Top 10 similar words or synonyms for гандангийн

эндэх    0.909250

хиргисээс    0.904762

довон    0.897014

skyline    0.894302

viral    0.893181

зөрчвөөс    0.892041

treefong    0.889449

тохтамышийг    0.889440

slope    0.889148

implications    0.888815

Top 30 analogous words or synonyms for гандангийн

Article Example
Дашийн Мундаа 1) Гандангийн лам Ш.Чулуунбаатар бээр нэгэн түүх ярьсан нь бий. Тэр нь Монголын шоронгийн хамгийн том хулгар Дашийн Мундаагийн тухай юм. Д.Мундаа түүнд ийн ярьжээ. 
Гунгаагийн Намжилваанчиг Тэгээд ч түүнийг " Гандангийн бүрхэг" гэдэг болсон нь чухамхүү гандан хийдийн банди нартай барилдаж өссөн, тэндээс их бөхийнхөө гарааг эхэлж муруй захтай дээлтэйгээг наадмын талбайд ирж зодоглодог байсантай нь " Гандангийн " гэдэг онцлох нэр нь холбоотой ажээ. Харин " Бүрхэг" гэдэг нь түүний хараа муутай бүрхэг гэсэн үг биш бөгөөд харин ч Намжилваанчиг нь том хар нүдтэй хүн байсан гэдэг. Булганаймгийн Сайхан сумын харьяат даншигийн болон ардын засгийн наадмын заан цолтой Дэндэв гэж асар их хүчтэй, өрөөсөн нүд нь гялбаа учир " бүрхэг" гэсэн хочтой нэгэн алдарт бөх байсан бөгөөд хүмүүс их хүчтэй хүнийг түүнтэй зүйрлэн адилтгаж үзэж, ярьдаг байснаас үүдэн Г.Намжилваанчигийг " Гандангийн бүрхэг" гэж нэрлэжээ. Таны үеийн бөхчүүдээс хэн нь илүү хүч тэнхээтэй байв гэж Х.Дэлэг арслангаас асуухад " Би улсад түрүүлэх жилээ 96 кг жинтэй байсан юм. Бидний хэдэн бөхчүүд Туул голын захад амарч, сорилго хийж байхад Г.Намжилваанчиг арслан бидэнтэй цуг байсан юм.
Мамба дацан Уламжлалт Манба дацангийн сургалт үйл ажиллагаа 1990 оноос дахин сэргэж эхэлсэн. Гандангийн лам Нацагдорж Энэтхэгийн Дхарамсала хотод мэргэжил дээрлүүлснийхээ дараа 1990 онд Бусдад туслах ангаах ухааны хийдээ байгуулж ажилуулж эхэлсэн. Түүний байгуулсан манба дацангийн онцлог нь хуучин эмчийн дацанд зөвхөн лам хүн сурдаг байсан уламжлалаас татгалзан хар шар ямар ч хүнийг сургадаг болсоноороо онцлог юм.
Монголын буддизм 1990-ээд оноос цаг өөр боллоо. Моодноос гарч хэдэн хөгшчүүдийн эргэж тойрдог газар болтлоо устах дөхөж байсан. Гандангийн хашаанаас ч толгойгоо цухуйлгаж чадахгүй болтлоо жижгэрч МАХ намын илгээлт, томилолтоор ирсэн намын батлахаа түр хадгаллуулсан коммунист Хамба ламаа алга ташин хүлээн авдаг коммуист намын нэг үүр болчихсон. Аюулаас хамгаалах яамны гэнэн сүсэгтнүүдийг урхидаж авдаг өгөөшийн газар байсан шарын шашин толгойгоо өндийлгэж эхлэв. Учир нь Монгол улс бүрэн хэмжээний системийн хямралд орсон байлаа. Эдийн засгийн талхаа дөнгөж олж эхэлмэгц оюуны тэжээл талхаа нөхөх асуудал хүний хэрэгцээний дагуу гарав. Мөн харийн дарлалд хавчигдан, нухлагдсан ард түмний үндсэрхэг үзэл энэ үед тэсрэлтэйгээр гарч ирсэнтэй холбоотойгоор шарын шашныг үндэсний шашин гэсэн утгаараа өргөн олон түмэн сайшаан хүлээн авлаа. Тэр үед Жанрайсаг бурханыг сэргээх нь үндэсний соёлоо сэргээх нэгэн чухал алхам гэж улс даяраа хөөрчээ.
