Top 10 similar words or synonyms for итгүүлэн

үнэмшүүлэх    0.970959

backward    0.920297

ингибитор    0.917630

сэрэл    0.912903

organizations    0.911280

бүрхэлт    0.906714

formation    0.902893

нийцүүлсэн    0.901943

approaches    0.899705

эмэнд    0.898878

Top 30 analogous words or synonyms for итгүүлэн

Article Example
Сэргэн мандалт (ренессанс) Эртний соёл урлагийг судлах болсны ачаар эртний олон судар ном дахин бичигдэж, бараг бүх хүмүүнлэг ёсыг судлагчид сонгодог латин болон эртний грек хэлийг судалдаг болсон. Ерөнхийдөө, энэ үеийн бурханд итгүүлэн мэхлэн төөрөгдүүлэх зан үйл шинжлэх ухааны ололт болон хөгжилд муу нөлөө үзүүлж байлаа. Шинжлэх ухааны ололт амжилт, XVII зууны Шинжлэх ухааны хувьсгал нь Сэргэн мандалтын Реформац (шашны шинэчлэлт)-тай холбоотой.
Радио сэтгүүл зүйн мэдээллийн бичлэгийн төрлүүд Радио сэтгүүл зүйн мэдээллийн бичлэгийн төрлүүд (Информационные жанры радиожурналистики. Information jеnrеs of Radiojournalism). Радио сэтгүүл зүйн хөгжлийн явцад зөвхөн радио нэвтрүүлгийн онцлогт тохирсон бичлэгийн төрөл зүйл, арга хэлбэр төлөвшин тогтжээ. Радио нэвтрүүлгийн агуулгыг харгалзан радио сэтгүүл зүй, уран сайхны нэвтрүүлэг гэж хоёр том хэсэгт хуваадаг. Радионэвтрүүлгийн энэ хоёр хэсгийн агуулга нь радиогийн уран бүтээлийн өвөрмөц хэлбэр болох бичлэгийн төрөл зүйлүүдээр дамжин сонсогчдод хүрдэг. Бичлэгийн төрлүүд радиогийн практик үйл ажиллагааны явцад үүсч, бүрэлдэн тогтсон байдаг. Бичлэгийн төрлүүдэд оршиж буй нийтлэг зүй тогтлууд сэтгүүлчдийн хэд хэдэн үеийн амьд практикийн явцад бүрэлдэн бий болжээ. Бичлэгийн төрлийн зорилго нь радионэвтрүүлгийн систем дэх түүний эзлэх байрыг тодорхойлж, онцлог шинжийг илэрхийлэхийн хамт гол шинж чанаруудыг бүрдүүлэн төлөвшихөд оршино. Радио сэтгүүл зүйд өгч буй үнэлэлт, дүгнэлтийн хэмжээ, хэл найруулгын яруу хэрэглэрүүд бичлэгийн төрлийг үүсгэх элементүүдийн тоонд багтдаг. Аливаа бичлэгийн төрөл зөвхөн нэг шинжээрээ бус, тухайн бичлэгийн төрлийн дотор харилцаа холбоо, харилцан нөлөөлөлд оршиж буй хэд хэдэн шинж тэмдгээр тодорхойлогдоно. Бичлэгийн төрлүүд янз бүрийн дотоод хэлбэрүүдтэй бөгөөд тэдний гол онцлог нь бичлэгийн төрөл зүйлийн үндсэн шинж тэмдгүүдийг хадгалдаг боловч элементүүдийн хоорондох харьцаа тодорхой хэмжээгээр өөрчлөгдсөн байдаг. Радионэвтрүүлгийн төрөл зүйлийн талаарх мэдлэг бол сэтгүүлч өмнө тавьсан зорилтыг бүрэн шийдвэрлэх, нийтлэлийн үр нөлөөг дээшлүүлэх, агуулга хэлбэрийн нэгдлийг хангахад