Top 10 similar words or synonyms for даридай

тодмөнх    0.921630

хада    0.920379

тулабуга    0.917002

баатурын    0.913046

тайчу    0.910539

төмөрхүтлүг    0.907903

антун    0.907559

сочигил    0.899425

ира    0.899303

сача    0.897771

Top 30 analogous words or synonyms for даридай

Article Example
Даридай отчигин Даридай отчигин нь Чингис хааны авга ах юм.
Есүхэй баатар Есүхэй баатар Өэлүн, Сочигил нэртэй хоёр хатантай байсан бөгөөд Өэлүнээс хүү Тэмүжин, Хасар, Хачиун, Тэмүгэ, охин Тэмүлүн таван хүүхэдтэй, Сочигилээс Бэгтэр, Бэлгүтэй хоёр хүүтэй байжээ. Өэлүн үжнийг мэргидийн Их Чилэдү эхнэр болгон авч явах замд Есүхэй баатар өөрийн ах Нэгүүн тайж, дүү Даридай отчигины хамтаар булаан авж хатнаа болгож байжээ. Хожим үүгээр шалтаглан мэргидүүд Тэмүжиний эхнэр Бөртэ үжинийг булаан авч байсан байна.
Бартан баатар Хиад Боржигины Бартан баатар нь Их Монгол Улсыг үүсгэн байгуулагч Чингис хааны өвөг эцэг ба Хамаг Монголын Хабул хааны хоёр дахь хүү байжээ. Бартан баатар нь Мэнгитү хиан, Нэгүүн тайж, Есүхэй баатар, Даридай отчигин гэсэн дөрвөн хүүтэй. Гурав дахь хүү Есүхэй баатар нь Чингис хааны эцэг болно.
Чингис хаан Чингис хааны Монголын тулгар төрийг үүсгэн байгуулах явцад нөлөөтэй байсан хэд хэдэн феодал язгууртнууд Хабул хааны удам буюу Хиад Боржигины ноёдууд байжээ. Даридай отчигин нь Бартан баатарын бага хүү (Чингис хааны авга ах), Алтан нь Хабул хааны дөрөв дахь хөвүүн Хутула хааны хүү (Чингис хааны хаяал), Хучар нь Бартан баатарын хоёр дахь хүү Нэгүүн тайжийн хүү (Чингис хааны үеэл), Жүрхиний Сача-Бэхи нь Хабул хааны ууган хүү Охинбархагийн ач хүү (Чингис хааны хаяал), Бүри бөх нь Хабул хааны дөрөв дахь хүү Хутугту Монхорын хүү байжээ.
Алтан «Чамайг хан болгоё. Тэмүүжинийг хаан болбоос бид. Олон дайнд оройлон довтолж Өнгө сайт охид хатад Орд гэрийг оруулан авчирч өгье би... Ороо гөрөөс авалбаас Отож хашиж өгье би Энх өдөр эеийг чинь эвдвээс Эрс харцуулаас Эм хөвгүүдээс минь салгаж Эзгүй газар орхин од» гэж хэлэлцэж Тэмүүжинийг Чингис хаан хэмээн нэрийдэн хан болгов. 1201 онд Чингис хаан Ван хантай хамтарч Жамухтай байлдахад Чингисийн манлайн цэрэгт Алтан, Хучар, Даридай гурав явж байжээ. 1202 он буюу нохой жилийн намар Чингис хаан татартай байлдсан билээ. Энэ тулалдаанд Алтан, Хучар, Даридай гурав цааз зөрчин олзонд шунан саатсан байв. Чингис үгэндээ эс хүрэв хэмээн Зэв, Хубилай хоёрыг илгээж олзлон авсан адуу мал эд хөрөнгийг хураалгажээ. Тиймээс тэр гурав Чингисээс салан, Жамухтай нийлж урван тэрслэх сэтгэлийг өвөртөлсөн билээ. Чингис, Жамух ба татарыг бут цохисны дараа Ван хантай холбоогоо бүрмөсөн тасалж, байлдах нь зайлшгүй болжээ. Энэ үед Алтан, Хучар нар Чингисээс салж, Ван ханд нийлэн иржээ. Чингис, Түнхлэг горхинд байхдаа Ван хан, Алтан, Хучар, Сэнгүм нарт тус тус элч явуулжээ. Чингис Алтан, Хучар нарт хэлүүлсэн үгэндээ тэднийг Хамаг Монголын хан болцгоо гэж удаа дараа сануулахад өөрсдөө эс зөвшөөрсөн гэдгийг хэлээд, эцэг өвгөдийн нутаг Онон, Хэрлэн, Туул гурван мөрний сав газар бол жинхэнэ Монгол Аймгуудын үндсэн төрөлх нутаг, үндэс язгуур, нутаг усаа хамгаалахын оронд дайсантай сүлбэлдэн байгааг нь хэрхэвч зохилдохгүй гэж зэмлэсэн байна. 1203 онд Жамух, Чингисийн эсрэг хуйвалдаан зохиож, Алтан Хучар хоёр Өэлүний хүүг даралцахад оролцоно гэж хэлжээ. Алтан, Хучар нар Чингисийн эсрэг хуйвалдаанд оролцож явсан учир тэднийг Чингисийн тушаалаар цаазалсан болно.