Хийд Хийд бүр өөрийн гэсэн онцлог хурал номын үйл ажилгаа явуулах хуваарьтайгаас гадна шавь лам нарын үзэж судлах номын хувьд ч ялгаатай байдаг. Тухайн хийдийн гүн ухааны судалгааны үндсэн чиглэлийг нь игчаа гэх бөгөөд. Монголын сүм хийдүүд үндсэндээ Гүнчин игчаа, Сэрийн игчаа, Банчин игчаа гэсэн гурван гүн ухааны сургалтыг явуулдаг. Заяын хийдийг Сэрийн игчаатай гэдэг бөгөөд энэ нь уг хийдийг үүсгэн байгуулсан Зая Бандида Лувсанпэрэнлэй гүн ухааны сургуулиа байгуулахдаа Төвдийн Сэра хийдийн гүн ухааны сургалтыг авсан учраас Сэрийн игчаатай гэдэг. Гандангийн Дашчоймбол дацан Гүнчин игчаатай. Гүнчин игчаа гэдэг нь Төвдийн эрдэмтэн Гүнчин Жамьяншадвийдорж гэдэг хүний боловсруулсан гүн ухааны сургалтыг хэлдэг байна. Нөгөө Банчин игчаа гэдэг нь Монголд тийм ч түгээмэл дэлгэрээгүй бөгөөд 3-р Банчин Богд Содномдагвын боловсруулан гаргаж Төвдийн Бэрээвэнгийн Лосалин хийдэд сургалтандаа хэрэглэдэг систем юм. Монголын ихэнх сүм хийдүүд Гүнчин игчааг баримтласан байдаг.
Ламбугуайн нулимс Нацагдорж Ламбугуай бяцхан байзнаарай гэж хүүхэн өгүүлэхэд лам юу болохыг хүлцэж ядан, долоовор хуруугаа норгож, байшингийн цаасан цонхыг цоолоод, мөнхүү бяцхан нүхээр ажиглавал, хүүхэн хөнжил дээрээ дотуур хувцсаа тайлж байх нь дэнгийн гэрэлд үзэсгэлэнтэй үзэгдэж,сэтгэлийг хөдөлгөхөд ламын хоосон чанарын бодлогоо хэдийнээ нөгөө ертөнцөд шилжиж винайн ёс нэгэнт баруун зууд очоод, тачаангуйн гал дүрэлзэн бадрахад яаран орж хүүхний хамт нойрсов. Түүнээс ертөнцийн хэрэг ламын сэтгэлд тааламжтайг тоочвол барахгүй. Даруй өглөө харьсан боловч үдэш санагдан эргэж ирсээр, нэгэнт хэд хэдэн сар болж баруун дамнуурчны ба гандангийн дэнж хоёрын хооронд нэг нарийхан шинэ зам нээгдэв. Түүнээс Иүй Бай-хуа, авах идэхийг эрхэмлэхийн тул энэ завсар баян гэвшийн буянгаар дэмий л тарвалзсан боловч, бас ханахгүй, Гэвш Лодон ертөнцийн цаламд нэгэнт урхилагдаж, хүүхний арга зальд автагдаад юу гэвч гажуугvй болсон бєгєєд яван явсаар лам гандан дахь хашаа байшин ба гавж болохын тулд бэлтгэсэн юмаа бvгдийг нийлvvлж, Иvй-Бай-хуад гуа сайхан элбэг дэлбэг хашаа байшин тєхєєрч хорооны газар хамтран суух болов. Нэг єдєр гэвш Лодон гэртээ ирээд байшингийн хаалгаа татвал дотроос тvгжжээ. Цонхны булангийн завсраар нууж vзвэл Иvй Бай- хуа нэг залуу хар хvнтэй тэврэлдэн сууна. Иvй Бай- хуагийн хуучны зузаан янаг бий гэсэн нь энэ мєн байна гэж лам нэгэнт таниад уур нь бадарч занчилдъя гэж байшингийн хаалгыг хэмх цохин орж, хэрvvл шуугиан гаргав. Гэтэл хvvхэн єчvvхэн ч эмээх зовох байдалгvй бєгєєд харин ламд дургvй учрыг хэлж хараан загнаж, хєєн гаргасанд лам заалдъя гэвч хуврагийн ёсоо эвдсэн тул аргагvй гунирхан байшингийн босгыг нь тэвэрч:
Ламбугуайн нулимс Нацагдорж Орчлонт ертөнцийг хоосон хэмээх хүрдийг бясалгаж, винайн ёсыг сахисан гэвш Лодон улаан шарыг тунуулсаар, гандангийн наад хүр уруу бууж ирмэгц, уран тачаангуйн хурц илдийг боловсруулахын эрдмийг судалсан авилагч хүүхэн Иүй Бай- хуа хэмээх Цэрэнлхам цагаан харыг гялбалзуулсаар, баруун дамнуурчны шавартай гудамжнаас гарч ирэх нь эсрэг тохиолдов. Иүй Бай - хуагийн хар тамхи тасарсан учир, нэг алтан бөлзгийг бариулж, хэдэн янчаан олж хэрэглэхийг зорьж явсан нь санамсаргүй гэвш Лодон тохиолдохыг үзвэл, тэр үнэхээрийн нэг номхон хувраг бөгөөд сэтгэл зөөлөн, чанар хөнгөн болохыг хэдийнээ ажиглан таниад, хувилгаан адил нэг аргыг олж, ламын дэргэд зогсож, зовлонтой бөгөөд бахардсан царай гарган: «Ламбугай өршөө, манай хөгшин эх өвдөөд үхэхийг хүлээж байнам. Хичээж манайд морилж, ном айлдаж хайрлана уу?» гэсэнд лам: Зүүн хүрээнд хуралд очиж явна. Энэ удаа амжихгүй. Өөр нэг ламыг залсугай» гэсэн боловч, Иүй Бай-хуа сандарсан байдлыг гаргаж, дахин давтан зовлонт үгсийг тоочин, элдэвчлэн гуйхад, аргагүй болж бас ч бахардсан байдлыг үзвэл, барьц ихээхэн өгөх биз санаж, ном уншихаар хүүхнийг дагалдан, түүний гэрийн зүг одов. Зуны цагт баруун дамнуурчны таван гудамжны шавар үлэмж, баасны үнэр ханхлах нь үнэхээр түмэн багц хүжийг нэгэн зэрэг шатаавч үл дарагдмаар. Гэвш Лодон орхимжоороо хамраа бөглөн, хүүхний хойноос намс намс алхална. Удалгүй нэг хувхай цагаан хаалгаар орвол гангийн арьс ширийн шорвог агаар амтагдаж, зүйлсэн үс, ноос салхинд хийсэн дээл хувцсанд наалдана. Хоёр нурсан шавар байшингийн нарийхан завсраар өнгөрч, баруун талд зүүн тийшээ харсан шавар байшинд ороход хүүхэн ламыг нэг сандал дээр суулгаад: «Цай авчиръя» хэмээн гарч одохын завсар лам ажиглавал, байшингийн өмнө этгээдэд нэг том ор байх бөгөөд хөнжил дэвсгэрийг цэмцийтэл хураан засаж, эрээн давуугаар хучжээ. Хойд этгээдэд нэг бага дөрвөлжин ширээг цагаан даавуугаар бүтээж, дээр нь нэг том цаг ба зураг хөргийг тавьжээ. Байшингийн дээвэр нь маш балтгар бөгөөд Гэвш Лодон өндийвөл толгой нь бараг тулна. Нэр бага цонхыг хоёр давхар муутуугаар битүүлэн нааж, улаан цаасаар угалзлан чимэглэсэн бөгөөд байшингийн дотор өдөр байтлаа, бүрий баруйн байдлыг төрүүлнэ. Цонхны буланд нэг бяцхан нүхийг гаргасан бөгөөд бодвол орж гарах хүнийг ажигладаг бололтой. Удалгүй хүүхэн орж ирээд нэг аяга цай өгсний дараа ачит лам минь авралдаа тольдож, миний эхийг эдгээн соёрх гэж гуйна. Лам хүүхний зүг ажиглавал, гадна нарны гэрэлд түүний царай хувхай цагаанаар гэрэлтэж, өглөө бүрий залбирдаг цагаан дар эхийн хөргийн адил үзэсгэлэнтэй гэрэлтэхэд ламын сэтгэлийн дотор ертөнцийн манан бяцхан пур пураар үүсэх бөгөөд их л эелдэг зантайгаар: За бүсгүй ээ, ижий чинь хаана вэ? гэж асуувал, хүүхэн энэ завсар эхээ нэгэнт хуурамчаар хэвтүүлсэн тул, «энд