чухал үүрэгтэй юм. Радио сэтгүүл зүйн мэдээллийн бичлэгийн төрөлд радиомэдээ, радиосурвалжлага, радиосурвалжилсан тэмдэглэл, радиоярилцлага багтдаг. Радиомэдээ гэдэг бол сонсогчдын олонхийн болон тодорхой хэсэг, бүлгийн сонирхлыг татахуйц нийгмийн чухал ач холбогдол бүхий баримт, үйл явдал, үзэгдлийн талаар шинэлэг мэдээлэл агуулсан мэдээллийн бичлэгийн шуурхай зүйл мөн. Радиомэдээний гол тусгах объект нь ямагт бодит байдлын шинэлэг баримт, үйл явдал байдаг. Гол онцлог нь шуурхай, сонсогчдын бүх давхаргад хандсан, дээд зэргээр үнэн бодитой, мэдээний үндсэн асуултанд бүрэн хариулт өгсөн, лид нь маш тодорхой, товч, энгийн ойлгомжтой, гол зүйлийг оновчтой аргаар дахин давтсан (энэ нь тогтмол хэвлэлийн мэдээнээс ялгагдах гол онцлог болно), идэвхтэй үгээр богино өгүүлбэрээр бичигдсэн, логик холбоо сайтай, үйл явдлын баримтат шинжийг хадгалсан байх явдал юм. Болж байгаа (эсвэл болж өнгөрсөн) үйл явдлын шинж чанар, онцлог, утга учрыг дэлгэрэнгүй тайлбарлаж, түүнд үнэлэлт өгч, дүгнэлт хийсэн мэдээллийн бичлэгийн төрлийн бие даасан зүйлийг радиосурвалжилсан тэмдэглэл гэнэ. Сурвалжилсан тэмдэглэл хамрах хүрээ, хэмжээ, үнэлэлт дүгнэлтийн төвшний хувьд харьцангуй өргөн, дэлгэрэнгүй байдаг шинжээрээ радиомэдээнээс эрс ялгаатай юм. Мөн сурвалжилсан тэмдэглэлийг гол төлөв зохиогч өөрөө уншдаг нь түүний нөлөөлөх чанар, итгүүлэн үнэмшүүлэх чадварыг дээшлүүлдэг. Сурвалжилсан тэмдэглэл хэлбэрийн хувьд тайлбарласан мэдээтэй нэлээд төстэй юм. Тайлбарласан мэдээ бол үйл явдлын гол зүйлийг мэдээлэхийн хамт түүнд үнэлэлт өгсөн мэдээллийн багавтар материал бөгөөд баримтын талаарх мэдээллээс гадна зохиогчийн санаа бодлыг агуулсан байдаг. Сурвалжилсан тэмдэглэлийн энэ төрөл нь радиогийн мэдээллийн албаны хувьд чухал үүрэгтэй. Учир нь баримтын талаарх мэдээлэл дуусмагц түүний ач холбогдлыг тайлбарлаж, сонсогчид баримтын мөн чанарыг ойлгох, бусад үйл явдал, баримтын дотор эзлэх байр, ач холбогдлыг тодорхойлоход тусалдаг. Радио сэтгүүл зүйн гол бичлэгийн төрөл бол сурвалжлага юм. Болж байгаа үйл явдлыг тухайн цаг мөчид амьд яриа, дуу чимээ, хөгжмийн тусламжтайгаар хөгжил, хөдөлгөөн дундаа дүрслэн харуулах зорилго бүхий мэдээллийн бичлэгийн төрлийг радио сурвалжлага гэж нэрлэдэг. Амьд яриа, дуу чимээ бол сурвалжлагын итгүүлэн үнэмшүүлэх, сонсогчдын сэтгэл зүйд нөлөөлөх хамгийн гол элемент байдаг. Радио сэтгүүл зүйд шууд сурвалжлага онцгой байр эзэлдэг. Түүний нөлөөлөх, итгүүлэн үнэмшүүлэх, танин мэдүүлэх чадвар нь