Top 10 similar words or synonyms for баримтлахад

ухамсарын    0.887180

mice    0.866597

vulnerability    0.865447

obtain    0.865181

эмчилгээгээ    0.864051

desired    0.863548

recommendation    0.859803

adoption    0.859630

хийгчид    0.858836

вакцинд    0.858617

Top 30 analogous words or synonyms for баримтлахад

Article Example
Ой тогтоолт 12. Ой тогтоолын зарчмуудСэтгэл судлаачдын тогтоосон ой тогтоолтын зарчмууд гэж байдаг. Эдгээр зарчмууд нь бидний ой тогтоолтын чанарыг тодорхойлдог бөгөөд эдгээрийг баримтлахад тусгай дасгал хийгээгvй ч гэсэн бидний цээжлэх чадвар vлэмж нэмэгдэнэ. Нэлээн олон зарчим байдaг, заримых нь талаар ярья.
Аюулгүй байдлын бодлого Аюулгүй байдлын бодлого нь сүлжээний төлөвлөлт, аюулгүй байдлын бодлого баримтлахад хэрэглэгдэнэ. Сүлжээний аюулгүй байдлын бодлого нь сүлжээнд хандах, байгууллагын сүлжээний аюулгүй байдлын орчны архитектурыг тодорхойлох зэрэгт ач холбогдолтой юм. Сүлжээний аюулгүй байдлын бодлого нь хэрэглэгчдийг аюулгүй ажиллуулах зорилготой. Бодлого бий болсноор хэрэглэгчид ямар үйлчилгээг яаж хэрэгжүүлэх, хэрхэн хийхээ ойлгосон байх ёстой. Аюулгүй байдлын бодлогыг шаталсан бүтэцтэйгээр үүсгэдэг. Аюулгүй байдлын бодлого боловсруулахад хамгйн түрүүнд ямар мэдээлэлтэй ямар үйлчлгээ үзүүлдэг, тэдгээрийн эрсдэл үзүүлэх нөлөөг тооцож үзэх шаардлагатай.
CRAMM Аюулгүй байдлын бодлого нь сүлжээний төлөвлөлт, аюулгүй байдлын бодлого баримтлахад хэрэглэгдэнэ. Сүлжээний аюулгүй байдлын бодлого нь сүлжээнд хандах, байгууллагын сүлжээний аюулгүй байдлын орчны архитектурыг тодорхойлох зэрэгт ач холбогдолтой юм. Сүлжээний аюулгүй байдлын бодлого нь хэрэглэгчдийг аюулгүй ажиллуулах зорилготой. Бодлого бий болсноор хэрэглэгчид ямар үйлчилгээг яаж хэрэгжүүлэх, хэрхэн хийхээ ойлгосон байх ёстой. Аюулгүй байдлын бодлогыг шаталсан бүтэцтэйгээр үүсгэдэг. Аюулгүй байдлын бодлого боловсруулахад хамгйн түрүүнд ямар мэдээлэлтэй ямар үйлчилгээ үзүүлдэг, тэдгээрийн эрсдэл үзүүлэх нөлөөг тооцож үзэх шаардлагатай. МАБ-ын 4н зарчим: Зөв мэдээллийг Зөв хүнд Зөв цагт Зөв хэлбэртэй хүргэж байх Мэдээллийн салбарт үндэсний аюулгүй байдлыг хамгаалах үүднээс төр, иргэн, хувийн хэвшлийн мэдээллийн 1. Бүрэн бүтэн, 2. Нууцлагдсан 3. Хүртээмжтэй байдлыг баталгаажуулах тухай ойлголт багтана
