Top 10 similar words or synonyms for дайчингийн

шамба    0.873070

жанго    0.845616

лайхур    0.817761

хоричар    0.817683

ниохуру    0.811417

онохуй    0.810198

раднашири    0.808843

теодорос    0.807339

чахар    0.807313

хүргэний    0.807139

Top 30 analogous words or synonyms for дайчингийн

Article Example
Асрагч нэртийн түүх Асрагч нэртийн түүх хэмээх сурвалж бичиг бол Халхын баруун гарын Сайн ноён хошууны засаг ноён Шамба эрх дайчингийн (Жамба) 1677 онд зохиосон түүхийн сурвалж бичиг юм. Энэ түүхэн сурвалж бичиг нь 16-17 дугаар зууны үеийн Монголын түүхэн хэрэг явдал, ар халхын ноёдын угийн бичиг зэргийг багтаажээ.
Шолой убаши хунтайж Хотгойд нь түүний захирагч Гэрсэнз жалайр хунтайжын ахмад хүү Ашихай дархан хунтайжын дэд хүү Түмэндарь дайчингийн удмын хүчирхэг ноён Шолой убаши хунтайж, түүний хүү Омбо – Эрдэнэ /Алтан хан/ нарын үед газар нутаг тэлж, цэрэг,эдийн засгийн хувьд хүчирхэгжиж халхын баруун гарын тэргүүлэгчдийн мэдлээс гарч бие даах бодлого явуулж ирсэн бөгөөд түүний эзэмшил нь баруун тийш Алтайн Урианхай, Красноярск хязгаар, зүүн тийш Сэлэнгэ, Тамирын эхэнд тулж байв. Мөн тэд Орос улстай харилцан элч солилцож худалдаа наймаа хийж байжээ. Иймээс Оросын хаанаас Хотгойдын ноёдод "Алтан хан” цолыг олгож байсан байна.
Хотгойд 4. Мэргэн гүний хошуу: Шолой Увш хунтайжийн 3-р хөвгүүн Лувсандаш Мэргэн дайчингийн ахмад хөвгүүн Увашийн ахмад хүү Цэвэгжавт албат таслан сум үл хүрэх албаттайгаар нэгэн хошууг 1756 онд байгуулан өгсөн нь Засагт хан аймгийн Мэргэн гүний хошуу юм. Манжийн эрхшээлийн үед Халхын дундад зүүн гарын баруун этгээдийн засаг улсад туслагч гүнгийн хошуу хэмээгдэн зүүн зүгт хар бургас, өмнө зүг цагаан бургас, баруун зүг Чандаган тал, умар ба баруун хойд зүг Их тахил, зүүн өмнө зүг Баянзүрх, баруун өмнө зүгт Сэлэнгэ мөрөн хүрэх нутагтай байв. Богд хаант Монгол улсын үед Засагт хан аймгийн Мэргэн гүний хошуу хэмээн нэрлэгдэж 1 сумтай байв. Хантайшир уулын аймгийн Бөгөдгөөн хан уулын хошуу гэгдэж байгаад 1931 оноос Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сум болсон ажээ. Мэргэн гүний хошууг Цэвэгжав, Батжаргал, Чойсүрэн, Жамбал, Гүндорж, Баянжаргал нар үе улиран захирч байв.
Монголын буддизм 3. Далай лам бас л Автайн дүү Түмэнхэнд сайн ноён цол өгч халхын гурван хантай энэ зэрэгцүүлснээс улбаалаад Манжийн хаад халхын дотоод хэрэгт орох далим өгчээ. Дараахи нь Манжын хаан зарлиг гарган Түмэнхэний ач Данзан ламыг халх хангуудтай энэ зэрэгцүүлэн өргөмжлүүлж, Халх долоон хошууг найм болгосон. Сонирхууштай нь цэргийн тоо, галт зэвсгээр давуу Галдангийн довтолгоог Түшээт хааны цэрэг гурван өдөр, гурван шөнө няцааж байлдахад Данзан ламын үр Шамба эрх дайчингийн цэрэг Халхын цэргийн дэгийг эвдэн зугтааснаар Түшээт хааны цэрэг бүслэгдэн ихэнхи нь эцсээ хүртэл байлдсаар арваны нэг хүрэхгүй хувь нь Түшээт хааныхаа хамт бүслэлтийг сэтлэн мултарсан түүхтэй. Гэтэл эдний удам Цэрэн эфү (Манжийн хааны хүргэн), хүү Цэнгүнжав нар нь Монголчуудынхаа эсрэг гарамгай байлдаж Манж хаанд гавьяа байгуулснаар шагналд нь Сайн ноён аймаг үүсгэж Халх Монголыг дөрвөн аймаг болгож дахин задалсан. Бүр хожим эдний удам Наянт ван хэмээгч 1911 оны Монголын эрх чөлөөний тэмцлийг эсэргүүцэн тэмцэж байв.
Хотгойд 3. Далай гүний хошуу: Ашихай дархан хунтайжийн дэд хүү Түмэндара дайчингийн хүү Шолой увш хунтайжийн дэд хүү Дорж дай хунтайж, түүний хүү Гэндэн бэйлийн дөтгөөр хүү Шагжагт байгуулсан гавъяаг нь үнэлж Эрдэнэ дүүрэгч вангийн хошуунаас тасдан өгсөн албат нь 1724 оны үеэс Далай гүний хошуу гэгдэх болжээ. Манжийн үед Халхын өрнө замын баруун гарын баруун этгээдийн хошуу хэмээгдэн нутгийн хил нь зүүн зүг Нарийн Дөлбөр, баруун зүг Хар хоргон голын булаг, өмнө зүг Чацарт, умар зүг Ачин булаг тус тус хүрнэ. Богд хаант монгол улсын үед Засагт хан аймгийн Далай гүний хошуу хэмээн нэрлэгдэж, Өвөр Баруун, Ар баруун, Ар зүүн, Өвөр зүүн гэсэн 4 отогтой байсан байна. 1911 оны байдлаар 84 өрх, 234 хүн амтай байсан бол 1918 оны И.М.Майскийн мэдээгээр 654 өрх 1848 хүн амтай, 29 сүм хийдэд 735 лам нар шавилан сууж байсан мэдээ байна. 1923-1931 оны үед Хантайшир уулын аймгийн Бүрэнтогтох уулын хошуу хэмээн нэрийдэгдэж байсан бөгөөд 1924 онд Бөгдгөөн хан уулын хошуутай нийлэн 1929 онд Наранжаргалант уулын хошуутай нэгдэв. Одоогийн Хөвсгөл аймгийн Төмөрбулаг, Бүрэнтогтох сум болсон ажээ. Далай гүний хошууг Шагжаг, Доржцэдэн, Цэдэвдорж, Шагдаржав, Доржжав, Төгсдэлгэр, Базаррагчаа, Доржпалам нар үе улиран захирч байв.