Top 10 similar words or synonyms for гүүшийн

гали    0.791394

галиг    0.780597

хамниган    0.769848

зая    0.763462

санскрит    0.763197

аялгууны    0.756326

уйгаржин    0.750080

бандид    0.750030

орчуулсан    0.748507

хөрвүүлэг    0.746575

Top 30 analogous words or synonyms for гүүшийн

Article Example
Монгол түүхэн бичиг үсгүүд Ингэж үзвэл Аюуш гүүшийн галиг үсгийг зохиосон цаг үеэс нь эхлэн төвд, санскрит хэлнээс орчуулсан нэн арвин судар номд нарийн чанд мөрдөн хэрэглэж ирсэн билээ. Одоо бидний хэрэглэж байгаа монгол бичгийн цагаан толгойн гадаад үгийг тэмдэглэдэг П, Ф, Ц, З, К, ЛХ зэрэг үсгүүд бол мөн л Аюуш гүүшийн зохиосон галигаас авчээ.
Монгол түүхэн бичиг үсгүүд Банзрагч буюу таван сахияан хэмээх судрын доторхи санскрит хэлний тарнийн үгийг али галгийн үсгээр (Аюуш гүүшийн галигаар) анх тэмдэглэсэн гэж академич Ц.Дамдинсүрэн бичжээ.
Монгол түүхэн бичиг үсгүүд Аюуш гүүшийн галиг үсгийг Али-гали үсэг гэж бас нэрлэх бөгөөд али- эгшиг, гали-гийгүүлэгч гэсэн санскрит үг ажээ. Галиг гэдэг үг маань ч энэхүү гали гэсэн үгтэй гарал нэг буй. Аюуш гүүш санскрит хэлний 16 эгшиг, 34 гийгүүлэгч, төвд хэлний 4 эгшиг, 30 гийгүүлэгч үсгийг монгол бичгээр бичих галигийг зохиохдоо монгол бичгийнхээ авиан зүй, үсэг зүй, санскрит төвд хэлний авианзүйн онцлогийг тун нарийн ажиглан шинжилсэн байдаг. Аюуш гүүшийн галиг үсэг нь гадаад үгийг үгчлэн буулгах (транскрипци), үсэгчлэн буулгах (транслитераци) хоёр зүйлийн галигийг нэгэн хамтад гүйцэтгэж чадах галиг үсгийн тогтолцоо болсон юм. Аливаа үсэг бичиг түүнд хийсэн шинэтгэл хэр зэрэг шинжлэх ухаанч болж вэ? Гэдгийг хожим яаж түгж дэлгэрснээр нь багцаалж болох билээ.
Монгол түүхэн бичиг үсгүүд Ийм учир төвд хэлнээс өдий төдий хөлгөн судар орчуулахдаа түүнд гарах тарнийн зүйлийг али-галийн үсгээр л буулгадаг журамтай байжээ. Аюуш гүүшийн зохиосон галиг үсгийн тогтолцоо нь хожмын хэлний мэргэдийн бүтээлд их нөлөө үзүүлсэн бөгөөд тухайлбал ойрадын Хошууд яст Гөрөөчин отгийн Шангас овогт их бандида Огторгуйн далай буюу Намхайжамцын тод бичгийн галигт их тодорхой харагддаг. 1648 онд тод бичгийг зохиосон ойрдын зая бандид Намхайжамц энэтхэг төвд үсгийг тэмдэглэх тод бичгийн галиг үсэг зохиосон бөгөөд олонхи үсгийн хэлбэр нь Аюуш гүүшийн галиг үсэгтэй яг тохирдог байна. Харин зарим үсгийн хэлбэрийг аль болохоор төвд үсгийн хэлбэрт ойртуулахыг хичээсэн тал ажиглагддаг юм.
Монгол түүхэн бичиг үсгүүд “Аюуш гүүшийн галиг үсэг зохиосноос хойш олон ном судар орчуулсан, зохиосон зүйлд тэр галигийг нь хэрэглэсэн цаг нь яг монгол хэлний шинэ үе гэж шинжилсэн үе таарах тул шинэ үеийн эх нь тэр галиг зохиосон оноос тоолж болох магадлал баримтыг нь бид олжээ” /Ш.Чоймаа. Галиг үсэг. хэмээн бичсэн буй