CartoDB Газрын мэдээллийн систем /LIS, LMIS/ нь техник технологид тулгуурласан бүртгэл, мэдээллийн менежмент юм. Газрын харилцааны аливаа асуудалд менежментийн зүгээс үйл ажиллагаа явуулхад эмх, цэгцтэй зохион байгуулагдсан мэдээлэл чухал үүрэг гүйцэтгэдэг. Ийм учраас мэдээллийн зохион байгуулалттай, хэрэглэхэд хурдан шуурхай байдлыг хялбар болгох үүднээс Газрын Мэдээллийн Систем үүсжээ. Техник, технологийн хөгжил, мэдээлийн холболт, хэрэглэгчийн хэрэгцээг хангах шаардлагын дагуу энэ ангилал зарим тохиолдолд баримтлахад хүндрэлтэй болж ирсэн. ГМС гэсэн нэг хэвшмэл ойлголтонд баригдаж болохгүй. Учир нь энэ ойлголт техник технологийн дэвшилтэй хамт өөрчлөгдөж байдаг. Газрын мэдээллийн систем нь орон зайн мэдээлэлд тулгуурлан гарч ирсэн Газар зүйн мэдээллийн систем /ГЗМС/, зайнаас тандан судлал /ЗТС/, геодези, хэмжилт зураглалын техник, технологитой нягт уялдаатайгаар хөгжидөг. Эдгээр системийн хослол нь орчин үеийн газрын мэдээллийн системийн тулгуур технологи болж байна. ГЗМС-ийг орон зайн мэдээллийн өгөгдлийг боловсруулах технологи болгон ашиглах өргөн боломжтой бөгөөд газрын бүртгэл, газрын эрхийн бүртгэл голлосон татварын, эрх зүйн кадастрын хувьд өөрийн мэдээллийн парцелд суурилсан систем рүү хөрвүүлэх боломжтой байдаг. Газрын нөөцийн кадастр, олон зориултад кадастрын хувьд ГЗМС-ийг сан хөмрөгийн боловсруулалтын гол хэрэгсэл болгон ашиглах хандлагатай байна. Газрын мэдээллийн системийг энгийн утгаар тодорхойлвол программ хангамж, мэдээллийн сан, данс бүртгэл хөтлөлт 3-н нэгдэл, харилцан уялдаа гэж ойлгож болно.
Мониторинг Мониторинг (Monitoring). Латины monitor – “урьдаас сануулах, сэрэмжлүүлэх” гэсэн утгатай үг юм. Сэтгүүл зүйн судлалд одоогоор маш түгээмэл хэрэглэдэг судалгааны аргуудын нэг юм. Объектын судалгаанд түгээмэл хэрэглэдэг урьдчилан сэрэмжлүүлэх, сануулах зорилго бүхий арга бөгөөд тухайн объектын үйл ажиллагааг хянах, ажиглах, таамаглалын үнэлэлт өгөх, зөвлөмж боловсруулах үүднээс тогтмол мэдээлэл авахыг гол зорилго болгодог. Орчин үед мониторингийн аргыг нийгмийн амьдралын нийгэм-улс төрийн, эдийн засгийн, экологийн зэрэг гол хүрээ, салбарыг мэдээллээр хангах, судалгааны объектын талаар мэдээллийн сан бүрдүүлэх чухал хэрэгсэл гэж үздэг. Мониторингийг бэлтгэх, явуулах үйл ажиллагаа нь дараах хэд хэдэн нийтлэг журмыг баримтлахыг шаарддаг. Энэ бол мониторингид зориулж сонгон боловсруулсан үзүүлэлтүүдийн систем нь объектын шинж чанарыг яв цав илэрхийлэхийн хамт түүний үйл ажиллагааны талаар иж бүрэн төсөөлөл өгч чадах ёстой; харьцуулсан судалгаа явуулах, хөдөлгөөнт эгнээг бүрдүүлэхэд нөлөөлдөг үзүүлэлтүүдийн иж бүрэн, бүрэн төгс нэгдлийг ашиглах; мэдээллийн харьцуулсан судалгааг явуулахдаа түүний аргын болон арга зүйн залгамж чанарыг хадгалах зэрэг болно. Ийм шаардлагыг хангах нь олж авсан