ямагт өндөр байдаг. Радиосурвалжлагын гол онцлог нь тухайн цаг мөчийн мэдрэмж, зохиогчийн үйл явдлын гэрч, ажиглагч, оролцогч нь байх, “би” баатрын идэвхтэй үүрэг, үйл явдлыг хөгжил хөдөлгөөн дунд үзүүлэх явдал юм. Радиосурвалжлага сэдвийн зорилго, шалтгаан, үйл явдлын ач холбогдлыг тайлбарласан болон үйл явдал болж байгаа газрын “дүр зургийг” үзүүлсэн оршил хэсэг, зохиогчийн тайлбар, оролцогчдын яриа, сэтгэгдлийг тусгасан үндсэн хэсэг, зохиогч болж өнгөрсөн үйл явдалд үнэлэлт дүгнэлт өгч, өгүүлсэн зүйлийг нэгтгэн дүгнэсэн төгсгөл хэсгээс бүрддэг. Сурвалжлага үйл явдлын, үйл явдлын бус байж болно. Үйл явдлын сурвалжлагын зохиомж болж байгаа үйл явдлаас шалтгаалах бол үйл явдлын бус сурвалжлагын зохиомж нь сэтгүүлчийн ур чадвараас шалтгаалдаг. Радиосурвалжлага бол болж байгаа үйл явдлыг шууд тусгал төдий зүйл бус, тодорхой хэмжээгээр нийтлэлийн шинжтэй учраас үйл явдлыг дүрслэн харуулахын хамт зохиогчийн үнэлэлт, дүгнэлтийг зайлшгүй агуулдаг онцлогтой. Радиосэтгүүл зүйн хамгийн түгээмэл, чухал төрөл зүйлийн нэг бол радиоярилцлага юм. Сонсогчдод ямар нэгэн баримт, үйл явдал, үзэгдлийн талаар мэдээлэл өгөх зорилгоор сэтгүүлч ярилцагч хоёрын хоорондох яриаг радиоярилцлага гэж нэрлэнэ. Энд сэтгүүлч мэдээлэл олж авагч, ярилцагч нь мэдээллийн эх сурвалж, мэдээлэл зөөгчийн үүргийг гүйцэтгэдэг. Ярилцагчийн дуу хоолой, ярианы өнгө төрх, тухайн цаг мөчийн мэдрэмж зэргийг тэр чигээр нь тусгадгаараа сонины ярилцлагаас эрс ялгаатай бөгөөд энэ нь түүний итгүүлэн үнэмшүүлэх, хүртээмжтэй, багтаамжтай байх чанарт нөлөөлдөг. Тогтмол хэвлэлд байдаг янз бүрийн нэмэлт тайлбар, уянгын халил радиоярилцлагад маш хязгаарлагдмал байдаг. Мөн ярилцлага сурвалжлага, сурвалжилсан тэмдэглэл, найруулал зэрэг бусад бичлэгийн зохиомжийн чухал элементийн үүргийг гүйцэтгэдэг тохиолдол бий. Энэ тохиолдолд бие даасан бичлэгийн төрлийн үүргийг гүйцэтгэдэггүй, зөвхөн нэмэлт мэдээлэл өгөх, итгүүлэн үнэмшүүлэх чадварыг дээшлүүлэхэд нөлөөлдөг. Үүнийг ярилцлага – ишлэл гэж нэрлэдэг. Бие даасан ярилцлага өөрийн гэсэн зохиомж, утга санаа бүхий агуулга хэлбэрийн нэгдэл байдаг. Радиоярилцлага эхлэл, үндсэн хэсэг, төгсгөл гэсэн үндсэн гурван хэсгээс бүрддэг. Эхлэл буюу хөтөч нь ярилцлага хийх болсон шалтгаан, зорилго, хариулт авах асуултуудын ерөнхий хүрээг тодорхойлж, ярилцагчийн талаар товч мэдээлэл өгдөг бол үндсэн хэсэг нь ярилцлагын гол мэдээллийг багтаасан агуулгыг бүрдүүлдэг. Төгсгөл хэсэг нь гол төлөв ярилцлагын явцад хийгдсэн дүгнэлтүүдийг дахин давтдаг, эсвэл ярилцагч бие дааж товч дүгнэлт хийдэг.
