Top 10 similar words or synonyms for батцагаан

хатаги    0.911802

буйма    0.899148

борогчин    0.898779

сэрээнэн    0.898389

бахытжан    0.897632

нанзадын    0.897574

жалаа    0.896461

довон    0.895879

эгчийг    0.895133

дүгэржав    0.894852

Top 30 analogous words or synonyms for батцагаан

Article Example
Эртний нүүдэлчдийн нүүдлийн тухай домог зүй "Монголын нууц товчоо"-нд байдаг Чингис хааны язгуур Бөртэ чоно, Гоо маралын домог нь Рашид ад дины "Судрын чуулган"-ы Эргүнэ гүнгийн домгийн үргэлжлэл гэж үзэж болох юм. "Монголын нууц товчоо"-нд өгүүлэхдээ "Чингис хааны язгуур дээд тэнгэрээс заяат төрсөн Бөртэ чин, гэргий Гуа маралын хамт тэнгис далайг гэтэлж ирээд Онон мөрний эх Бурхан халдун ууланд нутаглаж, Батцагаан гэдэг нэгэн хөвүүнийг төрүүлжээ" гэсэн байдаг.
Эргүнэ хунгийн домог "Монголын нууц товчоо"-нд байдаг Чингис хааны язгуур Бөртэ чоно, Гоо маралын домог нь Рашид ад дины "Судрын чуулган"-ы Эргүнэ гүнгийн домгийн үргэлжлэл гэж үзэж болох юм. "Монголын нууц товчоо"-нд өгүүлэхдээ "Чингис хааны язгуур дээд тэнгэрээс заяат төрсөн Бөртэ чоно, гэргий Гуа маралын хамт тэнгис далайг гэтэлж ирээд Онон мөрний эх Бурхан халдун ууланд нутаглаж, Батцагаан гэдэг нэгэн хөвүүнийг төрүүлжээ" гэсэн байдаг.
Чингис хаан Бөртэ чино эхнэр Гoo маралын хамтаар тэнгис далайг гаталж ирээд Онон мөрний эх Бурхан халдун ууланд нутаглаж, Батцагаан гэдэг нэгэн хөвүүнийг төрүүлжээ хэмээн дурдсан байдаг. Дараахь үе удмуудыг жагсаавал Тамача, Хоричар мэргэн, Уужим буурал, Саль-Хачау, Ихнүдэн, Шинсочи, Харчу, Боржигидай мэргэн, Торголжин баян, Добу мэргэн. Добу мэргэний эхнэр Хорь түмдийн Хорилардай мэргэний охин Алун-гуа. Добу мэргэн хоёр хүүтэй болоод нас барсны дараа Алун-гуагаас төрсөн гурван хөвүүний бага нь болох Бодончир мунхагаас Боржигин овгийнхон үүсэн гарчээ. Нууц товчоонд бичсэнээр бол Алун-гуа Добу мэргэний нас барснаас хойш хөвгүүд төрүүлснийгээ Малиг баяуд овгийн зарц бус харин шөнө тотгоор орж ирэх тэнгэрийн цагаан шар хүнтэй холбон тайлбарладаг. Боданчар мунхаг нэгэн жирэмсэн эмийг барин ирснээс гарсан хүү нь Жажирадай бөгөөд энэ нь Чингис хааны анд Жамухын уг гарал байгаа юм.
Бөртэ Чино Түүхийн ухааны зарим нэг эрдэмтэд болон монголын оюунлаг сэхээтнүүд Бөртэчиног хүн биш, харин чоно хэмээн үздэг бөгөөд гэргий Гоомарал нь согоог заажээ хэмээн үздэг. Өвөг Монголчуудын арга билгийн ухаанаар чоно болон согоогоор эр эм хүйсийг зааж байгаа бөгөөд цаашлаад тэнгэр, газрыг илэрхийлсэн илэрхийлэл хэмээн үздэг байсан эрдэмтэд тухайн үеийн ЗХУ -ын коммунизмын үзэл суртлын нөлөөгөөр хүлээн зөвшөөрөгдөж чадаагүй юм. Тэдгээр зарим нэг эрдэмтний үздэгээр Бөртэчино, түүний гэргий Гоомаралыг тэнгэр, газар хэмээн ойлговол МНТ нь дөнгөж 8-р зууны үеэс биш, харин дэлхий дээр анхны хүн үүссэнээс эхэлдэг.Монголын Нууц Товчоонд дурдсанаар "Чингис хааны язгуур дээр тэнгэрээс заяат төрсөн Бөртэчино ажгуу. Гэргий нь Гоомарал ажээ. Тэнгис гэтэлж ирэв. Онон мөрний тэргүүнээ Бурхан Халдунд нутаглаж, төрсөн Батцагаан (Батачихан) ажгуу."Бөртэ гэдэг үгийг голдуу хөх, хөх-саарал, саарал гэж орчуулсан байдаг. Зарим эрдэмтэд Бөртэчино албат харъяатынхаа хамт XIII зууны үед Баргужин Төхүм хэмээн нэрлэгдэж байсан Байгаль нуурын нутгаас ирсэн гэж үздэг. Ихэнхи эрдэмтэд Бөртэчино Энэтхэгээс дундад Азийг дамжин баруун зүгээс ирсэн хэмээн бичсэн байдаг. Харин өвгө монголчуудын арга билгийн ухаанаа үндэслэл болгогч эрдэмтдийн үздэгээр Монгол нутагт анхны хүн үүсчээ гэх санааг зориудаар нууцлан тэмдэглэжээ хэмээдэг.