мэдээ баримтуудыг тайлбарлахдаа орох субъектив хандлагыг багасгах, задлан шинжлэх, боловсруулах ажлын үед нэгдсэн үндэслэлийг баримтлахад нөлөөлдөг. Нийгмийн мониторинг, мөн мониторингийн аргыг ашиглаж явуулсан олон нийтийн санал бодлын судалгаа зэргийн практик ач холбогдол нь өндөр байдаг. Мониторингийн арга зүйн залгамж чанар, арга хэрэгслийн оновчтой, нэг мөр байх, хэмжигдэхүүн, үзүүлэлтүүдийн давтагдах шинж зэрэг нь объект болон түүний үйл ажиллагааны механизмуудад системийн задлан шинжилгээ хийх боломж олгодог. Мониторингийн судалгаа нь гарсан өөрчлөлтүүдийн шинж чанар, чиг хандлагыг шуурхай үнэлэх, түүнд тохирсон удирдлагын шийдвэр гаргах, судалж буй объектын хөгжлийн загварыг боловсруулах, таамаглал дэвшүүлэх боломж олгодог давуу талтай юм. Сүүлийн үед энэ аргыг сэтгүүл зүйн судлалд өргөн хэрэглэх хандлага ажиглагдаж байгаа бөгөөд Монголын хэвлэлийн хүрээлэн 2000 оноос эхлэн манай орны хэвлэл мэдээллийн мониторингийн судалгааг тогтмол явуулж, судалгааны тайланг англи, монгол хэл дээр хэвлэн гаргаж байгаа нь үүний тодорхой жишээ болно.
Редакторлах зүй Редакторлах зүйн зарчим (Принципы редактирования. Principles of Editing). Редакторлах ажлын онол, практикаар шалгагдаж, бодит үр дүнгээ өгч буй зүй тогтлуудын төвлөрсөн илэрхийлэл, хянан найруулах үйл ажиллагаа явуулахад баримтлах арга зүйн үндэс мөн. Редакторлах зүйн үйл ажиллагаа нь олон нийтэч, ил тод, шинжлэх ухаанч, үнэн бодитой, хүнлэг байх зарчмуудын үндсэн дээр явагддаг. Хамгийн гол зарчим нь олон нийтэч байх зарчим юм. “Утга зохиолын бүтээл нь хүмүүсийн аж амьдралын үнэн байдал, бүтээн байгуулах их үйлс, шударга зөв үзэл санаа, хүсэл эрмэлзлийг жигд тусгаж чадсанаар л жинхэнэ олон түмэнч байх бололцоотой билээ. Ийнхүү олон түмний санаа бодол, сонирхол таашаалд нийцүүлэх үйлсэд хувь нэмэр оруулдаг чанар нь редакторлах зүйг олон түмэнч болгодог” (63.48). Редакторлах зүйн ил тод байх зарчмын мөн чанар нь улсын нууцаас бусад бүх мэдээлэл чөлөөтэй дамжих ёстой, ямар ч мэдээллийг редактор болон редакцийн газар албаны ба хувийн зорилгын үүднээс өөрчлөх, өөрийнхөө ашиг сонирхолд нийцүүлж засах, зохиогчийн эрхэд бүдүүлгээр халдах ёсгүй гэдэгт оршино. Редактор ямар ч бүтээлийн шинжлэх ухааны үндэс нь зөв, оновчтой, ашигласан аливаа баримт сэлт, мэдээлэл нь үнэн бодитой байгаа эсэхэд өндөр төвшинд хяналт тавьж чаддаг боловсролтой шударга хүн байх шаардлагатай бөгөөд чухам энэ шинж чанар нь хянан найруулах ажлын үнэн бодитой байх, шинжлэх ухаанч байх зарчмыг баримтлахад нөлөөлдөг хүчин зүйл болдог. Хүнлэг