Top 10 similar words or synonyms for артель

цэцэрлэг    0.798876

цогцолбор    0.754208

налайхын    0.734210

эмнэлэг    0.715622

дүүргийн    0.711739

байгуулагдан    0.709925

хүрээлэнг    0.703153

хороолол    0.701975

эрдэнэт    0.698959

хотхон    0.696343

Top 30 analogous words or synonyms for артель

Article Example
Цэцэн-Уул сум Цэцэдийн цэнхэр нутаг Цэцэн-хайрханаараа овоглосон Цэцэн-уул сум БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн 1959-08-05-ны өдрийн 29-р зарлигаар Сантмаргаз сумын 6,7,8,9,10-р баг,Түдэвтэй сумын 2,4-р баг,3,10-р багийн хагас,Сонгино сумын Тэгшийн артель,10-р багуудыг нэгтгэн байгуулагдсан түүхтэй. Цэцэн-уул сумын нутаг дэвсгэр нь эртнээс Халхын Засагт Хан аймгийн Сэцэн засгийн хошуу, Богд Хаант монгол улсын үед Сартуул сэцэн вангийн хошуу, 1923 онд Хан Тайшир Уулын аймгийн Цэцэн Сарт Уулын хошууны төв байсан төдийгүй Галуутай, Тэгшийн хүрээ зэрэг 700-1800 лам хуврагтай томоохон шашин номын төвүүд оршин байсанаараа онцлогтой олон эрдэмтэн мэргэд хувилгаад төрсөн нутаг юм.
Сономын Чоймбол С.Чоймбол 1936 онд 29 настайдаа шар шувтлан хар болж нутаг хошууны гарын уртай авъяастнуудыг цуглуулан өөр өөрсдийн хувь хөрөнгийг нийлүүлэн хувийн аж ахуй байгуулан ердийн хөсгөер Хангайн нуруунаас мод татан гэрийн мод, авдар сав, хазаар ногт, эмээлийн мод, мөнгөн тоног, гөлөм, монгол гутал зэрэг гэр ахуйн хэрэгцээний зүйлийг хийж байтал Архангай аймгаас Лүн сумын 14 дүгээр артель болгон Чоймболыг даргаар нь томилон ажиллуулах болсон гэдэг. Харин 1937 оны сүүлчээр түүнийг тайж гаралтай, гэсгүй лам байсан хэргээр баривчилж, 1938 оны зургадугаар сарын 3-ны Улсын онцгой байдлыг эрхлэх комиссын 21 дүгээр тогтоолоор 10 жилийн хорих ялаар шийтгэжээ.
Өндөрхангай сум Хуучнаар Халхын Засагт хан аймгийн Ачит вангийн хошууны нутаг. 1924 оноос Хантайшир уулын аймгийн Ханхөхий уулын хошуу гэж байгаад 1931 онд Ханхөхий сум тасарч даргаар нь Пунцагнамжил (улсын начин Цэдэнбалжирын аав) сонгогдон, сум дотроо арав хүртэл дугаартай хорингуудад хуваагдаж байснаа 1932 онд Өндөрхангай сум гэж нэрлэгдэх болж, хорингууд татан буугдаж 11 багтай болжээ. 1934 онд мал эмнэлэг, 1937 онд хүн эмнэлэг, 1938 онд гар үйлдвэрийн артель байгуулагдаж, 1939-1940 онд хүн, малын бага эмчийн салбар, 1940 онд бага сургууль өмнөх сургуулийн суурин дээр байгуулагдаж барилга байшинтай болж, орон тоо төсөв нэмэн өргөжжээ.
Булган сум (Баян-Өлгий) 1930-аад оны сүүлчээр Булган сумыг байгуулах ажил явагдахаас өмнө Базархул, Тайлах сум гэдэг отог омгийн нэрээр нэрлэгдсэн хоёр сум байв. Улсын бага хурлын тэргүүлэгчид ба Сайд нарын зөвлөлийн гишүүдийн хавсарсан 50-р хурлаас Ховд аймгийн казах, урианхай зэрэг бага ястанд газар нутаг хуваан олгож, үндсэн сумдыг байгуулах талаар томилсон улсын комиссын шийдвэрээр 1938 оны 8-р сарын 8-ны өдөр Ховд аймгийн харьяанд одоогийн Булан сум нь Сайхан гэдэг газарт Хужирт нэртэйгээр 6 багаар зохион байгуулагдсан. Ийнхүү сумын нам, захиргааны удирдах хүмүүсийг сонгож, нам захиргаа залуучуудын байгууллагыг багтаасан эсгий гэрт албан ажлаа явуулж эхэлсэн байна. Мөн оны сүүлчээр сумын хүн, мал эмнэлгийн салбар, 1939 онд бага сургууль, 1941 онд артель байгуулагджээ.