байгаа» гэж ламыг дагуулан оруулсан бөгөөд нэг настай хөгшин хөнжлөөр хучаастай хэвтэж байна. Хоймор нь нэгэн бяцхан гүнгэрваатай бурхан их л шороо тоосонд дарагдсан үзэгдэх бөгөөд өмнө нь хятад янзаар хоёр улаан лаа хатган тавьжээ. Түүнээс лам ном уншиж, залбирал даатгал хийснийг өгүүлэх юун. Ном уншиж сая барвал, нэгэнт шөнө орой болжээ. Эх нэлээд сэргэсэн байдалтай бурхан ламын аврал гэж залбирна. Хүүхэн нэгэн адил ламд сүсэг төрсөн байдлыг гарган, хажуугаар нь үг хэлэх ба инээн аашлах нь их л бахтай. Хоёр хар нүдээ жирвэгнүүлэн эргэлдүүлэх бүрд Лодонгийн сэтгэлд бяцхан ширүүн гал ноцон ноцон алдана. Хүүхэн нэгэнт энэ байдлыг мэдсэн тул: Ламбугуай орой болсон тул, миний гэрт хоол зооглоод морилно уу? гэсэнд лам нэгдүгээрт бяцхан ядарсан ба хоёрдугаарт ном уншсаны хойно хоол идээд явдаг нь лам нарын тогтсон заншил тул даруй зөвшөөрч нөгөө байшинд хүүхнийг дагалдан оров.
Зүүн хүрээний Нийслэл хүрээний гол хэсгийг шарын шашны лам нарын хороолол буюу зүүн хүрээ хэмээн нэрлэдэг байлаа। “Хүрээ” гэдэг нэрийн талаар түүхч Л।Дүгэрсүрэн тайлбарлахдаа “Хүрээ ” гэдэг үг дээр үеэс гаралтай. Монголчууд хэдэн зуун өрхөөр тойрон буудалладаг байсныг хүрээ гэдэг байжээ. “Эрт үед ямар нэгэн аймаг аль нэгэн газар цагираг мэт тойрон буудаллаж, түүний дунд ахлагчийн гэр байдаг байсан, түүнийг хүрээ гэж нэрлэж байжээ” гэж XIV зууны үед түүхч Рашид-эд-Дин бичжээ. Түүнийг Оросын Монголч эрдэмтэн Владимирцов мөн зөвшөөрөн бичжээ. Монголд байгуулагдсан хийд мөн тэр хуучин журмыг дагаж ихэнхдээ гол төвд нь гол их дуган ордууд бий болж, түүнийг тойрон бусад дуган сүм лам нарын байр барьдаг байснаас хүрээ хийд голдуу дугуй хэлбэртэй байжээ. Тийм учраас хүрээ гэдэг үг томхон хийдийн нэр болжээ2. Ийм учраас би энд зөвхөн “Зүүн хүрээ” гэдэг нэрийн учрыг тайлбарлахын зэрэгцээ энэ нэрийн үүсэл хөгжлийн түүхийг товч өгүүлье. Монгол аймгуудын Ноёлог, баялаг хүмүүсийн дотор ч өмчийн бас үүнийг дагаад эрх хэмжээний ялгарал гарч цөөнх нь “Хан ”, “Мэргэн”, “Баян”, гэх мэт цол хэрэглэж “баатар”, “хүнлэг ” , “дошгин” , “дайчин” , “галзуу” гэх мэтийн ямагт довтлох, байлдах, тулалдах үйл хэрэгт холбогдсон сүрлэг цолтон олширч бас “сэцэн”, “билэг”, “тайш”, “хан хөвгүүн”, “тамган”, “бөө”, “бэг” зэрэг тушаалтан, цолтон гарч ирсэн нь тэр бүхний амь нас, эд хөрөнгө зэргийг хамгаалж явдаг тодорхой хүрээлэгчдийг буй болгосноор нүүдэлчдийн үйлдвэрлэлийн үндсэн хэрэгсэл бэлчээр газар мал, хоёр овгийн бүлэг хүмүүсийн хамтын өмч байсан анхны хүй нэгдлийн нийгмийн нөхцөлд Монголчууд нь овог төрлөөрөө хамтран хүрээгээр нүүж, бас хүрээгээр бууж, дайсны довтолгооноос дээдсийгээ хамтран хамгаалж байх тийм өвөрмөц соёлыг буй болгожээ. Энэ соёл нь Ази тивийн төв дунд үүсч бүрэлдсэн эсгий туургатны