Top 10 similar words or synonyms for бясалгаж

эмээн    0.890012

ээжээ    0.888239

инээмсэглэж    0.887856

хичээ    0.885194

тааллаар    0.884371

үхтлээ    0.874606

курбэсу    0.871589

залбирдаг    0.870724

marry    0.870392

даяанч    0.867898

Top 30 analogous words or synonyms for бясалгаж

Article Example
Чойжин ламын сүм музей Сүмийн баруун, зүүн хананд буддын шашныг дэлгэрүүлэгч 16 Найданг хад агуйд даяанчлан сууж, ном судар бясалгаж байгааг харуулсан баримлууд бий. Найдангууд нь давтагдашгүй сонин донж төрхтэй, янз бүрийн бодол төсөөлөл, хүсэл эрмэлзлэлтэй байгааг уран баримлуудын дүрслэл хэллэгээс харж болно.
Өлгий сум Өлгий сумын Баруун улаанд, Ятгар уулын баруун ээмд Яргайтай тагийн эхэнд байдаг. Энэ агуйн өндөр нь 8 м, өргөн нь 4 м, урт нь 10 м. Агуй дотор дээр үед даяанч лам нар ном бясалгаж, зул хүж барьж байсан гэдэг. Үнэхээрийн зул барьж байсан гэмээр хадны нүх ч бий. Мөн дээр үеэс хойш нутгийн иргэд цаг хүндэрсэн жил цөөн тооны малаа өвөлжүүлж онд мэнд оруулж ирсэн энэ агуйд 100 гаруй тооны бог чөлөөтөй багтах том агуй юм. Одоо агуй дотор малын хэвтэр өтөг бууцтай болсон байна.
Жайнизм Жайнизм Хиндүгийн хойд нас, үйлийн үрийн (шийтгэл), ахимса, эс хүчирхийллийг чухалчлах үзэл санааг хүлээн зөвшөөрсөн билээ. Дагагсад нь бас даяанч амьдралаар бясалгаж байв. Үүнээс гадна, жейнизм хиндуизмаас ялгагдсан нь үүнийг бишрэн дагагч нар хорвоо ертөнц эхлэл төгсгөлгүй мөнхөд оршиж байдаг гэж итгэж байсных юм. Жейнизмд сэтгэл, биеийн уян хатан хүлээс гэж тооцогддог ба бяцхан шоргоолжийг бас оруулаад ямар ч хэлбэрт орох чадвартай, шашин хүслийг мөнхрөлийн төгсгөлгүй хүч, мэдлэгийг агуулдаг гэж номлодог. Төгсгөлгүй мэдлэг сэтгэлийг хүний хэлбэрт дахин төрөх боломж олгож, энэ нь үхэх төрөхийн хүрднээс чөлөөлөгдөх бололцоог олгоно. Дээр нь сүйтгэгч үйлийн үр (шийтгэл) сэтгэлд үйлчлэл үзүүлдэг гэж тооцогддог, харин сүйтгэгч бус үйлийн үр физик биенд нөлөөлнө. Сөрөг үйлийн үрээс чөлөөлөгдсөнөөр сэтгэл “төгс тогтнолд” буцан ирдэг бөгөөд үүнийг бас бурханлиг гэж заншсан.
Бэгзийн Явуухулан ...Орчлон хорвоогийн мөнхийн зүй тогтол. Өтөлсөн янгир насны туйлд хүрээд өөрийнхөө төрсөн ууландаа эхээс унасан газраа ирж буй сэтгэл догдолж нулимс унагам учрал тохиолтой анчин таарчээ. Амьдын хорвоогийн тавилан заяа, өнгөрүүлсэн амьдрал, ууж ундаалсан бэлчээрээ сүүлчийн удаа харж ертөнцийн жам ёсны оргил дээр зогсох янгир бол зүгээр нэг ан амьтан бус түүний цаана байгал ээж амьд ертөнц тэр аяараа буй ажгуу. Амьд амьтан, эх нутаг хоёр учран золгох, хагацан салах уулзвар дээр ертөнц оршином. Хэзээ нэгэн өдөр хүмүүнийг ч бас янгирын адил эцсийн зогсоол нь хүлээж байдаг билээ. Тэхийн зогсоолыг дурандаад өдөржин хорвоог бясалгаж буй анчин, янгирын тэхийг үргэж цочоохоос эмээн нүүдэлээ хойшлуулан хорвоогийн