Яамэний тулалдаан Эхлээд Хойд зүгрүү илгээгдсэн Юаны хүч Сүнгийхэнтэй тулалдаж эхэлсэн боловч няцаагджээ. Үүний дараа Юаныхан баярын хөгжим хуур тавин Сүн улсыханд өөрсдийгөө найрлаж байна гэж итгүүлэн Сонор сэрэмжийг нь сулруулан үд дунд Занг Хонфан маш том даавууны доор цэргүүд нуун урд талаас нь долвтолжээ.Тэгээд Жан Хунфаны онгоцууд нь Сүн улсьн онгоцуудтай ойртсоны дараа Юаныхан Дайныхаа бүрээг үлээн нуугдаж буй цэргүүдээ ил гаргажээ. Сүн улсын хүч том дайралтанд бэлдээгүй байсан учраас тэр дороо 7н онгоцоо,маш олон тооны цэргийн хамт алдсан байна. Цуларсан Сүн улсын цэргүүд ойрын зайнд Юаны хүчтэй жишэшгүй байлаа.Тэгээд Тэр үймээн самуун дунд Сүн улсыхан цэргүүдээ удирдах ч хэцүү байжээ.Тэгээд гинжээр холбогдсон онгоцууд нь голдоо байгаа онгоцуудаа дэмжиж ч чадахгүй,ухарж ч чадахгүй байдалтай байжээ.Сүн улсын цэргүүд хиар цохиулсны дараа Сүн улсын түшмэдүүдийг хяджээ.Тулалдаанд ялагдсан гэдгээ мэдсэн Жан Шиже шилдэг цэргүүдээ цуглуулан хэдэн арван усан онгоцтой хаан эзнээ авархаар бүслэлтийг сэтлэхийг оролдсон боловч Юаны хүч маш хурдан эгнээний голд байсан Хуайзун xааны онгоцруу очиж замдаа тааралдсан бүгдийг хядаж байжээ. Ерөнхий Сайд Лу Шюфу аргаа баран залуу эзэн хаанаа аван ус руу үсэрсэн боловч живж үхсэн байна.
Өгүүлэл Өгүүлэл (Статья. Article). Орон зай, цаг хугацааны өргөн хүрээнд сонгож авсан баримтад гүнзгий дүн шинжилгээ хийж, түүний учир шалтгааныг гаргах замаар үнэлэлт өгч, дүгнэлт хийдэг шинжлэлт бичлэгийн төрлийг өгүүлэл гэж нэрлэдэг. Өгүүлэл бол нийтлэлийн төрөл зүйлийн дотроос сэдвийн хамрах хүрээ хамгийн өргөн, мэдээллийн багтаамж сайтай, танин мэдэхүйн ач холбогдол өндөр төрөл зүйл бөгөөд гол зорилго нь нийгмийн амьдралын баримт, үйл явдлыг шинжлэн судлах, нэгтгэн дүгнэхэд оршино. Өгүүллийн амин сүнс нь баримт, баримтын нийлбэр цогц байдаг. Өөрөөр хэлбэл, баримт тусгаж буй асуудлын үндэс суурийг бүрдүүлж, зохиогчийн гаргах утга санааны “хэлхээс” болдог. Зохиогч тодорхой нэг баримтын талаар зөвхөн дүгнэх төдийгүй уншигчдыг ямар нэг үзэл бодол, утга санааны зөв бурууд итгүүлэн үнэмшүүлэх үндэслэл болох онцлогтой юм. Тиймээс баримт нь зохиогчийн санаа бодлыг хөгжүүлэхэд эхлэх цэг нь болж, түүнийг “бэхжүүлж” өгдөг. “Өгүүлэл хэмжээний хувьд том, агуулгын хувьд гүнзгий байдгаараа нийтлэлийн хамгийн том зүйлийн нэгэнд ордог. Сонины бичлэгийн ихэнх зүйл үйл явдалд дүн шинжилгээ хийхдээ мэдээлэх