Top 10 similar words or synonyms for ванъян

чүннёль    0.943290

тулабуга    0.938740

эжэн    0.936829

арнэ    0.936499

мазар    0.934348

ира    0.933212

mentioned    0.932784

жүрхиний    0.932327

decorations    0.931666

агагийн    0.930997

Top 30 analogous words or synonyms for ванъян

Article Example
Өгэдэй хаан Монголын төрийн эрх баригчид Тангуд улсыг мөхөөсний дараа Алтан улсыг бүрэн ганцаардуулах зорилгоор Алтан улсын эсрэг Сүн улстай холбоо тогтоох бодлого явуулах болов. Үүний үр дүнд Алтан улсын эсрэг Монгол улс, Сүн улсын эвсэл гарч иржээ. Монголчууд Алтан улсыг хавчин цохихын тулд Сүн улсаас Алтан улс руу нэвтрэх зам зээлэхийг хүссэнд Сүн улсын төрийн эрх баригчд хоорондоо санал зөрөлдсөн тул энэ асуудал хойшилжээ. 1230 онд Өгэдэй хаан гурван замаар Алтан улс руу довтолжээ. Тулуй, Мөнх нарын удирдсан Монголын баруун замын цэрэг Шэньси мужийн хойд хэсэгт орших Цзиньчжоу, Финсянь, Тунчжоу гэдэг гурван хотын завсрын 60 гаруй бэхлэлтийг эзэлж, Вэй голыг гаталж, Хуачжоу хотыг дайран эзэлсэнд Зүрчидийн цэргийн гол хүч дорно зүг рүү ухарч, Выньсянь хотод төвлөрлөө. Энэ явдал Ванъян Хада, Ира Буха нарын удирдсан Зүрчидийн шилмэл цэрэг Тунгуанаар дамжин ирэх замыг хааж, гол хүчдээ Финсянийг довтлон эзлэх боломжийг хангаж өгчээ. 1231 оны хавар Монгол цэргүүд Финсянь, Сианьфу, Хэчжун хотуудыг эзлэн авчээ. Зүрчидийн Айцзун хаан Ванъян Хада, Ира Буха нарыг Финсяньд туслахыг тушаасанд тэд Монгол цэргийн гол хүчтэй тулалдахаас зүрхшээж, хүч хүрэхгүй хэмээн элдэв шалтаг хэлж хөдлөхгүй суусаар байв. Монголын зүүн замын цэрэг Нанжин хотыг хойд талаас нь хамгаалж байсан Вэйчжоу хот руу Зүрчидийн У Сянь жанжны цэргийг шахан оруулж, бүслэн хаалаа. Хэдийгээр Ванъян Хада, Ира Буха нар У Сяньд өм цэргээр тусалж байсан боловч 1232 оны цагаан сард Тастогос жанжны цэрэг Ванъян Хадагийн өм цэргийг бут цохиж, Вэйчжоу хотыг эзлэв. Финсянийг эзэлж авсны дараагаар Тулуй ноён олзлогдсон Зүрчид жанжин Ли Чан Гүйг байцааж, Фынянаас Баоцзы, Ханьчжунфугаар дамжиж, сар хүрэхгүй яваад Хэнань мужид нэвтэрч, Танчжоу, Дэньчжоу хотуудад хүрэх зам байдгийг мэдэж авав. 1231 оны хаврын сүүл сард Өгөөдэй хаан цэргээ татаж, цагаан хэрмийн ард Их ус хэмээх газарт зуныг өнгөрөөв. Их усанд байхдаа Өгөөдэй хаан их хуралдай зарлан хуралдуулж, цаашдын дайны төлөвлөгөөг боловсруулан гаргажээ. Энэ төлөвлөгөөний дагуу Чингис хааны гэрээсийн дагуу Сүн улсаас зам гуйхаар Жубханыг Сүн улс руу элчээр илгээх, баруун замын цэрэг Алтан улсын морин цэргийн анхаарлыг өөртөө татаж, гол хүчээ Хатны голыг гатлах боломжийг хангах, гол замын цэрэг Лоян хот орчмоос Хатны