энэрэнгүй байх зарчим нь зөвхөн редакторлах зүйн төдийгүй утга зохиол, сэтгүүл зүй, урлагийн бүтээлийн язгуур зарчим бөгөөд олон түмэнд зориулж буй аливаа бүтээлд хүнлэг энэрэнгүй үзлийн үүднээс хандаж, зохиогчийг хүндэтгэн үзэж, нэр төрийг нь хамгаалах, алдаа дутагдлыг нь арилгах, сайн сайхныг нь дэмжин дэлгэрүүлэхийн төлөө ажиллахад түүний мөн чанар нь оршино. Редактор тухайн бүтээлд дээрх шаардлагын үүднээс хандах нь сэтгүүл зүйн аливаа бүтээл нийгмийн сэтгэл зүйд сөрөг нөлөө үзүүлж, уншигчдыг төөрөгдүүлэх, буруу зөрүү ойлголт өгөхөөс хамгаалж, үүрэг зорилгоо оновчтой биелүүлэхэд туслах болно. Редакторлах зүйн зарчмууд сэтгүүл зүйн практикт чухал ач холбогдолтой байдаг нь үүнтэй холбоотой юм.
Арилжааны телевиз Үндэсний теле сүлжээ гэдэг нь тэргүүлэх теле компаниудад харьяалагддаг, тэдний удирдлагын дор ажилладаг теле станциудын бүлэг юм. Өнгөрсөн зууны наяад оны үед эфирийн үндсэн теле сүлжээ болох NBC, CBS, ABC-тэй 1986 онд медиа-магнат Р.Мэрдокийн үүсгэн байгуулсан томоохон сүлжээ Foх нягт хамтран ажиллах болов. Мөн кабелийн телесүлжээ ч үндэсний телесүлжээнд хамрагддаг. Ерээд оны эхний хагаст АНУ-д Тurner Вroadcasting System – TBS, Discovery Network зэрэг теле сүлжээг хамарсан 60 гаруй кабелийн телевизийн сүлжээ үйл ажиллагаа явуулж байжээ. Салбар сүлжээнүүд гэдэг нь теле сүлжээний эздийн өмчинд байдаг, гэхдээ сүлжээтэй тодорхой гэрээний үндсэн дээр харилцаатай ажилладаг бие даасан телестанциуд юм. Үүнд гол төлөв өөрийн томоохон үйлдвэрлэлийн баазгүй орон нутгийн станциуд багтдаг. Сүлжээнүүд салбаруудыг арилжааны үндсэн дээр нэвтрүүлгийн хөтөлбөрөөр хангадаг бөгөөд түүнд өөрсдийн арилжааны зар сурталчилгааг оруулахыг зөвшөөрдөг. Энэ нь салбаруудыг өөрсдийн хүчээр нэвтрүүлгийн бүх хөтөлбөрийг бэлтгэхээс хөнгөлдөг боловч тэд үндэсний теле сүлжээний сурталчилгааг үзүүлэх зорилгоор хамгийн оновчтой цагийг, түүний дотор оройн «прайм-тайм»-ыг өгөх үүрэгтэй байдаг. Ерээд оны үед үндэсний тэргүүлэх гурван теле сүлжээний аль аль нь дунджаар 200 телестанцитай хамтран ажиллаж байжээ. Бие даасан станциуд гэдэг нь ямар нэгэн теле сүлжээтэй холбоотой бус, нэвтрүүлгийн хөтөлбөрийг өөрсдийн хүчээр бэлтгэдэг, эсвэл бусад телекомпаниудаас худалдаж авдаг, заримдаа хөтөлбөрийг харилцан солилцдог телестанциуд юм. Арилжааны телекомпаниуд реклам олгогчдоос аль болохоор их мөнгө авах сонирхолтой байдаг. Теле дэлгэцээр нэвтрүүлж буй сурталчилгааны үнэлгээ нь тухайн телекомпанийн рейтингээс буюу телекомпанийн, эсвэл тодорхой нэвтрүүлгийг хүлээн авагчдын тоо, хэмжээ, бүтэц