Бүгд Найрамдах Монгол Ард Улс 1924-1937 онуудад БНМАУ-ын Төр, Засгийн удирдлагад Б.Цэрэндорж, Дамбадорж, Шижээ, Бадрах, Б.Амар, Гэндэн, Догсом, Чойбалсан зэрэг хүмүүс ажиллаж байсан бөгөөд энэ үед ЗХУ-тай маш нарийн харилцаатай байжээ. 1920-д онд БНМАУ-ын удирдагч нар нь төвийг сахисан Щвейцарь шиг улс байгуулах, өөрийн тусгаар тогтнолыг ЗХУ, БНХУ төдийгүй европын улсуудаар хүлээн зөвшөөрүүлэх тэднартай эдийн засаг, худалдааны харилцаа тогтоох оролдлогуудыг уйгагүй хийж байжээ. Үүний үр дүнд Герман, Францад 50 хүртэл тооны залуусыг сургахаар илгээсэн төдийгүй Швед Дани зэрэг улсуудтай худалдааны харилцаа тогтоож, мөн мэргэжилтнүүдийг урьж ажиллуулж байсан байна. Гэхдээ гадаад харилцаанд ЗХУ-ыг түшиглэн Хятадын болон Японы түрэмгийллийг эсэргүүцэх бодлого барьж байжээ. БНМАУ нь дотооддоо бүх хүн тэгш эрхтэй болохыг тунхаглан, язгуур угсаа болон шүүхийн харгис аргуудыг устган хамжлагт ёсыг халсан байна. Мөн бүх нийтээр бичигтэн болох нийт ардын боловсролын болон эрүүл мэндийг хамгаалах системийг тогтоох арга хэмжээнүүдийг авч байсны үр дүнд олон арван бага сургууль, Багшийн сургууль байгуулагдсан ба хүн болон мал эмнэлэгүүдийг олноор байгуулж байжээ. Түүнээс гадна үндэсний үйлдвэрийг байгуулан өөрийн хэрэгцээг хангах үүднээс ноос угаах, хувцас оёх, эсгий эдлэл хийх, гэр ахуйн эдлэл хийх зэрэг жижиг артель, цехүүдийг байгуулах, үндэсний худалдааны байгууллага болох монгол хоршоо зэргийг байгуулсан төдийгүй Үндэсний Улсын банкийг байгуулан өөрийн мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гаргасан байна. Түүнээс гадна гааль, худалдааны татварыг чангатгасан ба байгалийн баялгийг хайж илрүүлэн ашиглах зорилгоор ЗХУ-ын мэргэжилтнүүдээс бүрдсэн томоохон экспедицүүдийг монголд урьж ажиллуулж байжээ. БНМАУ-ын бие даасан үйл ажиллагаа явуулж Коментерн болон ЗХУ-ын хяналтаас гарах гэсэн бодлогыг мэдэрсэн ЗХУ-ын удирдлага Монголын удирдагч нарын хооронд яс хаясан бодлого явуулсны үр дүнд ЗХУ-д түр хугацаагаар сургасан хөдөөний залуу хэт хувьсгалч нарын гараар баруунтан, зүүнтэн гэсэн нэр томъёололыг гарган үндэсний удирдагч нарт оноон төрийн удирдлагаас ээлж дараалан зайлуулж байжээ. 1920 ба 30-аад оны үед Зөвлөлтийн нөлөөллийг эсэргүүцэж, илүү тусгаар тогтносон байдлыг дэмжиж байсан Догсомын Бодоо, Солийн Данзан, Дамбадорж, Шижээ, Бадрах, Гэндэн, Амар нар нь эрх мэдлийн төлөөх тэмцэлд хохирогч болж алагджээ. Энэ үед МАХН нь төрийн дээд удирдлага болон гүйцэтгэх засаглалыг бүрэн хянаж, удирдаж байсан байна. 1930-д оноос эхлэн ноёд баян лам нар, баячуудын хөрөнгийг хураан, малчидыг хүчээр хамтралжуулах бодлого баримталсны үр дүнд 1932 онд зэвсэгт бослого гарсан төдийгүй олон тооны хүн хилийн чанадад дүрвэн гарах хөдөлгөөнүүд гарчээ. 1932 оны бослого-“гадаад түвд хүмүүсийн турхирсан” монголын дээд лам нар, феодалуудын гаргасан үймээн, Түвд улс Банчин Богдоор жуулчлан Монголын хэрэгт өнгөлзөж, мөн босогчдыг япончууд дэмжиж байсан гэх дүгнэлт баталгаагүй. Үнэн хэрэгтээ, босогчид гадаадын заалтаар биш, тэр ч байтугай тэндээс тусламж огт аваагүй бөгөөд ганцхан өөрсдийн хүч дээр тулгуурлахаас өөр аргагүй байсан билээ.<реф>[hттп://үүү.тува.асиа/либ/боокс_регионс/7509-социализмын-есрег-1932-оны-монгол-даh-бослого.hтмл Кузьмин С.Л., Оюунчимэг Ж. Социализмын эсрэг 1932 оны Монгол дахь бослого. Улаанбаатар: Мөнхийн Үсэг, 2014] ЗХУ-ын шууд дэмжлэгээр 1928 онд Хорлоогийн Чойбалсан төр, засгийн удирдлагад гарсан бөгөөд 1937 оноос эхэлсэн Их Хэлмэгдүүлэлтэд 30,000 гаруй хүн өртөн амь үрэгджээ.