Top 10 similar words or synonyms for моголистаны

NotFoundError    0.789

Top 30 analogous words or synonyms for моголистаны

Article Example
Моголистан Моголистан нь XIV-XV зууны үед нүүдлийн соёл иргэншил давамгайлсан газар нутаг байсан бөгөөд XVI зууны үед суурин соёл иргэншилд шилжиж, Исламын шашныг шүтэх болжээ. Моголистаны баруун талаас Казахууд, зүүн талаас Ойрадууд довтлох болсон тул Моголистаны Султан Саид хаан өмнө зүг рүү нүүж, Яркенд хотод нийслэллэж, улсаа Яркендын хант улс хэмээн нэрийдэх болжээ. Хожим нь энэ улс Кашгарын хант улс нэртэй болсон ба мөн Могул, Саид гэсэн нэрээр нэрлэгдэж байв.
Моголистан Моголистан буюу могол гэсэн нэр нь хэд хэдэн утгатай. Явцуу утгаараа Моголистаны буюу Цагадайн улсын зүүн хэсгийн нүүдэлчин монголчуудыг могол, моголистанчууд гэж нэрлэдэг. Мөн монгол болон хүн амын ихэнх хэсэг болох түрэг иргэдийг хамтад нь могол, моголистанчууд гэж нэрлэдэг.
Дөрвөн ойрдын холбоо 16-р зууны эхнээс ойрадууд Ганьсу, Цинхай мужийн газрын төлөө зүүн монголчуудтай тэмцэлдэх болов. Ойрадууд 1530 онд Моголистаны хүчтэй дайралтанд өртсөнөөс урагш нүүн Цинхай мужид суурьшиж эхэлсэн ч 1559 онд Түмэдийн Алтан ханд цохигдон Хөх нуураас ухарчээ.
Дөрвөн ойрдын холбоо Батулагийн үед (1399-1415) ойрадууд Или мөрөн, Эрчис, Алтайн хоорондох нутагт байсан бөгөөд Хятадтай хил залгадаггүй байв. Ойрад, Моголистан хоёр Шиньжян дахь эрх мэдэл, газар нутгийн төлөө байнга тэмцэлдэн тулалдаж байв. Тухайлбал Эсэн тайш Моголистаны Хамилийн Аньдин, Ханьдун, Цюйсянь, Чизинь зэрэг монголчууд суурьшсан тойргуудыг эзлэхээр оролдож байв. Эсэнгийн дараа цөөн хэсэг нь Хамил руу очиж Моголистаны буддын шашинт ойрадууд болсон бол зарим нь Завхан гол руу нүүж дөрвөд ястан болжээ. 14-15-р зуунд ойрадууд лал, буддын шашны аль алинд орж байснаас зарим ноёд нь лалын шашинтнуудын хэрэглэдэг мирза гэсэн цолтой болсон байдаг.
Хиргис улс Моголистаны дараа Тэнгэр уулнаа хиргисүүд амар жимэр байв. 17-р зуунаас Зүүнгарын ойрдод, 18-р зуунаас Чингийн манжид, 19-р зуунаас Кокандын узбекуудад зандруулж явав. 1876 оноос хиргис нутаг Оросын Долоон усан мужид хамаарчээ. Орост тэр үед хасагуудыг "киргиз-кайсак" (хиргис хасаг), хиргисийг "кара-киргиз" (хар хиргис) гэж нэрийдэж байлаа. 1910 онд нүүрсний уурхай нээгдэж уурхайчин оросууд иржээ. 1916 онд оросын эсрэг 2000 хүний амь үрсэн бослого гарч нухчин дарагдаж Шиньжян, одоогийн Кызылсу ӨЗТ рүү нэлээн дайжсан.