бүрэлдэхүүнээс шалтгаалдаг. Рейтингийг тодорхойлох аргыг 30-аад оны эхэнд радиод хэрэглэсэн бөгөөд түүнээс хойш үргэлж боловсронгуй болсоор ирсэн түүхтэй юм. Өнөөдөр теленэвтрүүлгийн амжилтын үзүүлэлт нь түүний рейтингийн төвшин болж, нэвтрүүлж буй бүтээгдэхүүний чанар нь ач холбогдлын хувьд хоёрдугаар зэрэгт орж байна. Арилжааны телекомпаниуд өөрийнхөө рейтингийг өсгөхийн тулд чанартай нэвтрүүлгээс татгалзаж, шоу, асуулт хариулт, уралдаант, цэнгээнт, «савангийн дуурь» (үз) зэрэг оюуны хэрэгцээ сонирхол өндөр бус үзэгчдэд зориулсан хөнгөн чанарын нэвтрүүлгийн араас хэт хөөцөлдөж, хүлээн авагчдын сэтгэл зүйгээр тоглох хандлага түгээмэл ажиглагддаг. Мөн теле нэвтрүүлгийн рейтинг, үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор ямагт олон түмний анхаарлын төвд байдаг «анкорууд» (англи хэлний the anchor–«зангуу», «дэгээ») буюу нэртэй телевизийн хөтлөгч, тайлбарлагч, «одуудыг» урьж оролцуулдаг. Мэдээллийн нэвтрүүлэгт үйл явдлын хамгийн ээдрээтэй, зөрчилтэй, шуугиан дэгдээсэн хэсгийг үзүүлэхийг эрмэлздэг. Ер нь арилжааны аливаа телевизийн мэдээлэл-нийтлэлийн нэвтрүүлгийн нэг онцлог шинж нь хүчирхийлэл, харгис хэрцгий явдал, аваар осол, дайн байлдаан, нийгмийн эмх замбараагүй байдал зэргийг ямагт тэргүүн байранд тавьж, нийгмийн ач холбогдолтой үйл явдлыг үл хайхрах, эсвэл хоёрдугаар байранд тавих явдал байдаг. Өнөөдөр арилжааны телекомпаниуд, тэдний дотор 1955 оноос тогтмол нэвтрүүлэг явуулж эхэлсэн Британийн хувийн нэвтрүүлгийн байгууллагуудын бүлэг ITV, 1975 онд Италийн улсын телевизийн тогтолцоог өөрчлөн шинэчилсний дараа үүссэн С.Берлусконигийн хувийн сувгуудын нэвтрүүлэгт дээр дурдсан шинж гол байр эзэлдэг байна. Арилжааны телекомпаниуд эдийн засгийн хувьд ашигтай, үр өгөөжтэй ажиллах шаардлага нь нэвтрүүлгийн бодлогод аль болохоор хөрөнгө мөнгийг хэмнэх зарчмыг баримтлахад хүргэдэг. Тиймээс арилжааны телекомпаниуд өндөр рейтинг бүхий хөтөлбөр, фильмүүдийг олон дахин давтах, сонирхолтой хөгжөөнт нэвтрүүлгийг худалдан авах, нэвтрүүлэг бэлтгэхэд гадны бие даасан уран бүтээлчдийн хамтлагийг ашиглах, цөөн орон тоогоор ажиллах, нэг хүн хэд хэдэн мэргэжилтний ажил, үүргийг хасвран гүйцэтгэх, «цөөн хүний» хөдөлмөрийг шаарддаг компьютерийн технологийг нэвтрүүлэх замаар дээрх асуудлуу-дыг шийдвэрлэхийг чухалчилдаг байна. Эфирийн телевизтэй харьцуулахад кабелийн телевизийн зар сурталчилгаанаас олох орлого нь үлэмж бага учраас тэдний үр ашигтай ажиллах асуудлыг шийдвэрлэх гол арга нь нэвтрүүлгийн сувгийг хэрэглэгчдэд төлбөртэй ашиглуулах (захиалгаар) явдал юм.