аргыг голчилдог бол өгүүлэл үйл явдлыг баримт болгон авч түүн дээрээ тулгуурлан нөхцөл байдлыг нарийвчлан авч үзээд ноцтой үнэлэлт дүгнэлт хийж, уг баримтын нийгмийн ач холбогдлыг тодотгон гаргаж ирдэг” (56.77). Өгүүлэл мэдээллийн бичлэгийн төрөл шиг үйл явдлыг тайлагнах, нийтлэл-уран сайхны бичлэгийн төрөл шиг сэдвийг уран сайхны аргаар боловсруулах биш нийгмийн судалгаа руу гүнзгий хандаж, хүмүүсийг тодорхой үйл ажиллагаанд уриалан дуудсан, тухайн асуудлын талаар эргэцүүлэн бодоход нөлөөлөх шинжтэй байдаг. Өгүүллийн зохиомж нь логик холбоо сайтай, утга санаа, баримтуудын хоорондох холбоо бат бөх, зөвхөн нийтлэлийн өнгө аясаар бичигддэгээрээ бусад төрөл зүйлүүдээс ихээхэн ялгаатай юм. Өгүүллийн бүтэц зохиомжийн нэг гол онцлог шинж нь нийгмийн амьдралын чухал асуудлыг өргөн хүрээнд тусгах, гүнзгий судлах нийтлэлийн чухал хэлбэр болохын хамт уншигчдад асуудлын гол санаа, утга учрыг тодорхой баримт, дүгнэлт, үндэслэлд тулгуурлан хүргэхэд оршино. Өгүүлэлд зохиогч үнэн бодитой баримтыг задлан шинжилж, нэгтгэн дүгнэж, логик дарааллын дагуу өгүүлэх замаар тодорхой нэг утга санааг гүнзгийрүүлэн хөгжүүлж, тайлбарлан таниулах зорилго тавьдаг. Өгүүллийг зохиогчийн өмнөө тавьсан зорилго, бичлэгийн аргын хувьд редакцийн, сурталчилгааны, шинжлэх ухааны, асуудал дэвшүүлсэн, тайлбар, өгүүлэл-эргэцүүлэл гэж ангилж болно. Өгүүллийн чанар, ач холбогдол, үнэ цэнэ нь сэдвээ зөв сонгох, оновчтой бүтэц зохиомж хийх, зөв найруулан бичих, баримтуудыг оновчтой задлан шинжилж, үндэслэл сайтай үнэлэлт өгч, дүгнэлт хийх үйл ажиллагаанаас шууд шалтгаалдаг. Энэ бол өгүүлэл бичигчийн ур чадвартай холбоотой юм. Ур чадвар гэдэг бол аль нэг үйл явдал, үзэгдлийн мөн чанар, аль нэг утга санааны зөв буюу бурууг уншигчдад товч, тодорхой үзүүлэх, түүнд уншигчдыг үнэмшүүлэн идэвхжүүлэх чадвар мөн. Энэ бол өгүүлэл сэтгүүлчээс ямагт өндөр ур чадвар шаарддаг гэсэн үг юм.
Мэдээллийн бичмэл эх сурвалжууд Мэдээллийн бичмэл эх сурвалжууд (Источники–документы. Docyments-sources). Мэдээллийн хамгийн баталгаатай эх сурвалж бол бичмэл эх сурвалж байдаг бөгөөд үүнд бүх төрлийн баримт бичиг, тогтмол хэвлэлийн хайчилбар, радио, телевизийн нэвтрүүлгийн хуулбар зэрэг бичмэл зүйл багтдаг. Тэдний дотор дараах бичмэл эх сурвалжийг сэтгүүлчид хамгийн түгээмэл ашигладаг байна. Энэ нь: Засаглалын байгууллагуудын эх сурвалжууд буюу хэвлэгдэн гарсан бүх төрлийн статистик тоо баримт, тайлан, албан ёсны мэдээллүүд, УИХ, Засгийн газар, янз бүрийн