Хасаг үндэстэн Хасагын түүхч М.Жампеисов их, дунд ордын хасагуудын дунд монгол гаралтай хүмүүс нилээдгүй байдаг бол бага ордод түрэг гарлын хүмүүс зонхилдог гэж бичжээ. Бага ордод адай зэрэг монгол овог бий. Их орд хүн амаар хамгийн цөөн ч тэд Долоон усны буюу баруун Моголистанаас гаралтай учир хасагийн төрийг тэргүүлэх үүрэг гүйцэтгэдэг байсан бололтой. Моголистаны ноёд Монголын Алтан ургийн ноёд байсан тул хасагуудыг удирдах байр суурьтай болоход нөлөөлсөн байж болох юм.
XIV-XVII зууны Монгол орон Галдан өвөр монголчуудад хандан "Та бүхэн эртний өвгөдийн нэрийг гутаан бусдын боол болж үүрд дарлагдахыг хүлээлгүй миний их цэргийг угтан ирж, нийт хүч нэгэн сэтгэлээр улс гэрийг батлан сахиваас зохино. Бидний Монголчууд эрт урьдаас ( Манж-Хятадыг ) ээлжлэн эзэлж хүчирхэг идэрхэг байсаныг та бүхэн цөм мэдмой" гэсэн захиа илгээж тусгаар тогтнолоо хамгаалахыг уриалж байсан ба зарим Өвөр Монгол ноёд түүнийг дэмжин хүнс, бусад бараа илгээж байв. Мөн Моголистаны зарим ноёд түүнийг дэмжиж байв. Төвдүүд мөн түүнийг дэмжин зөвлөгөө өгч байсан ч Галдан дан ганц Төвдийн ятгалга, саналыг дагах бус өөрийн гэсэн зорилгоор үйл ажиллагаа явуулж байжээ. Төвдүүд нэгэнт тулан ирсэн манжийн түрэмгийллийг зогсоохын тулд Монголыг халхавч болгон ашиглахыг зорьж байсан гэж одоо үзэх болжээ.
Ильяс хожа Ильяс Хожа нь Төглөгтөмөрийн хүү бөгөөд эцгээ өнгөрсний дараа Трансоксаныг 1363 онд, Моголистаныг 1363-1368 онд захирч байсан. 1363 онд Төглөгтөмөр таалал төгссөний дараа эмир Казаганы хүү, эмир Хуссейн, Барлас овгийн эмир Төмөр нарын цэрэгт ялагдаж Трансоксаны бүс нутгийг өөрийн захиргаанаасаа алдсан. 1365 онд дахин авах гэж очсон хэдий ч мөн л ялагдал хүлээж, эцэстээ зугтсан. 1368 онд Алмалик дахь өргөөндөө нас барсан. Түүний дараа Сүлдүсийн эмир Камар аддин нь өөрийгөө Моголистаны хаан болгож, хааны угсааны хүмүүсийг улс төрөөс зайлуулж, 20 гаруй жил хаан суусан.
Моголистан Балхаш нуураас зүүн тийш Тэнгэр уулын дагуух нутаг Моголистаны шууд удирдлаганд байв. Харин монгол удирдагчдын шууд удирдлаганд байдаггүй байв. Моголистаний ноёлох анги болох нүүдэлчин монголчууд тал хээр нутагт голлон төвлөрч байсан ба могол ноёд монгол ноёдын адил өргөөгөө байнга шилжүүлэн нүүлгэдэг байжээ. Өмнөд Шиньжаан цөлөрхөг газар байсан тул могол ноёдийн өргөө тэнд байрладаггүй байв. Харин Ойрад хойд Шиньжаанийг эзэлж Моголистаныг тасралтгүй довтлох болсон тул нийслэлээ урагш шилжүүлж өмнөд Шиньжаанийг шууд удирдах болжээ. Мөн тэд Узбекистаны Ташкент, Ферганы хөндий, Бадахшан мужийн зарим хэсгийг нэг хэсэг захирч байжээ.
