Top 10 similar words or synonyms for зая

бандид    0.939812

намхайжамц    0.881314

дилов    0.852117

жалханз    0.840678

пагва    0.840183

ванчин    0.837594

гэсэр    0.827222

дилав    0.827105

дамбийжанцан    0.823378

гүүш    0.822730

Top 30 analogous words or synonyms for зая

Article Example
Зая бандид Намхайжамц Монгол угсаатан, тэр дундаа ойрдын ард түмний дундаас төрсөн XVII зууны нэрт хүн, буддын шашин болон төрийн зүтгэлтэн, равжамба, зая бандид, дуун хөрвүүлэгч, тод үсгийг зохиогч, соён гэгээрүүлэгч Зая бандид Намхайжамц (өөрөөр Зая Бандид Огторгуйндалай; халимагаар "Зая Пандит", бүтнээрээ "Зая Пандит Оһтрһун Дала"; оросоор "Зая-Пандита", "Зая-Пандита Намкхай Чжамцо", 1599-1662) 1599 оны шарагчин гахай жилд Зүүнгар улсын нутагт сууж байсан хошууд (аймаг)-ын гөрөөчин отгийн шангас овогт Хүнгүйзаяачийн ууган хүү Баавханы тавдугаар хөвүүн болон төрж Шархаваг хэмээх нэрийг олов. 1616 онд 17 насандаа Төвөдийн Лхасын Барайвун хийдэд шавилан суужээ. Түүний "Намхайжамц" гэх сахилын нэр нь монголоор «Огторгуйн далай» гэж хөрвөнө. 10 жил шашны ном үзээд рабжамба (хэтэрхий мэдэгч) цолыг хамгаалжээ. Түүнээс хойш ахиад 20 жил Төвөдийн олон хийдэд багш лам болж явахдаа Зая бандид гэж хүндлэгдэн алдаршив. 1638 онд Гурван их богд хэмээн алдаршсан буюу V дүрийн Далай лам Агваанлувсанжамц, IV дүрийн Банчин эрдэнэ, Галдан ширээт хийдийн хамба Галдан тив нарын зарлиг дор Халх долоон хошуу, дөрвөн ойрдын нутагт төр шашны их багшаар томилогдон эх нутагтаа морилон иржээ.
Зая бандид Намхайжамц 1640 оны халх-ойрдын олон ноёдын Тарвагатайн чуулганд оролцож Их цаазын бичигт санаа бодлоо нийлүүлэв. Тэрээр Зүүнгараас гарч яваад 1641—1642 онд Халх, 1645, 1657 онд хоёр удаа Ижилийн ойрд гэх мэт манжийн эрхэнд ороогүй монгол нутаг болгоноор ном сургааль айлдаж байжээ. Зая бандид Намхайжамц 1648 оны хулгана жил Зүүнгарын нутаг Чүй голын эрэгт Авлай тайжийнд өвөлжихдөө хамаг монгол хэлтэнд дөхөмчилж худам монгол үсгийг тодруулж, тодорхой болгосон үсэг зохиосон нь тод үсэг юм. 1662 онд Төвөдөд очих замдаа Хөхнуурт нас нөгчжээ.
Олноо өргөгдсөн Монгол улсын Засаг захиргааны нэгжүүд Зая Бандида хутагтын шавь
Олноо өргөгдсөн Монгол улс Зая Бандида хутагтын шавь
Монгол дахь уран барилгын дурсгалууд ХYII зууны эцсээр Заяын хүрээнд Гүдэн сүм, Лавиран, Сэмчинг байгуулж, 1696 онд байгуулсан Гүдэн сүмийг нь хоёрдугаар Зая бандид Лувсанпэрэнлэй өөрийн лавиран болгосон байна.