Top 10 similar words or synonyms for аланчууд

ойрадууд    0.846462

халхууд    0.800671

модун    0.798421

моголистаны    0.790076

шаньюйн    0.781066

зугатаж    0.770365

зонхилогч    0.768447

ханлигийг    0.763622

хэрээдийн    0.762122

ханлигийн    0.761926

Top 30 analogous words or synonyms for аланчууд

Article Example
Асуд Асуд нарын өвөг дээдэс нь Алан нар юм. Аланчууд Кавказын нурууны хойд талын нутагт амьдардаг байжээ. Бат ханы байлдан дагуулалтын үед Аланчууд Монголын захиргаанд орсон байна. Олзлогдсон Аланчуудыг Монгол руу илгээж, цэрэг, аж ахуйн ажил хийлгэх болжээ. Улмаар эдгээр Аланчууд нь Монголчуудтай цус холилдож, Асуд хэмээх аймгийг бүрдүүлжээ. Кавказын нуруунд үлдсэн Аланчууд нь улмаар Осетчуудын өвөг дээдэс болжээ.
Алан Алан бол дорнод Европт оршин сууж байсан нүүдэлчин аймаг юм. Дорнод Европын тал нутагт сууж байсан Сарматууд Готуудад бут цохиулсаны дараа Сарматын удам болох Аланчууд нь түүхийн тавцанд гарч иржээ. Аланчууд Готын хараат аймаг байсан бөгөөд Хүннү нар Готуудыг бут цохиход Аланчууд Хүннү нарын захиргаанд оржээ. Гэвч Аланчуудын зарим хэсэг нь баруун Готуудтай хамт Хүннү нараас зугатан нүүжээ. Баруун Готууд Францын нутагт сууж үлдэхэд Аланчууд Испанид очиж суужээ. Улмаар тэндээсээ зарим хэсэг нь Вандалуудын хамт умард Африкт очсон байна. Нутагтаа үлдсэн Аланчууд нь Хүннүгийн захиргаанд байж байгаад Аттила хаан нас барсны дараа Хүннүгийн эзэнт улс задархад тусгаар тогтнож, Кавказын хойд талд нутаглан суужээ. XIII зууны үед Монголын байлдан дагуулалын үед Монголын эзэнт гүрэнд эзлэгдэж, Алтан ордны улсын захиргаанд орсон байна. Аланчуудын зарим хэсгийг Монгол руу илгээжээ. Тэд өвөр Монголын Асуд аймгийн өвөг дээдэс болжээ. Нутагтаа үлдсэн Аланчууд нь Осетчуудын өвөг дээдэс болжээ.
Енисейн хиргис МЭӨ 201 оноос хятад сурвалжид Хүн нарт эзлэгдсэн аймгуудын дотор Гэгүн буюу Гянгүн гэх нэр гарах бөгөөд тэднийг хиргисүүдийн өвөг хэмээдэг. Тэд Тэлэ аймгийн холбоонд (Тогуз- огуз буюу 9 аймагт Уйгар, Сыр-Тардуш, Басмыл, Огуз, Хазар, Аланчууд, хиргис, Тува, Якут ордог байжээ) байж Төв Азид үүсч, задарч байсан гүрнүүдийн бүрэлдэхүүнд орох болон тэмцэх зэргээр оршин байжээ. МЭӨ 2-р зуунаасөмнө Хакас-Минусын хотгорт Индо-Евро буюу иран угсааны Динлинчүүд байсан гэдэг ба Хүн нар тэднийг МЭӨ 1-р зуунд эзлэн 150 жил ноёрхсон бөгөөд энэ үед алтай язгуурын хэлт, монголжуу төрхөт Гянгүнчүүд Хүн нарт шахагдан тус бүс нутагт шилжин шаргал үст, цэнхэр нүдэт Динлинчүүдтэй генетикийн болон соёлын солилцоонд орсон үеэс Гян буюу Кем-Енисей мөрний хөндий Хакас-Минусын хотгор Гянгүн нарын нутаглах үндсэн төв болсон байна. Тэд Динлинчүүдээс гадна Угор, Самоед болон Кеть хэлтнүүдтэй ч нэлээн холилдсон бололтой. Үүний нотолгоо нь Таштыкын соёлын дурсгал, олдворуудаас харагдах бөгөөд 7-12-р зууны Хятад болон Муслим сурвалжид тэднийг улаан үстэй ногоон нүдтэй хүмүүс гэж тэмдэглэн үлдээсэн байдаг. Мөн орчин үеийн генетик ДНХ-ийн судалгаа ч үүнийг давхар нотлох бөгөөд одоогийн хиргисүүд нь тэр үеийн Сибирийн оршин суугчдын удам гэдгийг баталдаг. ДНХ-ийн судалгаагаар одоогийн хиргис эрчүүдийн 63% нь Өвөг Индо-Европ хэлтний ген гэгддэг Y-ДНА-ийн R1а1 хаплогрупптэй байдаг байна. (Тажикуудын 64%, Украинуудын 54%, Польшуудын 56%, Айсландчуудын 25% нь ийм гентэй)