Их Монгол улс Цагадайн улс XIII зууны сүүл үеэс Самарканд хотоор төвлөрсөн суурин соёл иргэншилтэй Мавереннахр, Долоон мөрөн, Турфаны хөндийгөөр төвлөрсөн нүүдлийн соёл иргэншилтэй Моголистан хэмээх хоёр хэсэгт хуваагдаж, XIV зууны туршид хоорондоо тэмцэлдсээр байв. 1340-өөд оноос Мавереннахрт доголон хэмээх хочтой Монголын Барулас овгийн угсааны эмир Төмөрийн улс бий болсон боловч XV зууны эхэн үед доголон Төмөрийн нас барсны дараа олон жижиг эзэмшил болон хуваагдсан ба улмаар Алтан ордноос нүүж ирсэн Үзбекүүдийн довтолгоонд өртөж, мөхжээ. Доголон Төмөрийн угсааны Бабур ноён Үзбекүүдэд шахагдан Энэтхэгт очиж, Их Могол улсыг байгуулсан юм. Хожим 1859 онд Их Моголын улс Британичуудад цохигдон мөхжээ. Моголистан XVI зууны үеэс суурин соёл иргэншилд орж, Исламын шашныг шүтэх болжээ. Моголистаны Мухаммед хаан захирагдагсаддаа чалма малгай өмсөхийг хүчээр тулган хүлээлгэсэн ба Таш-Рабат хотыг байгуулж, суурин байдлаар амьдрах болов. Моголистаны баруун талаас Үзбекүүдээс тасарсан Казахууд, зүүн талаас Ойрадууд довтолж шахамдуулах болсон тул Моголистаны Султан Саид хаан XVI зууны үед нийслэлээ Яркенд хотод шилжүүлж, улсаа Яркендын хаант улс хэмээн нэрийджээ. XVII зуунд Яркендын хаант улс Зүүнгарын хаант улсын захиргаанд орсон юм. Алтан орд XIV зууны эхэн үеэс хямралд орж, олон хан солигджээ. Улмаар XV зууны үед Алтан орд Түрэг хэлт нүүдэлчдийн ордууд болон задарчээ. Алтан ордны улсаас Казань, Крым, Астрахань, Ногайн орд, Сибирийн хант улсууд тасран гарчээ. Алтан ордны үлдэгдэл болох Их орд 1502 онд Крымийн ханлигт эзлэгдэн мөхсөн байна. Алтан ордны улсаас тасран гарсан улсууд XV-XVIII зууны үед бүгдээрээ Орост эзлэгдсэн бөгөөд хамгийн сүүлчийн бие даасан улс болох Крымийн хаант улс 1784 онд Орост эзлэгджээ. Юань улсын хаад Монголд эргэн ирсний дараа Монголын хаан Аюушридар Юань улсын Цагаан хэрэмнээс хойших нутгийг эрх мэдэлдээ барьсаар байлаа. Гэвч 1389 онд Төгстөмөр хаан Мингийн цэрэгт ялагдан зугатаж яваад Аригбөхийн угсааны Есүдэр ноёнд алагдсанаар Юань улсын нэгдмэл хүч үгүй боллоо. Монголчууд олон жижиг ноёдын эзэмшлүүдэд хуваагджээ. Эдгээрээс Хубилайн удмынхны толгойлсон монголчууд, Цорос аймгийн ноёдын толгойлсон ойрадууд давамгайлан гарч ирж, хоорондоо тэмцэлдэх болжээ. Энэ хоёр хүчин зарим үед нэгдэж байсан боловч удалгүй задардаг байлаа. XVII зууны үед Хубилайн удмынхны толгойлсон Монголчууд Манж Чин улсад дагаар орсоноор Юань улсын улбаа ариллаа. XVIII зуунд Ойрадуудын байгуулсан Зүүнгарын хаант улс Манж Чин улсад эзлэгдсэнээр Евразийн их тал нутагт монголчууд ноёрхох явдал үгүй болжээ.