биеийг лабораторын хайж олон устгах гэж байх үед нь Нейтири зогсооно.
Зои Салдана Зои Ядира Салдана Назарио (, "1978 оны зургаадугаар сарын 19-нд төрсөн") буюу Зой Салдана () нь Америкийн жүжигчин эмэгтэй юм. Тэр Чарльз Стоуны найруулсан "Бөмбөрчид" (2002) киноны «Лайла», Гор Вербинскийн найруулсан "" (2003) киноны «Анна-Мария», Ж. Ж. Абрамсын найруулсан "Оддын дайн" (2009) киноны «Ниота Ухура», Жэймс Камероны найруулсан "Аватар" (2009) киноны «Нейтири» зэрэг дүрүүдээрээ Холливудын тавцнаа танигдсан билээ. Түүнчлэн Стивен Спилбергийн найруулсан "Нисэх онгоцны буудал" (2004), Нил ЛаБьютын найруулсан "Оршуулган дээрх үхэл" (2009), Жон Льюсенхопын найруулсан "Довтлогчид" (2010) зэрэг үзэгчдэд эчнээ танил болсон хэд хэдэн кинонуудад туслах дүрүүдийг бүтээсэн байна.
Аватар (2009 оны кино) Нави болон Пандорагийн биосферийг судлан шинжлэх зорилгоор хэсэг эрдэмтэд хүн болон Нави хоёрын ДНК-г нэгтгэн генетикчилж Нави-хүнийг бүтээсэн бөгөөд түүнийгээ «Аватар» хэмээн нэрийджээ. Жэйк Салли (Сэм Уортингтон) бол нуруу нугасны гэмтлээс болж хөл нь мэдээгүй болсон дайчин хүн байсан хүн. Аватар ажиллагааны туршигч эрдэмтэн болох түүний ихэр дээрэмчний гарт амиа алдсан тул Жэйкийг орны хүнээр томилоход Аватар төслийн удирдагч Грэйс Огустин дурамжхан байсан ч бие хамгаалагчаа аватар болгоно. Аватарын хэлбэр рүү шилжигч Грэйс, Норм Спеллман нарын хамт Жэйк аватар болон нисдэг тэргээр ойд газардан судалгаа хийх үед Жэйк дайралтад өртөн амь гарсан ч багийн нөхдөөсөө хоцорсон байх болно. Жэйкийг ойд эрсдэлтэй амь тэмцэн байхад Нейтири (Зои Салдана) нэртэй эмэгтэй Нави аварах хэдий ч Жэйкийг хүн гэдгийг мэдсэн тул таарамжгүй байдлаар харьцах хэдий ч Элейгээс дохио эерэг совинг төрүүлэн улмаар өөрийнхөө овгийнхон дээрээ хамт очно. Нейтиригийн эх овгийн оюун санааны манлайлагч Моат охиндоо дагуулж ирсэн аватардаа шилдэг дайчин болоход нь туслахыг даалгана.
Аватар (2009 оны кино) RDA-гийн хамгаалалтын албаны тэргүүн, хурандаа Майлз Куоритч Навитай холбоотой нууц мэдээллээр хангаж байвал параплегиа өвчний мэс заслын төлбөрийг нь хариуцаж өгье хэмээн Жэйкт санал болгоно. Навичуудын амьдардаг Хометри буюу гэр модны доор анобтаниумын асар их нөөц байгааг илрүүлэн гурван сарын хугацаанд Жэйк болон Грэйс, Норм нарыг Хометриг илүү сайн судлах даалгаварыг RDA-ын захирал Паркер Селфриж өгнө. Жэйк, Грэйс, Норм нар Пандора гариг дээр лаборатортай буун Жэйк аватарын биеэр Нейтири болон түүний эргэн тойрныхон, амьдралын хэмнэлтэй нь илүү дотно танилцан Хометригийн мэдээллийг RDA руу явуулсаар байх болно. Овгийнхны байгалиа шүтэн хэрхэн зохицон амьдарч байгаа нь Жэйкийг нэг мөр өөрчлөн гурван сарын хугацаанд овгийн нэг хэсэг болсон мэт дасах болно. Хугацаа болсон тул бульдозерууд Пандора гариг дээр олборлолтоо хийхээр буух үед Жэйк-аватар эсэргүүцэн зогсоохыг оролдох ба энэ үед Куоритч Жэйкийг таних ба тэдний Навичууд Хометригээсээ хэзээ ч нүүхээргүй юм гэсэн тайлбарыг сонсон Паркер Селфриж, Куоритч нар Навичуудыг ятган нүүлгэхэд нэг цагийн хугацаа өгч Жэйк-аватар, Грэйс-аватар хоёр Навичуудтай ярилцан нүүхийг сануулахад тэр хоёрыг урвасан хэмээн үзэж модонд хүлнэ. Куоритч дайралтаа эхлүүлэн Хометри мод руу халдан дайрч олон Навичууд тэр дундаа Нейтиригийн эцэг, овгийн захирагч Эйтукан нар үрэгдэх ба модонд хүлээстэй Жэйк, Грэйс нарын аватар биеийг Моат чөлөөлдөг. Пандора дээрх гурван хүний лаборатор даалгавраа хангалтгүй биелүүлсэн гэж хорино. Нисгэгч эмэгтэй Труди Чэсин Навичуудад туслахын тулд Жэйк, Грэйс, Норм нарыг суллан лабораторын хамт Пандора руу нисэхэд Грэйс хурандаад суманд оногдон шархдана.