агентлагууд, нэгж байгууллагуудын дотоод баримт бичгүүд, Засгийн газрын холбогдох хүмүүсийн илтгэл, хэлсэн үг, хэвлэл мэдээллийн албанаас тараасан албан ёсны бичмэл мэдээллүүд юм. Сэтгүүлч энэ материалуудаас тодорхой тоо баримт олж авдаг бол илтгэл, албан ёсны мэдээллүүдээс сонирхож буй асуудлын өнөөгийн байдал, хэтийн төлөв, шалтгаан, үр дүн зэргийг мэдэж авах боломжтой. Мөн Төрийн хянан шалгах, аудитын байгууллагын шалгалтын дүнгийн талаарх тайлан, гишүүдийн хийсэн мэдээлэл, өгсөн ярилцлага зэрэг нь эх сурвалжийн энэ ангилалд багтдаг. Төр, засгийн байгууллагуудын ихэнх мэдээлэл олон нийтэд зориулагдсан байдаг бөгөөд үүнийг олон нийтийн эх сурвалжууд гэж нэрлэдэг. Энэ бол сэтгүүлчдийн хамгийн өргөн ажиглаж, чухал мэдээлэл, баримт олж авдаг эх сурвалж болдог. Үүнээс гадна олон нийтийн байгууллагын баримт бичгүүд, тараасан материалууд, тайлан, танилцуулга, зар сурталчилгаанд зориулсан баримтууд байдаг. Энэ бүхнээс сэтгүүлч бичиж байгаа сэдэвтэй холбоотой чухал баримтыг олж авдаг. Төв, орон нутгийн бүх төрлийн сонинд хэвлэгдсэн нийтлэлийг ашиглаж, янз бүрийн баримт, асуудалд дүн шинжилгээ хийх замаар мэдээллийн цоо шинэ эх сурвалжийг олж авч болно. Тухайлбал, сонинд нийтлэгдсэн гэмт хэргийн тухай мэдээг уншаад гарах болсон шалтгааныг судалж үзээд асуудал дэвшүүлсэн, эсвэл шүүмжлэлт нийтлэл бичих боломжтой. Нөгөө талаар сэтгүүлч сонинд ирсэн болон нийтлэгдсэн янз бүрийн захидал, хүсэлт, санал гомдлыг ашиглан сонирхолтой эх сурвалж олж авдаг тохиолдол бий. Энэ бүхнээс үзэхэд янз бүрийн сонин хэвлэл мэдээллийн чухал эх сурвалж болдог байна. Сэтгүүл мэдээллийн багтаамж сайтай, танин мэдүүлэх ач холбогдол өндөр тогтмол хэвлэл учраас сэтгүүлчдийн анхаарлыг татахуйц сонин, өвөрмөц мэдээ, материал их гардаг. Үүнийг ашиглахын зэрэгцээ лавшруулан судлах эх сурвалж болгон авдаг. Сэтгүүлд задлан шинжилсэн, асуудал дэвшүүлсэн, шүүмжлэлт болон судалгаа, эрдэм шинжилгээний материалууд түлхүү нийтлэгддэг нь сэтгүүлчийн олж авсан эх сурвалжийг баяжуулах, нэмэлт мэдээлэл өгөх сайн талтай юм. Номын сангуудад сэтгүүлчийн бичиж байгаа сэдэвтэй холбоотой янз бүрийн чиглэлийн судалгааны бүтээлүүд, гарын авлага, зөвлөмж зэрэг материал элбэг байдаг. Ийм бүтээлүүдийг ашиглах нь нийтлэлд тусгаж буй сэдвийн онолын үндэслэлийг оновчтой гаргаж, баталгаа нотолгоо сайтай, итгүүлэн үнэмшүүлэх чадвар өндөр болгоход чухал нөлөө үзүүлдэг. Тиймээс туршлагатай сэтгүүлчид үүнийг оновчтой ашиглаж чаддаг. Түүнд байнга ханддаг байна.