голыг гатлан давших, зүүн замын цэрэг Шандунь мужийн Цзинань хотоос Нанжин хот руу довтлох, бүх цэрэг 1232 оны цагаан сард Нанжин хотод уулзахаар болжээ. Сүн улс руу зам гуйхаар Жубхан тэргүүтэй элчийг илгээхэд тэд Сүн улсын Сычуань мужийн Мяньчжоу хотын захирагч Жан Сывэньд алагджээ. Өгэдэй хаан үүнийг сонсоод зам нэвтэрхэд хэрэгтэй нутгийг цэргийн хүчээр булааж авахаар шийдэж, Тулуй ноёны удирдсан баруун замын цэргийг илгээв. Тулуй Финсяньд хүрээд цэргээ хоёр хувааж Сычуань мужийн олон хотыг эзэлж, Сычуань мужийг шахамдуулахад Сычуань мужийн эрх баригчид Монголын цэргийг нутгаараа замчлан Дэнчжоу хот хүргэхийг зөвшөөрчээ. Монголын гол замын цэрэг Датун хотоор дайран Шаньси мужийг уруудан давшсаар Хэцзинь хотыг эзэлж, Хэнань мужид нэвтрэн Лоян хотод хүрч, Байпо гармаар Хатны голыг гаталжээ. Айцзун хаан Монголын цэрэг Хатны голыг гаталсныг мэдэлгүй Хатны голын олмыг сахиулахаар 20000 цэрэг илгээсэнд тэд Хатны голд дөтөлж ирээд Монгол цэргийн байрлалыг хармагцаа буцав. Ванъян Хада, Ира Буха нар Дэнчжоу хотын орчимд Тулуйн цэрэгтэй тулалдаад их хохирол үзэн ухарчээ. Монголын цэрэг Хатны голыг гаталсанд балмагдсан Айцзун хаан Ванъян Хада, Ира Буха нарыг Нанжин руу ирэхийг тушаажээ. Тэд Нанжин руу хөдөлсөн боловч Тулуйн илгээсэн 3000 цэрэгтэй Юйчжоу хотын орчимд цасан шуурганаар гурван хоног тулалдан саатжээ. Энэ үед Өгэдэй хаан Бэлгүдэйн хүү Хада, улсын тайш Тастогос нарт 1000 цэрэг өгч илгээжээ. Энэхүү хамтарсан цэрэг Ванъян Хада, Ира Буха нарын цэргийг бүслэн авав. Тэнгэр гиймэгц Монголын цэрэг Юйчжоу хотын зүг зориуд зам тавьж өгч, Зүрчидийн цэргийг гаргаад хоёр талаас нь хавчин хиартал цохижээ. Ванъян Хада, Ира Буха нар Монголын цэрэгт баригдан цаазаар авахуулжээ. Телиншань уулын хавцал сахин Выньсянсян хотод төвлөрч байсан Зүрчидийн цэргийг Монголчууд Сүн улсын Сычуань мужийн нутгаас ар хударгаар нь довтолж бут цохив. Нийслэлдээ шахамдсан Айцзун хаан Тунгуань болон Вэньсянд байрласан цэргээ дуудуулсан байна. Уг цэргийг удирдаж байсан Тундан Узянь бүх цэргээ авч Нанжин руу нэвтрэхийг оролдоод Монголын зүүн замын цэрэгт бут цохиулжээ. 1232 онд Алтан улсын цэргийн хүчин үндсэндээ бут цохигдсон тул Өгэдэй хаан Тулуйн хамт гэдрэг эргэж, Сүбэдэй баатарт Нанжин хотыг эзэлж, Хэнань мужийг түвшитгэхийг даалгажээ. 1232 оны зунаас Сүбэдэй баатар Нанжин хотыг бүслэн байлдсан боловч хотынхон ширүүн эсэргүүцэл үзүүлсэн байна. Сүбэдэй баатар Айцзун хаанд байлдаанаа зогсоох санал тавьсанд Айцзун хаан зөвшөөрсөн тул Монгол цэрэг байлдаанаа зогсоож, Хатны голын хойд талд гарав. Гэвч удалгүй Нанжин хотод өлсгөлөн эхэлж хүчин мөхөсдөж эхлэв.