гол соёл бөгөөд гал голомтоо буюу гал тэнгэрээ дээдлэн шүтэж гол дундаа авч түүнийг хүрээлсэн соёл юм. Үүнийг өвөрлөгч нутгийн эрдэмтэн Н. Шаралдай зэрэг түүхчид “дугуй соёл” хэмээн нэрэлдэг билээ. Дугуй соёл нь урьд, хойд зүүн баруун дөрвөн талдаа үүдтэй бөгөөд эдгээр үүднүүдийн хоорондын дөрвөн хэсэгт зэвсэгт хамгаалагчид гарч олон давхар хүрээ хамтран дотогшлон гал голомтоо хүрээлэн хамгаалах зорилготой зохион байгуулгатай байжээ. Монголчуудын энэ соёл XIII зууны үед Оросын Москва хотын гудамж хорооллын зохион байгуулалтанд нөлөөлж “Московская кольцовая дорога”-г үүсгэсэн бол ХХ зууны дунд үед эргээд Москва хотынхоос суралцан Улаанбаатар хотын “их тойруу” , “Бага тойруу” гудамжнуудыг үүсгэсэн байдаг. Эртний Монголчуудын эсгий туургат гэрүүд “Хүрээгээр нүүж” “Хүрээгээр буудаг” энэ соёл XVIII-XIX зууны үеэс хот суурин байгуулалтын “Хүрээ дэг” нэртэй үндэсний зураг төслийн голлох арга болон хөгжиж, Монголын их хүрээний болон хүрээ дэгтэй төв орон нутгийн бусад зарим хүрээ хийдийг барьж байгуулах үндсэн төсөл болон хэрэгжсэн байна. 1838 онд их хүрээний баруун дэнж дээр V богдын овгийн ордыг барьж Гандантэгчилэн хийдийг байгуулснаар энэ дэнж дээр их хүрээний нэгэн адил хүрээ дэгтэй өөр нэгэн шинэ хүрээ их хүрээний дэргэд үүссэн байна. Энэхүү шинэ хүрээг Монголчууд их хүрээний баруун хаяанд үүссэнээр нь Түшээт хан аймгийн баруун, зүүн хүрээ хэмээн нэрэлсэн шигээ Богдын баруун, зүүн хүрээ хэмээн нэрлэж их хүрээний төв дундахыг Зүүн хүрээ, Гандантэгчилэн хийдийг тойрсон хүрээг баруун хүрээ хэмээн нэрлэх болсон байна. Тийм ч учраас Гандан хийд, зүүн хүрээ хоёрын нийт лам нарын сүм-захиргааны зохион байгуулалт нэгдмэл, өөрөөр хэлвэл Гандан хийд дээр суудаг лам нар нийтээрээ зүүн хүрээний гучин аймгуудад хуваагдан захирагддаг байснаар Гандан хийдийн хүрээнд суудаг зүүн хүрээ гучин аймгийн лам нар өдөр бүр энэ дэнжээс зүүн хүрээн дэх аймгийнхаа дуган сүмд ирж хурал номын ажилд оролцдог байжээ. Түүнээс гадна хөдөө орон нутагт байсан зүүн хүрээтэй ижил хүрээ дэгтэй хүрээ хийдийн лам нар Нийслэл хүрээнд ирээд бас өөр өөрийн аймгийн дуганд харьяалагдаж, энд байх хугацаандаа тэр аймгийнхаа лам нарын гэр хашаанд сууж, сүм захиргаанд нь захирагддаг байсан байна. Энэ бүхнээс үзэхэд Нийслэл хүрээний гучин аймаг гэдэг нь Монгол улсын хэмжээнд байсан “Хүрээ дэгтэй” бүх хүрээ-хийдүүдийн дунд төвлөн удирдах шинжтэй байжээ. Зүүн хүрээний гучин аймгийн байрлалыг түүний их үүдний баруун тал буюу Богд эзэн хааны төв ордны өмнөх хүндэтгэлийн шөргөн хашааны баруун өмнөөс тоочвол: Энэхүү 30 аймаг бүгд тус тусдаа ямар нэгэн засварын дуган сүмтэй, аймаг бүхэнд сахиусны гонх, хийморийн дарцаг, мөргөлийн вандан, өргөлийн тавиур байсны дээр аймаг бүрийн хаалганы бариул