жам ёсонд сүсэглэж суугаа хот айлынхан. Энэ бүх үйл явдал, өдөр хоногууд, сэтгэлийн шимшрэлийг зүрхэн дундуураа гаргаж буй бяцхан хүү буюу яруу найрагчийн бага нас, нүүдэлчний амьдралын жаргал зовлон, эх нутаг хийгээд шүтэлцээт бүхий л юмсыг энэрэн нигүүлсэх соёл, орчлонгийн үнэт агшинуудын гэгээн судар энэ гэлтэй. Янгирыг жам ёсоороо хальсны маргааш өглөө нь хот айл ачаалан нүүдэллэж “Тэхийн зогсоол”-ыг эргэж харж “Төрсөн нутаг минь” хэмээн өөртөө хэлж буй төгсгөлд ирэхэд өр нимгэн хэний боловч хоолой зангирч, аньсага чийгтэнэ. Явуухулан бол эх орон, байгал дэлхийн гайхамшигт дуучин, ертөнц өөрийгөө дуулуулахаар илгээсэн “алтан гургалдай” буюу.
Монгол ёс заншил Эрт урдын цагт Харалдай хаан гэж байж гэнэ. Харалдай хааны хүү Хариутган тайж, Хариутган тайжийн дүү Будаг шагай, Будаг шагайн нөхөр Буурал мэргэн гэж байжээ. Харалдай хаан дайтахдаа эд агуурс байтугай эхнэр хүүхдээ ч эс хайхардаг учир Хариутган тайж Будаг шагай хоёрыг нялхад нь нутаг төөрүүлж хаяжээ. Будаг шагай дүү нь Хариутган тайж ахдаа тэнгэрийн отгон дагиныг гэргий болгон авч өгөөд бэргэнээ болгохыг их хүсдэг байв. Ийнхүү ятгасаар байгаад тэнгэрийн отгон дагиныг ахтайгаа суулгасан байна. Ах нь хонуут өнжүүт ан гөрөөнд явдаг болж охин дүү Будаг шагайдаа оосор бүсгүй орд цагаан өргөө барьж өгчээ. Ах нь ангаас ирэх болгонд дүү нь тосч угтан заавал үнсүүлдэг байв. Будаг шагай ахыгаа анд явсан үед гэртээ торго дурдан дэлгэж цэцэг навч урлан хатгаж өдөр өнгөрөөнө. Тэнгэрийн отгон дагина Хариутган тайжтай сууснаас хойш Будаг шагай дүүтэйгээ алт мөнгөн шагайгаар их тоглодог байв. Нэг өдөр дүү нь алтан шагай амандаа нууж байтал хоолойд нь ороод тээгэлчихжээ. Үүнээс болоод Хариутган тайжийн хамгийн хайртай ганц дүү амьгүй болсонд тэнгэрийн отгон дагина учиргүй айж Будаг шагайг орных нь урд торго дэлгэж цэцэг навч хатгаж байгаа юм шиг ор түшүүлэн суулгаж орхижээ. Орой нь ангаас ирэхдээ дүүгээ тосож ирээгүйг гайхан цайгаа ч уулгүй гэрт нь ороход нь дүү нь ухаангүй болсон байв. Тэр даруй алтан авдарт хийгээд усанд тавьжээ. Голын адаг руу хоёр лам нүгэл наминчлан ном бясалгаж байтал авдартай юм усанд урсаж байхыг үзээд гарган авч задалбал нэгэн үзэсгэлэнт сайхан бүсгүй байж гэнэ. Хоёр лам учрыг мэдэж алтан шагайг хоолойноос нь гаргахад амь оржээ. Тэгээд будаг шагайг нэг айлд аваачиж өгөв. Тэр айл Харалдай хааных байжээ. Хаан охин, хүү хоёроо олон жилийн өмнө нутаг тойруулж орхисон тул таньсангүй. Хариутган ах нь зээр гөрөөс их намнадаг учир нутгийнхан Зээрэлдэй мэргэн, Зээрэн сугсуу гэдэг хоч өгсөн байжээ. Харалдай хаан олон зарцтай нэг өргөмөл охинтой юмсанжээ. Үүнийг мөн л өргөмөл хүүтэй суулгахыг боддог байжээ. Тэгтэл Будаг шагайгаас нэгэн хүү төржээ. Түүнийг хааны зарц авгай асрах бөгөөд тэр авгай гэрийн гадаа хүүхдийг тэврэн сууж