дээр “Зээ бадын” толгойн дүрс урласан байв. Энэ нь Чингис хааны зүүдэнд орсон гадаад их далайн эзэн лусын хааны толгойн дүрс гэдэг бөгөөд их хаан умард хятадад дайтаж яваад нэгэн өдөр шар далайн эрэг дээр амарч байх зуураа их далайн лусын эзэн хаан уснаасаа цухуйн ирээд-Чингис хаанд харагдаж: - Чи хүний хорвоогийн олон улсыг эзэлж байна. Харин ганцхан миний далайг л эзэлж хэзээ ч чадахгүй гэж хэлээд далд орчихжээ. Тэгээд п тэр цагаас хойш далайн эзнийг “Зээ бад” хэмээн нэрлэж түүний толгойн дүрийг Монголчууд биширч тэр амьтанаар орд харш, дуган сүмийнхээ үүдийг мануулдаг болсны дээр хөөргөнийхөө хоёр бөөрөнд зэн бадын дүрсийг сийлбэрлэдэг болсон гэдэг домогтой. Бас “Хүрээ дэг”тэй хүрээ хийдүүдийн лам нарын аймгуудын байрлал нь хийдийнхээ гол үүдний баруун хаяанд буй шүтээний аймгаас эхэлж цогчин дуган, гол орд харш, дуган сүмүүдийг нар зөв тойрч гол үүдний зүүн хаяанд буй Өрлүүд аймгийн байрлалаар төгсдөг байжээ.Зүүн хүрээний эдгээр 30 аймгийн 22-ын лам нарын гэр хороолол зүүн хүрээ, Гандан хийд хоёрт хуваагдаж, Гандантэгчилэн хийдийн тойронд суусан лам нар зүүн хүрээнд байгаа аймгийнхаа дуганд ирж хурал, номын ажилд оролцдог (гандан хийдэд нэгч аймгийн дуган сүм байхгүй) байснаас үзэхэд Гандантэгчилэн хийд бол мөн чанартаа зүүн хүрээний салшгүй хэсэг нь байсан бөгөөд энэ байдал 1837, 1838 оны үед V богдын өвлийн ордыг энэ дэнж дээр шилжүүлэн барьсантай уялдаж Гандэнтэгчилэн хийд үүсэн бүрэлдсэнтэй ч холбоотой. Бас зүүн хүрээний олонхи аймгуудын лам нарын хашаа Гандан хийдийн дэвсгэрт баригдах болж, зүүн хүрээний лам нарын гэр хорооллын өргөжилт саарсан байна. Зарим түүхт хүмүүсийн байрлалыг ХХ зууны эхэн үеийн байдлаар судалж үзвэл Мандшир хутагт Цэрэндорж, Дилов хутагт Жамсранжав нар Гандан хийдийн дэнж дээр, сэтгүүлч лам Бодоо зүүн хүрээний шүтээний аймгийн урдаасаа гуравдах гудамжинд Наваандондов гэгч айлийн хашаанд, 1912 онд Сэцэн хан аймгийн Ачит бэйс Сансрайдоржийн хошуунаас ирсэн Х.Чойбалсан, Бодоогийнд, Жавзандамба хутагтын их шавийн Чандмань отгийн лам Д.Чагдаржав Сэцэн тойны аймагт, Богдын шадар сайд лам Пунцагдорж да лам Дүйнхорын аймагт тус тус суудаг байжээ. Зүүн хүрээний гучин аймгийн дуган сүмийн хэлбэр, байршлыг одоогийн байдлаар харьцуулж үзвэл ийм байна. Зүүн хүрээ 30 аймгийн нэр - Дуган сүмийн хэлбэр - Одоогийн байршил1 Шүтээний аймаг - Модон гэр дуган - Байгалийн түүхийн музейн зүүн тал2 Дэндэвлин аймаг - Томхон эсгий гэр - Мөн музейн зүүн хойно3 Жадарын аймаг - Дөрвөлжин тагтай шавар орой бүхий монгол сүм - Сүхбаатар дүүргийн ноын сан4 Тойслун аймаг - Жадарын аймагтай ижил - Сүхбаатар дүүргийн ноын сан баруун тал5 Дуйнхар аймаг - Жадарын аймагтай ижил - Сүхбаатар дүүргийн эмнэлэг6 Сэцэн тойны аймаг - Шүтээний аймагтай ижил - СУИС байр7 Андуу нарын аймаг - Шүтээний аймагтай ижил - Хонда засвар газар8 Дашдандэрлин аймаг - Шүтээний аймагтай ижил - Баянбүрд цогцолбор9 Маха маяа аймаг - Шүтээний аймагтай ижил - Дунд сургууль10 Жасын аймаг - Шүтээний аймагтай ижил - Дөлгөөн нуур цогцолбор11 Номчийн аймаг - Төмөр дээврийн модон гэр - Дөлгөөн нуур цогцолбор12 Сангай аймаг - Эсгий бүрээстэй модон гэр - Авто засварын газар13 Зоогой аймаг - Эсгий бүрээстэй модон гэр - Үйлдвэр урлагийн дээд сургууль14 Дугарын аймаг - Модон гэр дугантай - Нарлаг буудал15 Мэргэн хатан аймаг - Эсгий гэр дугантай - Хамалеон төв16 Чойнхорлин аймаг - Модон гэр дугантай - Монгол 3 дунд сургуууль17 Бизьяа аймаг - Мэргэн халбын аймагтай ижил - Биеийн тамир дээд сургууль18 Хүүхэн ноёны аймаг - Жадарын аймгийн ижил - Ардын эрх сонин19 Дархан эмчийн аймаг - Жадарын аймгийн ижил - Гаалын ерөнхий газар20 Эрхэмийн аймаг - Модон гэр дугантай - Одоо буй21 Эх дагинын аймаг - Модон гэр дугантай - Одоо буй22 Вангай аймаг - Модон гэр дугантай - Одоо дашчойлин хийдийн гол дуган23 Хувилгааны аймаг - Модон гэр дугантай - Чингис хаан дээд сургууль24 Барга аймаг - Модон гэр дугантай - Дизайн сургууль25 Нандилин аймаг - Модон гэр дугантай - Залуучууд буудал26 Бандидын аймаг - Модон гэр дугантай - МУИС II байр27 Жамьяан сүнгийн аймаг - Модон гэр дугантай - МУИС II байр28 Мэргэн номын аймаг - Модон гэр дугантай - МУИС хойд талд29 Ла нарын аймаг - Модон гэр дугантай - МУИС ийн төв байрны хойно30 Өрлүүд аймаг - Модон гэр дугантай - МУИС-ийн төв байр1820-1825 оны үед их хүрээний баруун талаар баруун дамнуургачин хэмээх харийн худалдааны иргэдийн хороолол үүссэн явдал өөр шашинтай харийн хүмүүсийг салхины дээд талд гаргахгүй гэсэн шарын шашны лам нарын дургүйцлийг хүргэв. Энэхүү дургүйцлээс болоод хүрээг дахин нүүлгэх юмуу эсвэл хутагтыгаа баруун дамнуургачны салхин дороос зайлуулж өөр “ариун” нутагт залах гэсэн эрмэлзлэлд хөтлөгдсөн хүмүүс V богд Жавзандамбад шинэ ордыг барьж түүнийг Гандангийн дэнж дээр залах үеэр их хүрээ 61 жил суурьшсан нутгаасаа нүүх болмогц тэнд байсан Дашчоймбол, Гунгаачойлин, Идгайчойлин, Ламирам, Бадам-Его дацангууд зүүн хүрээний нутгаас нүүж Гандантэгчилэн сүмийн хойд талаар ирж буухад, Дэчингомбо зурхай мамба жүд дацангууд Цогчинтойгоо хамт сэлбийн хүн чулууны хонхороос Толгойтын аманд нүүн очсон байна. Тэгээд 10-аад жилийн дараа 1855 онд тэндээс дахин нүүж ирээд мамба нь Богдын шар ордны ар тал, зурхай, жүд хоёр нь цогчин дуганыхаа баруун талаар ирж буусан байдаг. Харин майдарын дуган 1839 онд нүүлгүй (1834 онд анх байгуулагдсан3 газраа чулуун барилга учир нүүх бололцоогүй учир) нутаг дээрээ үлдээд 1855 онд хүрээ эргэж ирснээр дахин бэхэжсэн байдаг Ч.Ариунзул BA10D011 лхавга 3 семинар